|
Улаанбаатар дээд сургуулийн
хөгжил цэцэглэлтийн төлөөх найдлага
Улаанбаатар дээд сургууль 1995 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш 17 жил болж байна. Одоо Хүмүүнлэгийн ухаан, Эдийн засаг, Хууль зүйн ухаан, Инженерийн ухаан, Сувилахуйн ухаан хөдөө аж ахуй хэмээх 6 салбарт нийт 3600 оюутан: магистрантур, докторантурт 359 хүн суралцаж байна. Манай сургуулийн Солонгос хэлний тэнхим, Солонгос судлалын тэнхим нь Монгол улсад солонгос хэлний сургалтаараа тэргүүлж, Сувилахуйн салбарыг төгсөгчид бүгдээрээ ажлын байртай болжээ. Улаанбаатар дээд сургууль нь БНСУ-ын Ёнсэ их сургуулиас эхлээд Эва эмэгтэйчүүдийн их сургууль, Илчи их сургууль, Сүншил их сургууль, Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургууль, Инха их сургууль, Сүнмён их сургууль, Санмён их сургууль зэрэг нийт 43 их дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, багш болон оюутны солилцоо хийж, эрдэм шинжилгээний хамтын төсөл хэрэгжүүлж байна.
Мөн Америк, Хятад, Орос, Буриад зэрэг дэлхийн олон оронтой хамтын харилцаатай ажиллаж байна. Оюутан залуус манай сургуулийг сонгодог нэг шалтгаан нь Солонгос улс болон гадаадын олон оронд суралцах боломжтой байдагт оршино. Улаанбаатар дээд сургуулийн уриа нь “Итгэл Найдвар Хайр” юм. Бид зөвхөн мэдлэг боловсролтой мэргэжилтэн төдийгүй, нийгэмшсэн төгсөгчдийг бэлтгэхэд анхаардаг. Иймээс ч шилдэг багш нарын баг бүрдүүлэх, элсэлтийн сонголт, оюутны сургал-тын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчинг сайжруулах талаар ихээхэн анхаарч хөрөнгө оруулалт хийж байна. Бид 10 жилийн хугацаатай хэтийн төлөвлөгөө боловсруулж, монголын хамгийн шилдэг сургуулийн нэг болохын төлөө чармайж ажиллана.
Бэрх хэцүү бэрхшээл бүхнийг ялан давж баатар болсон. Чингис хааны сургаал үгийг эргэн санацгаая. Ахуй амьдрал тааруу гэж битгий гонсой. Би 9 настайдаа аавыгаа алдаж овог аймгаасаа хөөгдсөн бөлгөө. Ядуу дорой гэж битгий хэл. Би тарвага агнаж амиа зогоож өсөөд амь дүйсэн ажил минь дайн тулаан болсон билээ. Гэтэл дайсан миний гадна биш харин дотор байсан юм сан жээ. Би өөрийн дотор байсан төвөгтэй, яршигтай бүх зүйлийг үгүй хийж чадсан юм. Өөрийгөө ялан давах тэрхүү агшинд л би “Чингис хаан” болсон ажгуу.” Тиймээ. “ Үнэхээр дайсан гадна бус та бидний сэтгэл зүрхэнд оршино. Манай сургуулийн бэлгэ тэмдэг бол Бүргэд.
Оюутан залуус аа, ирээдүйнхээ амьдралын тухай сайн сайхан мөрөөдөл өвөртлөн өндөрт элин халих бүргэд адил хөх тэнгэрт дүүлэн дүүлэн нисэгтүн!
Баярлалаа
Улаанбаатар дээд сургуулийн захирал Чой Ги Ху
|