Тэнхимүүд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Вэб статистик
Сайтад нийт 274290 зочин зочилсон байна.
Яг одоо онлайнд 11 зочин байна.
Хэрэгцээт вебүүд
Бидний тухай < Эрхэм зорилго
ЭРХЭМ ЗОРИЛГО

      Улаанбаатар дээд сургуулийн зорилт нь Монголын залуу үе болох охид, хөвгүүдийг өөрсдийнх нь сайн дураар элсүүлэн суралцуулж зохих шатны боловсрол, мэргэжил эзэмшүүлэн Монгол Улсын хөгжил дэвшилд шаардлагатай боловсон хүчин бэлтгэхэд оршино.

      Түүнчлэн Монгол Улсын хувийн хэвшлийн болон төрийн өмчийн их, дээд сургуулиудтай хамтран хөгжиж дэлхийн боловсролын түвшинд хүрэх явдал мөн.

      Тус сургуулийн эрхэм зорилго нь "Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, хувь хүний эрх ашиг, сонирхолд уян хатан зохицож чадах, хөрвөх чадвартай итгэл, хайр, найдварыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх таатай орчин бүрдүүлэх явдал юм." Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлж  ажиллахын тулд дараах үндсэн зарчимуудыг төв болгон ажиллаж байна.     

Тухайлбал:         "итгэл, найдвар, хайр"

Итгэл (Faith)

  • Зорьсон  зорилгодоо итгэлтэй, үнэнч, найдвартай боловсон хүчин бэлтгэх
  • Ертөнцийг үзэх зөв итгэл үнэмшилтэй болгох
  • Хүмүүс хоорондын харьцаанд итгэлтэй болгох
  • Үнэнч шудрага хүмүүжилтэй болгох
  • Энэ сургуулийг төгссөн хүн итгэлтэй гэдэг ойлголтыг бусдад өгөх

Найдвар (Hope)

  • Ирээдүйдээ итгэл үнэмшилтэй, бүтээлч сэтгэлгээний  хүмүүжлийг төлөвшүүлэх
  • Ажил мэргэжлийн ур чадвартай, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, найдвартай боловсон хүчнийг бэлтгэх
  • Мэргэжил, хүсэл тэмүүлэл, ажил төрлийн талаар мөн улс нийгэмдээ чухал хэрэгцээтэй боловсон хүчин болгон бэлтгэх

Хайр (Love)

  • Өөртөө болон хажуудах анд нөхөд, хөрш, эх орон, дэлхийн ард түмэнд хайрын сэтгэлээр үнэнч үйлчлэх,   энх тайвны төлөө энэрэнгүй сэтгэлтэй нэгэн болох.

      Эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ сургуулийн хамт олон, багш, ажилтан, ажилчид, оюутан, түүнийг сайн мэдэх, гүнзгий ойлгосон байх шаардлагын үүднээс  утга, агуулгыг таниулах, өөрсдийн нь үүрэг зорилго ямар байх ёстойг таниулах чиглэлээр нилээд ажиллаж байна.

      Нийгмийн хөгжил, мэдээллийн хурдац, цаг үеийн шаардлага, эрэлт хэрэгцээтэй уялдаатайгаар эрхэм зорилго, түүнийг хэрэгжүүлэх стратеги зорилт дэвшигдэн гарч байна.

 

 БуцахДээш

Сүүлийн 5 мэдээ
“Монгол Солонгосын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны өнөө ба ирээдүй” нэрт Олон улсын эрдэм шинжилгээний хурал манай сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.
2010-07-02 15:26:07 ны өдөр
“БОРГИО-CUP 2010” тэмцээний УБДС-ийн багийн тоглолтын тайлбар
2010-06-11 11:30:41 ны өдөр
“Гэгээрлийн эрин” нээлттэй цуврал хичээл №03
2010-06-10 13:04:39 ны өдөр
2010 оны төгсөгчдийн нэрс
2010-05-07 13:03:55 ны өдөр
Багш нарын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал
2010-04-16 15:29:59 ны өдөр
Сүүлийн 5 Зарлал
Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
2010-06-28 16:01:39 ны өдөр
Төгсөх ангийн оюутны анхааралд
2010-04-23 13:37:28 ны өдөр
1-3-р ангийн оюутны анхааралд
2010-04-23 13:33:11 ны өдөр
“ГАДААД ХЭЛ ШИНЖЛЭЛ”-ийн чиглэлээр докторантурт суралцахыг урьж байна.
2010-02-02 09:57:45 ны өдөр
Оюутнуудын анхааралд
2010-02-02 09:55:32 ны өдөр














УЛААНБААТАР дээд сургууль © 2008-2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.