Гадаад харилцааны алба

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гадаад харилцааны алба нь тус сургуулийн гадаад харилцааг өргөжүүлж гадаад, дотоодын боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийж хэрэгжүүлэх; оюутан, багш, ажилтныг тодорхой хугацаагаар гадаадад суралцуулах тэдний мэргэжлийг дээшлүүлэх, туршлага солилцох, мөн гадаадын зочид, төлөөлөгчдийг угтан үйлчлэх зэрэг ажиллыг эрхэлнэ.

Зорилго: 

Гадаад харилцааны алба нь сургуулийн удирдлагын багтай хамтран сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, улмаар тус сургуулийн Оюутан, багш, эрдэм шинжилгээний ажилтнууд  тэтгэлэг, төсөл хөтөлбөрүүдэд хамрах боломжийг нэмэх, ингэснээр оюутыг шинэлэг сэтгэлгээтэй, оюунлаг, соёлтой иргэн болгон төлөвшүүлэх багш нарыг үндсэн мэргэжил, заах арга,  гадаад хэлний чадавхыг сайжруулах илүү таатай орчин, боломжийг бүрдүүлэх үндсэн зорилгыг тавин ажиллаж байна.

Манай алба нь сургуулийн эрхэм зорилгод нийцүүлэн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг зохион байгуулах дараах чиг үүрэгтэй ажиллана.

1.    Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол улсын гадаад бодлогын үзэл бармтлал болон Сургуулийн стратеги төлөвлөгөөг мөрдлөг болгон сургуулийн гадаад харилцааг харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хөгжүүлэх ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх

2.    Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төр, засгийн болон хувийн хэвшил, иргэний байгууллагуудтай харилцах, гадаадын их, дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний төв, сангуудтай хэлхээ холбоо тогтоох, тэдгээр байгууллага, хүмүүстэй харилцах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд  хөтөлж явуулах

3.    Монгол улсын дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагатай хамтран сургалт, судалгаа, оюутны дадлага хийлгэх чиглэлээр ажиллах

4.    Сургуулийн гадаад хамтын ажиллагааг Монгол улсаас хилийн чанадад суугаа болон гадаад улсаас Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй элчин сайдын яам, олон улсын байгууллага боловсролын байгууллагуудтай төлөөлөлтэй хамтран харилцан айлчлал, багш оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр, олон улсын байгууллагын гишүүнчлэл, олон улсын хамтарсан хөтөлбөр, хурал, семинар зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх

5.    Гадаад орнуудын боловсролын байгууллага, судалгааны төвүүдтэй сургалт, судалгааны бүхий л чиглэлд идэвхтэй хамтран ажиллах, сургалтын зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх

6.    Гадаадын их, дээд сургуультай байгуулсан санамж бичиг, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих

7.    Сургуулийн гадаад үйл ажиллагааг хариуцан холбогдох мэдээллээр хангах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах.

8.    Сургуулийн баяр ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг хариуцан, зөвлөж хамтран ажиллах.

9.  Сургуульд айлчлан ирж буй гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг, хүлээн авч холбогдох алба, салбар, тэнхимүүдтэй холбож өгөх, үйл ажиллагааг удирдан явуулах

10. Тус сургуулийн гадаад багш, ажилтан, оюутны визийн зөвшөөрөл, сунгалт, цуцлалтай холбогдох ажлуудыг хариуцан ажиллана.

Гадаад харилцааны алба

ОУУБИС Төв байр, 207 тоот

Утас: 462027

 

Юн Жүнху   

Доктор(Ph.D)
Албаны дарга

ulaanbaatar@hanmail.net

Д.Алтанчимэг

Магистр
мэргэжилтэн

chimgee@ubu.mn ubuniversity@hanmail.net