IUU Оюутны алба

Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн Оюутны алба нь анх сургууль байгуулагдах үеэс үйл ажиллагаагаа эхэлсэн. 2007 оноос хойш оюутнуудад зориулсан үйл ажиллагаа, хөтөлбөрийг олон оюутанд хүртээмжтэй болгох, илүү үр бүтээлтэй, олон улсын жишигт нийцүүлэх, судалгааны чиглэл рүү анхаарсан зорилгыг өмнөө тавин ажиллаж байна. Өнөөгийн байдлаар Оюутны алба нь албаны дарга, орлогч дарга, мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл

Оюутны алба нь оюутныг элсэн орсоноос эхлээд төгсөх хүртэлх оюутнуудтай холбоотой сургалтын тэтгэлэг олгох, оюутан солилцооны хөтөлбөр, спорт, урлагийн арга хэмжээ, эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, даатгалд хамруулах, хувь хүний хөгжлийн сургалт семинар, лекцийг зохион байгуулах, сар бүрийн аян, өдөрлөг, цагийн ажил, ажлын байранд зуучлах, оюутанд зөвлөгөө өгөх, нийгэмд үйлчлэх зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй. Оюутанд үзүүлэх үйлчилгээг танилцуулбал: Үүнд:

 

Сургуулиас үзүүлж буй үйлчилгээ:

1.    Цаг үеийн болон шаардлагатай мэдээ мэдээллээр хангах

  • Зарлал, мэдээллийн самбараар
  • Телевизээр
  • Вэб сайт, facebook хуудсаар
  • Ангийн дарга болон зөвлөх багш нараар

2.    Оюутны програм, цахим үйлчилгээ, интернет орчноор хангах

  • CMS оюутны програм
  • Сургуулийн вэб сайт болон facebook хуудас
  • Интернет төв болон WIRELESS орчин

3.    Суралцах тав тухтай орчин, байраар хангах

  • Хурлын болон лекцийн танхим
  • Оюутны дотуур байр
  • Цайны газар
  • Лаборатори, багаж, тоног төхөөрөмж
  • Дадлагын бааз
  • Компьютерийн кабинет
  • Спорт заал, бэлтгэлийн өрөө, соёлын төв

4.    Хэвлэл, үнэмлэх, гарын авлагаар хангах

  • Ном, сурах бичиг
  • Оюутны үнэмлэх хэвлэж, тараах
  • Оюутны гарын авлага

5.    Номын сан болон уншлагын танхимаар үйлчлэх

  • Цахим номын сан, каталог
  • Архивын мэдээлэл
  • Номын санд үйлчлүүлэх карт олгох

6.    Нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах

  • Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, үзлэгт хамруулах
  • Аян, өдөрлөгт хамруулах

7.    Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, лекц, семинарт хамруулах

  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт

8.    Цагийн ажилд зуучлах, ажлын байраар хангах

  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
  • Ярилцлаганд бэлтгэх, анкет бөглөх
  • Цагийн ажлаар тогтмол хангах/сургуульд болон гадны байгууллагад/

9.    Дугуйлан, секцэд хамруулах

  • Мэргэжлийн болон мэргэжлийн бус чиглэлээр
  • Спорт, урлагийн төрлөөр
  • Сайн дурын чиглэлээр

10.  Нийгмийн халамж, спорт, урлагийн тэмцээн уралдаанд хамруулах

  • Сагсан бөмбөг, хөлбөмбөг, гар бөмбөг
  • Урлагийн наадам
  • Аян, өдөрлөг

11.  Сургалтын тэтгэлэгт хамруулах

  • Нийгмийн халамжийн төрлөөр
  • Байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит
  • Голч дүнгийн төрлөөр
  • Урлаг, спортын төрлөөр
  • Нийгмийн үйлчилгээний төрлөөр

12.  Оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах

  • Гадаадын их сургуулиудад
  • Online сургалттай сургуулиудад

13.  Оюутны санал, хүсэлт, гомдлыг хүлээн авах

  • Санал хүсэлтийн хайрцгаар
  • Олон нийтийн цахим хуудсаар

14. Оюутны зөвлөгөө өгөх төвөөр үйлчлэх

  • Сэтгэл зүйн болон гэр бүлийн зөвлөгөө өгөх
  • Хичээл сургалтын талаар зөвлөгөө өгөх
  • Үерхэл нөхөрлөл, харилцааны талаар зөвлөгөө өгөх

 

Төр засгаас үзүүлж буй үйлчилгээ:

1.    Төр засаг болон оюутан, залуучуудын байгууллагатай холбоотой мэдээллээр хангах

2.    Үндэсний болон урамшууллын тэтгэлэгт хамруулах

3.    Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамруулах

4.    МОХ болон МЗХ-ноос хэрэгжүүлж буй хөтөлбөр тогтмол хамруулах

5.    Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих хөнгөлөлтийн карт олгох

6.    Алслагдсан орон нутгийн оюутнуудад олгох замын зардлын нөхөн олговорт хамруулах

7.    Эрүүл мэндийн даатгалд хамруулах

8.    Хоёр улсын засгийн газар хоорондох оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах, мэдээллээр хангах