Санхүүгийн хэлтэс

Санхүүгийн хэлтэс нь дарга, тооцооны нягтлан бодогч, 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2000 гаруй оюутан, 200 гаруй багш, ажилтан ажилчид, 20-оод аж ахуйн нэгж, дотоодын 10-аад банктай хамтран ажиллаж байна.

Зорилго

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн санхүүгийн хэлтэс нь нягтлан бодох бүртгэлийн ОУ-ын стандартын дагуу санхүүгийн үйл ажиллагааг бүртгэн бичиг баримтыг зөв хөтлөн, тайлагнаж, стандартын дагуу архивт шилжүүлэх; улсын хэмжээнд дагаж мөрдөх холбогдох хууль, дүрэм журам, зааврыг сургуулийн санхүүгийн бүхий л үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж үйлчлүлэгчидтэй эелдэг найрсаг, түргэн шуурхай ажиллахыг эрхэм зорилго болгон ажиллаж байна.

Зорилт

Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын дагуу санхүүгийн үйл ажиллагааг бүртгэн тайлагнаж, удирдлагын шаардлагыг цаг тухайд нь биелүүлж, бичиг баримтыг зөв хөтөлж, стандартын дагуу архивт шилжүүлэх, улсын хэмжээнд дагаж мөрдөж буй санхүүгийн холбогдолтой хууль, тогтоомж, дүрэм журам, зааврыг сургуулийн санхүүгийн бүхий л үйл ажиллагаанд мөрдөн ажиллах

Санхүүгийн хэлтсийн чиг үүрэг

Санхүүгийн хэлтэс нь Захиргааны албаны шууд удирдлагад ажиллах бөгөөд сургуулийн эрхэм зорилгын хэрэгжилтийг хангахуйц санхүүгийн төлөвлөгөөг боловсруулан санхүүгийн үйл ажиллагааг НББОУСтандартын дагуу бүртгэн хөтлөх дараах чиг үүрэгтэй ажиллана.

  • Сургуулийн жилийн батлагдсан төсвийн дагуу сургуулийн үйл ажиллагааг бүртгэн зардлыг хэтрүүлэхгүй, орлогыг тасалдуулахгүй байлгахад анхааран ажиллах
  • Төсвийг санхүүгийн жилээр бус хичээлийн жилээр хийхэд санал өгч, тухайн хичээлийн жилд орсон сургалтын төлбөрийн зарцуулалтанд хяналт тавих, төсвийн гүйцэтгэлийн илүү, дутууг тооцох
  • Санхүүгийн тайланг хууль журмын дагуу гарган, холбогдох байгууллагад тушаан үр ашигтай  ажиллах
  • Цалин хөлс, шагнал урамшууллын нэгдсэн систем бүрдүүлэх, журамлах шинэчилэхэд санал дэвшүүлэх
  • Өнгөрсөн жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шинжилгээ хийж, цаашид үр ашигтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэн ажиллах
  • Санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд харьцах гадна байгууллагатай хийх гэрээ, хэлцэл байгуулахад биечлэн оролцож, гэрээний үүргээ биелүүлэх
  • Сургуулийн эд хөрөнгийн ашиглалтанд /Хангамжийн хэлтэстэй хамтран/ хяналт тавих
  • Үндсэн хөрөнгийн бүртгэлийг хууль эрх зүйн дагуу хийж жилд 1-ээс доошгүй удаа тооллого хийх ажлыг зохион байгуулах
  • Бараа материал худалдан авалтанд хяналт тавьж агуулахын бүртгэл хөтлөн зарцуулалтыг удирдан тухай бүр удирдлагад тайлагнаж байх
  • Сургуулийн өдөр тутмын орлого зарлагыг удирлагуудад тайлагнаж байх
  • Үйл ажиллагааны тайланг улирал, жил тутамд тайлагнан удирдлагад танилцуулж байх

 

Санхүүгийн зарим үзүүлэлт

Санхүүгийн хэлтэс

ОУУБИС Төв байр, 207 тоот

Утас: 462028


Бүрэлдэхүүн

Э.Чулуунцэцэг

Магистр
Хэлтсийн дарга

tumka_2e@yahoo.com

Б.Оюунболор

Магистр
Нягтлан бодогч

pe_lope2003@yahoo.com

Т.Цэнд

Магистр
Нягтлан бодогч

tm17_smile@yahoo.com