Дотоод хяналт шалгалтын алба

ОУУБИС-н дотоод хяналт шалгалт үнэлгээний алба нь  Засгийн Газрын 2011 оны 311 дугаар тогтоолоор батлагдсан ”Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу сургуулийн үйл ажиллагааны чанарыг сайжруулах, байнгын хяналт хэрэгжүүлэх үндсэн үүрэг бүхий бие даасан Дотоод хяналт шалгалт үнэлгээний алба (ДХШҮА) Захирлын 2013 оны 12 сарын 13-ны 181 тоот тушаалаар байгуулсан юм. ДХШҮА нь хоёр мэргэжилтэнтэй ажиллаж байна.

            Дотоод хяналт-шинжилгээний тогтолцооны үйл явцын ил тод, ойлгомжтой байх нөхцөлийг хангах ажлыг багш, ажилтан, ажилчдын оролцоотойгоор зохион байгуулж, үр дүнг тухай бүрт холбогдох нэгж хамт олонд шуурхай, дэлгэрэнгүй мэдээлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, урьдчилан сэргийлэх, ажил сайжруулах зөвлөмж боловсруулан  өгч, түүний биелэлтэд хамтарсан хяналт тавин ажиллаж байна.          

Зорилго:

  • ОУУБИС-ийн бэлтгэн гаргаж буй мэргэжилтний чанарыг сайжруулах.
  • ОУУБИС-ийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх хууль тогтоомж, дүрэм, журам, мөрдөгдөх стандартын биелэлтийг хангах.
  • ОУУБИС-ийн хэмжээнд гүйцэтгэлийн  хяналтыг хэвшүүлэх.

Зорилт:

  • Сургуулийн үйл ажиллагаанд холбогдох хууль дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих.
  • Сургуулийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж үнэлгээ өгөх.
  • Аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан дутагдлыг арилгах,ажил сайжруулахад туслах.

 

 

Үйл ажиллагааны чиглэл:

  • Сургуулийн үйл ажиллагаанд хэрэгжүүлвэл зохих хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын биелэлтэнд ДХШҮ-ний журмын дагуу тусгай батлагдсан удирдамж, графикаар хяналт шалгалт хийж нэгж (ажилтнуудын)-ийн ажилд үнэлгээ өгөх, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, илэрсэн дутагдлыг арилгах, ажил сайжруулах талаар зөвлөмж гаргаж санал боловсруулж удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх, хууль тогтоомж сурталчилах.
  • Зөрчил дутагдлыг илрүүлж, түүнийг арилгах ажлын төлөвлөгөө, урьдчилан сэргийлэх зөвлөмж, санал боловсруулан удирдлагад танилцуулж асуудлыг шийдвэрлүүлэх.
  • Төлөвлөсөн ажлын графикийн биелэлтийг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулж судалгаа хийж, сургалт зохион байгуулах.
  • Сургалтын чанарын баталгаажуулалтад чиглэсэн тодорхой ажил төлөвлөж хэрэгжүүлэх, үр дүнг тооцох.
  • ОУУБИС-ийн хэмжээнд нэгж албадын ажлын уялдааг сайжруулах, тэднийг хууль эрх зүйн хүрээнд хариуцлагатай ажилллах нөхцөлийг бүрдүүлэх.

Дотоод хяналт шалгалт үнэлгээний алба

ОУУБИС Төв байр, А205 тоот

Утас: 462028

 

Б.Шагжжав

МУ-н гавъяат багш
Доктор, Профессор
Албаны дарга

example@ubu.edu.mn

Д.Энхжаргал

Магистр
мэргэжилтэн

example@ubu.edu.mn


2014-2015  оны ажлын тайлан 

2015-2016 оны ажлын төлөвлөгөө