СЭЖУН ХАКДАН СУРГАЛТЫН ТӨВ

Сэжон Хагдан гэдэг нь:  Солонгос хэлийг өөрийн хоёр дахь хэл буюу гадаад хэлээр сонгон сурч эзэмшихийг хүссэн хүмүүст солонгос хэл, соёлыг таниулах, заах зорилготой боловсролын байгууллага юм. Сэжон Хагданы төв байгууллага нь Солонгос улсын соёл, биеийн тамир, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй дэлхийн олон оронд байдаг “Сэжон Хагдан” төвүүдийн үйл ажиллагааг хариуцан, харилцан тусалж, дэмжиж ажилладаг.

Нүри – Сэжон Хагдан гэдэг нь:    Солонгос хэл соёлын сургалттай холбоотой нэгдсэн мэдээллээр хангахын зэрэгцээ солонгос хэлний багш, ажилтан, суралцагч болон Сэжон Хагданы ажилтнуудад солонгос хэлний сургалт, үйл ажиллагааны бүтэц тогтолцоог таниулсан цахим хуудас (www.sejonghakdang.org) юм.

“Улаанбаатар 1 Сэжон Хагдан(UB1 King Sejong Hakdang)” нь солонгос хэл, соёлыг шимтэн суралцаж буй монгол иргэдэд заан таниулах зорилгоор 2007 оны 3 сард байгуулагдсан. Одоо Олон улсын Улаанбаатарын их сургуульд байрлан сургалтын төвийн захирал, 3 ажилтны бүрэлдэхүүнтэй, нэг хичээлийн жилд 20 гаруй багштайгаар солонгос хэлний анхан, дунд, болон Topik дундын шалгалтанд бэлтгэх ангиуд нээн сургалт явуулж байна.

“Улаанбаатар 1 Сэжон Хагдан(UB1 King Sejong Hakdang)”-ы ихэнх багш нар нь Олон улслын Улаанбаатарын их сургуулийн солонгос хэл, судлалын тэнхимийн заах арга зүйн олон жилийн туршлагатай үндсэн монгол, солонгос багш нар байдаг онцлогтой. Үүнээс гадна ирц болон дүнгээрээ сайн суралцсан суралцагч шат ахин суралцах тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Та бүхнийг UB1 Сэжон Хагданд хүрэлцэн ирж солонгос хэл, соёлыг жинхэнэ утгаар нь сонирхон суралцахыг урьж байна.

UB1 Сэжон Хагдан нь дараах солонгос хэл, соёлын сургалт, үйл ажиллагааг явуулж байна.

а. Нэг хичээлийн жилд 5 улиралтай, 7, 8-р сард амарна.

б. Улирал тус бүр 2 сар буюу 8 долоо хоног хичээллэнэ.

Шат: Анхан 1,2,3,4;  Дунд 1,2;  Topik дундын бэлтгэл ангиудтай.

Хөнгөлөлт: Сургалтын дүн, ирцийг харгалзан хөнгөлөлт олгоно.

 

Шат

Сурах бичиг

Хугацаа

Нийт суралцах цаг

1

Анхан1

Сэжон солонгос хэл 1, дасгал ажлын дэвтэр1

8 долоо хоног

64

2

Анхан 2

Сэжон солонгос хэл 2, дасгал ажлын дэвтэр2

8 долоо хоног

64

3

Анхан 3

Сэжон солонгос хэл 3, дасгал ажлын дэвтэр3

8 долоо хоног

64

4

Анхан4

Сэжон солонгос хэл 4, дасгал ажлын дэвтэр4

8 долоо хоног

64

5

Дунд 1

Сэжон солонгос хэл 5

8 долоо хоног

64

6

Дунд 2

Сэжон солонгос хэл 6

8 долоо хоног

64

7

Тopik дунд

Topik дунд шат

6 долоо хоног

48

 

Соёлын үйл ажиллагаа

Солонгосын соёлын өдөрлөг: Жил бүрийн 5-р сарын сүүл, 6-р сарын эхээр  болдог.

  • Сэжон Хагдан сургалтын төвийн суралцагсад хамрагдана.
  • Солонгос дуу сурах, хоол хийх, уламжлалт тоглоом наадгайгаар тоглох, үндэсний хувцас өмсч зургаа авхуулах гэх мэт Солонгосын соёлтой танилцаж болохуйц сонирхолтой хөтөлбөрүүдтэй.

