|

АЛБА, ХЭЛТСИЙН ТУХАЙ
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад албад чухал үүрэгтэй ажиллаж байна. Үүнд:
- Сургалтын алба нь тус сургуулийн сургалтын процесс, технологид
хяналт тавьж, сургалтын төлөвлөгөөг боловсруулан хянах, сургалтын чанарыг сайжруулах зорилго тавин ажиллаж байна. Багш нарын сургалтын чанар, сургах-сурах уялдаа холбоог батжуулах, хичээлийн агуулга, багшийн цаг ашиглалтанд хяналт тавьж ажилладаг.
- Оюутны алба нь сургуулийн нийт оюутнуудтай холбоотой шилжилт
хөдөлгөөн, дүнгийн нэгтгэн тодорхойлох, тодорхойлолт, оюутны шагнал урамшил, хувийн бичиг баримтыг хадгалах гэх мэт тэдний сурах болон нийгмийн харилцаатай холбоотой үйл явцуудыг хариуцан ажилладаг.
- Гадаад харилцааны хэлтэс нь сургуулийн гадаад харилцааг өргөжүүлэх гадаад, дотоодын боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийж хэрэгжүүлэх, оюутан, багш, ажилтангуудыг тодорхой хугацаагаар гадаадад суралцуулах тэдний мэргэжлийг дээшлүүлэх, туршлага солилцох гадаадын зочин, төлөөлөгчийг угтан үйлчлэх зэрэг асуудлуудыг хариуцан ажилладаг.
- Хангамж, үйлчилгээний хэлтэс нь инженерийн шугам сүлжээнүүд, барилгын их болон урсгал засвар, үйлчилгээ хийх, сургуулийн дотоод, гадаад тохижилт түүний цэвэрлэгээ, үйлчилгээг тогтоогдсон ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын дагуу хийх, сургуулийн харуул, хамгаалалтыг зөв зохион байгуулах зэрэг ажлуудыг хариуцан ажиллаж байна.
- Санхүүгийн хэлтэс нь сургуулийн дотоод төлбөр тооцоо, сургалтын
төлбөрийн бүртгэл болон бусад гадна харилцаа хамтын ажиллагаа бүхий байгууллагуудтай холбоотой төлбөрийн тооцоог хийх, хөрөнгө, материалын хөдөлгөөнийг хариуцан бүртгэн нэгтгэх болон сургуулийн санхүүгийн мэдээ мэдээллийг холбогдох газруудад тайлагнах зэрэг асуудлыг хариуцан ажилладаг.
- Мэдээлэл технологийн хэлтэс нь сургалтын үйл ажиллагаанд электрон /цахим/ систем, шинэ техник, технологийг нэвтрүүлэх, интернэт, дотуур холбоо сүлжээний хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, мэдээллийн хамгаалалт, вэб хуудас болон цахим мэдээллийн асуудлыг хариуцан ажилладаг.
- Хүний нөөцийн хэлтэс нь эх орондоо дээд боловсролтой хүн хүчнийг бэлтгэх, Монгол улсын хууль, тогтоомж, сургуулийн дүрэм, хөдөлмөрийн
дотоод журам, тушаал шийдвэрийг хөдөлмөрийн хамт олонд сурталчлах, биелэлтийг гарган дүгнэлт хийх, багш, ажилтны мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг сайжруулах, ажлыг нь үнэлэх, хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, албан бичиг хэргийн хөтлөлт, хөдөлмөрчдийн өргөдөл гомдлыг барагдуулах, хүн хүчнийг судалж шилж сонгон тогтвор суурьшилтай ажиллуулахад оршино.
- Магистрант, докторантурын хэлтэс нь суралцагчдад сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мэргэжлийн өндөр түвшинд ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, дадал болон судалгаа, туршилтын арга зүй эзэмшүүлнэ. Солонгос хэлний чиглэлээр болон Бизнес удирдлагын чиглэлээр магистрын сургалтыг 2002 оноос зохион байгуулж эхэлснээс хойш өнгөрсөн хугацаанд Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан шилдэг мэргэжилтэнг бэлтгэх, сургалтын шатлал хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, залгамж чанарыг хадгалах, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадвар бүхий мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна.
-Оюутны зөвлөл нь 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд жил бүрийн 12 сард тэнхим төлөөлсөн шинэ гишүүнийг сонгон ажилладаг. Оюутны зөвлөл нь дараах үйл ажиллагааг хариуцан явуулдаг. Үүнд :
- Оюутны билет захиалга
- Урлаг спортын уралдаан тэмцээн
- Эрдэм шинжилгээний хурал
- Дугуйлан секц
- Олон нийтийн үйл ажиллагаа
- Тэмцээн уралдаан
- Өдөрлөгүүд
- Виза карт захиалга
- МОХ-ны үйл ажиллагааг оюутнуудад хүргэх үйл ажиллагаа
|