Хүний нөөцийн хэлтэс

Тус сургуулийн хүний нөөцийн хэлтэс нь 2007 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.  

Зорилго, зорилт

 ОУУБИС-ийн Хүний нөөцийн хэлтсийн гол үйл ажиллагаан ь эх орондоо дээд боловсролтой хүн хүчнийг бэлтгэх, Монгол улсын хууль, тогтоомж, сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, тушаал шийдвэрийг хөдөлмөрийн хамт олонд сурталчлах, биелэлтийг гарган дүгнэлт хийх, багш, ажилтны мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг сайжруулах, ажлыг нь үнэлэх, хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, Албан бичиг хэргийн хөтлөлт, хөдөлмөрчдийн өргөдөл гомдлыг барагдуулах хүн хүчнийг судалж шилж сонгон тогтвор суурьшилтэй ажиллуулахад оршино

  • Байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох.
  • Нийт багш, ажилтан,  ажилчдыг хөгжүүлэн төлөвшүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах.
  • Хүн хүчний холбогдолтой хууль, тогтоомж, хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах.
  • Сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтэнд хяналт тавих  

Хүний нөөцийн хэлтсийн үйл ажиллагаа

  • Багш, ажилтан, ажилчдын мэдлэг, ур чадварыг үнэлж дүгнэх, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох нэгдсэн бодлого баримтлан ажиллах, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх, хяналт тавих
  • Хүний нөөцтэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлж, холбогдох салбар, тэнхим, алба, хэлтэс, нэгжүүдийг шаардлагатай мэдээллээр хангах
  • Шаардлагатай албан тушаалд тохирох чадварлаг ажилчдыг татаж авах  сонгон шалгаруулалт явуулах ажлыг журмын дагуу зохион байгуулж, хүний нөөцийн зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх
  • Багш, ажилтан, ажилчдын нийгмийн халамж, хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой арга хэмжээнүүдийг төлөвлөж хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих
  • Багш, ажилтан, ажилчдыг сургах, хөгжүүлэх, дэмжих зорилгоор сургуулиас олгох дэмжлэг, тусламжийн болзол, нөхцөлийг тодорхойлж, гэрээний төсөл боловсруулах, гэрээ байгуулах
  • Сургуулийн нэгдсэн соёл, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, олон нийтийн болон баяр ёслол, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээг бусад нэгжүүдтэй хамтран зохион байгуулах
  • Захиргааны шийдвэр, ерөнхий захирлын тушаалын төслийг хууль, дүрэм, эрх зүйн хүрээнд боловсруулах, хянах, албан хэргийн стандартын дагуу үйлдэх, үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт боловсруулах, архивын үйл ажиллагааг удирдлагаар хангах
  • Багш, ажилтан, ажилчдыг эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулан арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  • Сургуулийн үйл ажиллагааны тайланг улирал, жил тутамд хамт олноор хэлэлцүүлж, ажлаа тайлагнах
  • Хөдөлмөрийн гэрээ болон ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнүүлэх  

 

 

Хүний нөөцийн хэлтэс

Төв байр, 207 тоот

Утас: 462027


Бүрэлдэхүүн

О.Минжмаа

Докторант
Хэлтсийн дарга

example@ubu.edu.mn

Б.Батцэцэг

Магистр
Архив, Бичиг
хэргийн ажилтан

example@ubu.edu.mn