Эрдэм шинжилгээний алба

Зорилго:

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Эрдэм шинжилгээний алба нь залуу багш, судлаачид болон судлалын төвүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сайжруулж, сургуулийн эрхэм зорилго, хэтийн болон ойрын зорилттой нийцүүлэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн, чанарыг дээшлүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Эрдэм шинжилгээний албаны ажлын чиг хандлага

  • Эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг сайжруулан дэмжих:Энэ нь шинээр шинэ мэдлэг бий болгох хэрэгтэй бөгөөд ингэснээр сургалт явагдах боломжтой юм. Үүнээс шалтгаалан эрдэм шинжилгээний үйл ажиллагаа нь сургалтын үйл ажиллагааны эхлэл гэж үзэж болно. Эрдэм шинжилгээний алба нь Олон улсын улаанбаатарын их сургуулийн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны гол хүчин зүйлийг ойлгож эрдэм шинжилгээ, судалгааг хэрэгжүүлэхэд дэмжиж шинэ мэдлэгийг бүтээн гаргах тал дээр тусална.
  • Эрдэм шинжилгээ удирдлагын тогтолцоо байгуулах: Багш нарын эрдэм шинжилгээний ажлыг удирдаж шинээр бүтээн туурвисан мэдлэгийг удирдан pkhnky явуулна. Мөн шинээр бүтээн туурвисан мэдлэгийг бусад эрдэм шинжилгээний байгууллага болон боловсролын байгууллагад түгээн дэлгэрүүлж улсынхөгжилд ихээхэн уялдаа холбоо болох юм.
  • Эрдэм шинжилгээний хүчин чадлыг бататгах: Багш нар өндөр түвшний судалгаа хийх боломжтой судалгааны үндсэн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,  судалгааны санхүүжилтыг нэмэгдүүлэх, судалгааны түвшинг сайжруулахын тулд хувь хүн болон багшийн судалгааны ур чадварыг нэмэгдүүлнэ. 

Эрдэм шинжилгээний албаны чиг үүрэг

Тус алба нь сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж дараах чиг үүрэгтэй ажиллана.

  • ОУУИС- ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх.
  • Судалгааны төвүүдийн үйл ажиллагааг шууд удирдлагаар хангаж ажиллах.
  • Сургууль, салбар сургууль, тэнхимүүдийн судалгааны ажлын чиглэл, аргазүйн түвшин хэтийн чиглэлийг тодорхойлох.
  • Нэгжүүдийн эрдэм шинжилгээний ажлыг удирдан чиглүүлж, биелэлтэнд хяналт тавих.
  • Шинжлэх ухаан, технологийн төслүүдэд тэнхим, багш, ажилтан нарыг багаар оролцуулах ажлыг зохион байгуулах,  хэрэгжилтэд хяналт тавих.
  • Сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангах, зохицуулах.
  • Судалгаанд суурилсан сургалт хөгжүүлэх, бодлого хэрэгжүүлэх энэ чиглэлээр судалгааны тодорхой чиглэл сэдэв боловсруулж багш эрдэмтдэд санал болгох.
  • Хүндэт профессор, хүндэт доктор, профессор, дэд профессор цол олгох, боловсролын магистр, докторын зэрэг хамгаалах ажилд хянан магадлагаа гаргуулах, шүүн хэлэлцэж шийдвэрлүүлэх.
  • Залуу эрдэмтэд болон оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжиж ажилах.
  • Сургуулийн эрдэмтдийн нөөцөд тулгуурлан залуу багш, судлаачдыг хөгжүүлэх, үр дүнг тооцох.
  • Багш нарыг эрдэмжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Гадаад, дотоодын сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх ажлыг өргөжүүлэх
  • Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, судлаачидтай хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх
  • Гадаадад эрдэм шинжилгээний хуралд оролцох багш нарт дэмжлэг үзүүлэх
  • Жил бүр багш, оюутны эрдэм шинжилгээний бүтээлийг нэгтгэж, эмхэтгэл хэвлүүлэх
  • Багш нарын "Б-цаг" буюу эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх

Цаашид хэрэгжүүлэх ажлын санал

  • Цаашдаа судалгааны хүчин чадлыг бататгаж, судлаачдын судалгааны ур чадварыг сайжруулахын тулд төрөл бүрийн хурал семинар,
  • Судалгааны ажил бичих арга, дипломын ажил бичих арга, судалгааны ёс зүй, дүрэм журмын талаарх ойлголт өгөх хичээлийг хангах,
  • Багш нарыг өндөр түвшний судалгаа хийх боломжтой судалгааны үндсэн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  • Судалгааны ажлыг явуулахад санхүүжилтыг нэмэгдүүлэх,
  • Судалгааны түвшинг сайжруулахын тулд хувь хүн, багшийн судалгааны ур чадварыг нэмэгдүүлэх,
  • Дотоод гадаадын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагаа, хамтран ажиллах төслийг сайжруулах, туршлага солилцох гэх мэт зорилтуудыг тавин ажиллах

 

Эрдэм шинжилгээний алба

ОУУБИС Төв байр, А333 тоот

Утас: 462027

 

И СОН ЧИЛ

Доктор (Ph,D), дэд профессор 
Эрдэм шинжилгээний алба,
Барилга байгаль орчин инженер
судлалын төвийн дарга

sungchillee@gmail.com

Б.Мягмарчулуун

Магистр
мэргэжилтэн

miigaa05@gmail.com