Солонгос хэлний ярианы тэмцээн: БНСУ-ын “Ханъгыл үсгийн өдөр”-ийг тохиолдуулан олон орны Сэжон Хагдан сургалтын төвийн суралцагсдын дунд зохиогдох Солонгос хэлний ярианы тэмцээний үндсэн шалгаруулалтын оролцогчийг шалгаруулна.

  • Сэжон Хагдан сургалтын төвийн суралцагсад хамрагдана.
  • Солонгос соёл урлаг, дуу, жүжиг, мөн солонгос уламжлалт тоглоом, хоол зэрэгтэй танилцах, солонгос хувцас өмсөн зургаа авхуулах гэх мэт сонирхолтой зүйлс олон бий.

Ханъгыл их наадам: Жил бүрийн 10-р сарын эхээр “Ханъгыл үсгийн өдөр”-ийг тохиолдуулан UB1 Сэжон Хагдан болон ОУУБИС-аас хамтран зохион байгуулдаг соёлын өдөрлөг.

  • Солонгос хэл суралцагч хэн бүхэн оролцох боломжтой.
  • Солонгосоор зохион бичлэг, яриа, дууны тэмцээнүүд явагдахаас гадна солонгос хоол, үндэсний тоглоом наадгай, үндэсний хувцастай танилцах соёлын сонирхолтой арга хэмжээнүүдээс бүрдэнэ.
  • Солонгос хэлний багш, ажилтан, оюутнуудад зориулсан солонгос судлалын болон заах арга зүйн семинар, лекцтэй.

UB1 Сэжон Хагдан сургалтын төвийн хөнгөлөлт:

а. Солонгос хэлний шаталсан сургалт(S-Topik анги хамаарахгүй)-д суралцагсад нь ирц болон дүнгийн нийт үнэлгээгээр  70%-аас дээш дүнтэй суралцвал  дараагийн шатны сургалтанд хөнгөлөлттэй суралцах эрхээр хангагдана.

б. Жилд нэг удаа сайн суралцсан оюутныг сонгон шалгаруулж БНСУ-д 7 хоногийн хугацаатай үнэ төлбөргүй соёлын хөтөлбөрт хамруулан аялуулна.

UB1 Сэжон Хагдан сургалтын төвийн онцлог:

  • Долоо хоногт монгол багш 3 удаа солонгос хэлний дүрэм, шинэ үг, унших, сонсох, бичих хичээл, солонгос багш 1 удаа харилцан ярианы хичээл заадаг.
  • Бусад байгууллага, сургуулиудтай сургалтын гэрээ хийж, солонгос хэлний сургалтыг зохион байгуулдаг.

2017 оны сургалтын төлөвлөгөө

Хичээлийн улирал

1 улирал: 2017.01.02 – 02.24

2 улирал: 2017.03.06 – 04.28

3 улирал: 2017.05.01 – 06.23

4 улирал: 2017.08.28 – 10.20

5 улирал: 2017.10.30 – 12.22

Хичээлийн гарагууд

Даваа, Мягмар, Пүрэв, Баасан гарагуудад хичээллэнэ. Лхагва гарагт амарна. Сургуулийн дотоод үйл ажиллагаанаас болж амарсан өдрүүдийн хичээлийг Лхагва гарагт нөхөж болзошгүй.

Хичээллэх анги

Улирал бүр 15-аас дээш оюутан бүрдсэн тохиолдолд Анхан 1,2,3,4; Дунд 1,2 шатууд хичээллэх боломжтой. Topik дундын бэлтгэл анги нь 3 болон 9 сард л хичээллэхийг анхаарна уу.

Бүртгэл

Тухайн улирлын хичээл эхлэхээс 2 долоо хоногийн өмнө бүртгэл эхлэх ба суралцахыг хүсэгч нь Сэжон хагданы байранд өөрийн биеэр нэг хувь цээж зураг, иргэний үнэмлэх, бүртгэлийн хураамж 130,000 төгрөг(сурах бичгийн үнэ ороогүй) бэлнээр авчирч бүртгүүлнэ.

Лавлах

(11)46-2147, 9688-3432