Номын сан

Номын сан – мэдээллийн төв нь тухайн сургуулийн боловсролын чанарыг дээшлүүлж, сургалтын үйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээний түшиц газар, мэдээллийн арвин баялаг нөөц учир багш эрдэм шинжилгээний ажилтан, суралцагч оюутан бүр шинжлэх ухааны салбарын чиглэл бүрээр мэдлэгээ гүнзгийрүүлэх боломжтой өргөн хүрээтэй мэдээлэл, арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин юм.

Манай сургуулийн номын сангийн үндэс суурь анх 1995 онд тавигдан, үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо номын сангийнхаа хүчин чадал багтаамж, үйлчилгээг сайжруулахад анхааран, ном, сурах бичгийн баялаг сан хөмрөгтэй, орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоногдогдсон мэдээллийн төв болон өргөжөөд байна.

Номын сангийн зорилго: Сургалтын үйл ажиллгаааг дэмжиж,  суралцагчдыг ном сурах бичгээр ханган, тэдэнд мэдлэг боловсролоо байнга бие даан дээшлүүлэхэд таатай орчин бүрдүүлэх, шуурхай соёлтой үйлчилж үйлчилгээний чанарыг сайжруулах, номын санг цахимжуулж электрон мэдээллийн төв болгон хөгжүүлэх  явдал юм.

Номын сан нь дарга, номын санч нар гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас докторант 1,  магистр 3, бакалавр 2 ажиллаж байна.
2017 оны байдлаар номын сан нь 545 уншигчийн суудал, 41781 ном,  давхардсан тоогоор 32033 уншигчдад 605321 номоор үйлчилгээ хийсэн байна.

  1. Монгол номын фонд, өдөр тутмын үйлчилгээ: Монгол номын фонд нь 27106 номтой.
  2. Гадаад номын  фонд нь15332 номоорчөлөөт сонголтоор үйлчилдэг.
  3. Хэвлэлийн чөлөөт сонголт ба бие даалтын танхим : Багаар хичээллэх нөхцөл бүрдсэн учир оюутнууд багаар хичээлээ хийж байдаг.  Мөн
  • Сургуулиас хэвлэн гаргасан номын худалдааг явуулдаг
  • Өдөр тутмын сонин хэвлэлийн чөлөөт сонголтын үйлчилгээтэй
  1. Эрдэм шинжилгээ судалгааны төв: Б.Ринчений нэрэмжит Эрдэм шинжилгээ судалгааны төвдөө Б.Ринчений гадаадад хэвлүүлсэн бүтээл болон гадаадын эрдэмтэд, зохиолчид, Ринчен гуайд бэлэг болгон өгсөн бүтээлүүд, сургуулиас гаргасан эрдэм шинжилгээний бүтээл, бусад сургуулиудын ЭШБ, бакалавр, магистерийн дипломууд орно.

 

 

Номын сангийн электрон каталогийн заавар 

Манай номын сан нь номын сангийн Lib4U програмын NET Version цогц программыг номын сандаа авч суулгаснаар электрон каталог болон электрон ном унших боломж нээлттэй болсон юм.

Номын сангийн зориулалтын Lib4U программыг товч танилцуулбал:

 Lib4U NET Version, Lib4U PC Version гэсэн 2 чиглэлээр байдаг. Үүнээс манай сургууль нь олон салбартай томоохон номын сангуудад зориулсан Lib4U NET Version  программыг номын сандаа авч суулган ном болон гарын авлага материал, багш нарын хэвлэсэн ном, бакалавр мастерийн дипломын ажлуудыг электрон хэлбэрээр тус программд оруулаад байна.

Lib4U програмаас номоо хайхдаа интернетэд холбогдсон үед хувь хүн хаанаас ч хамаагүй 192.168.14.3. хаягаар ороход ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ЭЛЕКТРОН КАТАЛОГ гэсэн хаяг гарч ирнэ. Энэ нь манай сургуульд байгаа номын каталог юм.

Ингэж орохдоо хайх гэсэн товч дээр өөрийн хайсан номын нэр ба зохиолчийн нэр эсвэл редакторийн нэрийг оруулаад интер товч дарахад таны хайсан ном гарч ирнэ. Жишээ нь: Та номынхоо нэрийг мэдэхгүй, Намжил докторын номыг үзье гэж хүсвэл Намжил гэж бичээд “Хайх” товч дээр дарна.

Ингэснээр манай сургуулийн номын санд байгаа, уг зохиогчийн зохиосон, бүх номын нэр гарч ирнэ. Зохиогчоо мэдэхгүй тохиолдолд номынхоо нэрийг оруулбал, мөн тэр ном хэдэн ширхэг байгаа нь ч гарч ирнэ. Жишээ нь : “Монголын нууц товчоо” гэж оруулаад интер товч дарахад манай номын санд байгаа Монголын нууц товчоо хэдэн янз байна тэр бүгд гарч ирнэ.

Хайх цонхны ард  Олон нөхцөлт хайлт гэсэн сонголтын Зөвхөн электрон хувилбартай ном хайх :  check bottom сонгоод хайх товчоо дарна. Та өөрийн  хүссэн Электрон хувилбартай ном сонгож унших боломжтой юм.

Номын сангийн каталогийг ашигласнаар манай сургуулийн оюутан багш хэн ч байсан гэртээ байж байгаад өөрийнхөө сургуулийн номын санд ямар ном байгааг мэдэх боломжтой юм. 

 

 

 

 

Номын сантай холбоотой санал хүсэлтийг хүлээж авна.

Утас 99161700, 88072122