Тэнхимүүд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Вэб статистик
Сайтад нийт 274290 зочин зочилсон байна.
Яг одоо онлайнд 11 зочин байна.
Хэрэгцээт вебүүд
Бидний тухай < Стратегийн зорилт
Улаанбаатар дээд сургуулийн стратегийн зорилт

w Бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоог хөгжүүлэх

Зорилт: Улаанбаатар дээд сургууль нь цаашид олон улсын жишгийн дагуу их сургуулийн сонгодог бүтцэд шилжин хөгжих үүднээс өөрийн бүтэцдээ харьцангуй биеэ даасан статус бүхий бүрэлдэхүүний болон харъяаллын сургуулиудтай болж удирдлага, зохион байгуулалтын оновчтой бүтцийг бий болгон хөгжүүлэх зорилтыг тавьж хэрэгжүүлнэ.

Хэрэгжүүлэх арга зам:

- Анагаах ухаан, Дорны анагаах ухаан, Нисэхийн үйлчилгээний менежер, Нягтлан бодох бүртгэл зэрэг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ангиудыг шинээр нээж улмаар анагаах, хөдөө аж ахуй, хүмүүнлэг, эдийн засаг, инженерийн чиглэлийн бүрэлдэхүүний сургуулиудаар мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог бий болгон хөгжүүлэх.

- Томоохон хотуудад салбар сургууль, сургалтын баазуудыг хөгжүүлэх, улмаар орон нутагт шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчнийг бүсчилсэн хэлбэрээр сургаж бэлтгэдэг тогтолцоонд шилжүүлэх.

- Магистр, докторантурын сургалтыг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ төгсөгчдийн мэргэжлийг дээшлүүлэх салбарыг бий болгон хөгжүүлэх замаар төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бүрэлдүүлэх.

- Сургуулийн хэмжээнд нэгтгэсэн электрон оффис мэдээлэл зүйн нэгдсэн сүлжээ байгуулах замаар удирдлагын нэгдсэн тогтолцоог тогтоох.

w Сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх

Зорилт: Нийгмийн эрэлт хэрэгцээ, суралцагчийн явъяас, сонирхолд нийцсэн боловсрол эзэмшихэд чиглэсэн сургалтын үйлчилгээг чанартай, нээлттэй үзүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрийг уян хатан болгож, оюутны мэргэжлээ болон хичээл сонгон судлах эрхийг эрхэмлэн, суралцах олон хувилбартай уян хатан сургалтын төлөвлөгөөг бий болгож мөрдүүлэх замаар сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх.

Хэрэгжүүлэх арга зам:

-Хөтөлбөрийг судлагдууны төвтэйгээс эрэлт хэрэгцээ буюу үйл явц төвтэйгээр тасралтгүй шинэчилж хөгжүүлэх.

-Сурах, сургах үйл явцад багш, суралцагчийн өөрөө сонголт хийх боломжийг бүрдүүлэн хөгжүүлэх.

-Идэвхтэй сургалтын аргуудыг хослуулан хэрэглэх замаар мэдлэг бүтээх, нийгмийн үнэт зүйлсийг бий болгох чиглэлд сургалтын технологийг чиглүүлэн хөгжүүлэх.

-Сургалтын үйл ажиллагааны буюу суралцагчийн оролцоо төвтэй судалгаанд тулгуурлан зохион байгуулахад чиглүүлэх.

-Сургалтын хөтөлбөрийг олон талт, тэнцвэрт загварын хүрээнд шинэчлэн хичээл төвтэй загвараас суралцагчийн төгсөөд гарч ажиллах, амьдрах үеийнх нь хэрэглээ төвтэй байхаар шинэчлэх.


-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд үндэслэн сургалтын хөтөлбөрийг уян хатан, сонголттой болгох,

-Төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгааг сургалтын хөтөлбөрийн чанарын үнэлгээний шалгуур болгох,

-Хөгжилтэй орны их, дээд сургуультай хамтарсан сургалтын хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх.

w Бие даан суралцах боломжийг бүрдүүлэх

Зорилт: Оюутны бие даан суралцах чадварыг хөгжүүлэх замаар сургалтын чанарын түвшинг дээшлүүлэх

Хэрэгжүүлэх арга зам:

- Оюутанд иргэний өндөр соёл төлөвшүүлэхэд анхааран ажиллаж хүнлэг энэрэнгүй, ёс суртахууны эрхэм нандин чанартай мэргэжилтэн бэлтгэхэд сургалт бүхэлдээ чиглэнэ.

- Тэнхим, багш нар оюутныг тодорхой чиглэлээр нэмэлт сургалт, дугуйлан, семинар, судалгааны ажилд хандуулах замаар шавь-сургалтыг хөгжүүлэх.

- Бусад байгууллага, сургууль, мэргэжлийн холбоодоос зохиодог хурал, зөвлөлгөөн, уралдаан, тэмцээн болон олон улсын хэмжээгээр зохиогдож буй үйл ажиллагаанд оюутныг өргөн оролцуулах,

- Төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулах, төгсөгчдийн уулзалтыг тогтмол зохион байгуулах (Home-Comung day),

- Оюутнуудад сургуулиа хайрлах, нэр хүндийг өргөж явах сэтгэл бий болгох үйл ажиллагаа явуулан хамт олныг бүрдүүлэх (Imagein tegration)

Өөрийн сургуулийн онцлог болсон дараах зан заншлыг төлөвшүүлэх:

1. Улаанбаатар дээд сургуулийн хүмүүжилтэй хүн (UB-man),

2. Улаанбаатар дээд сургуулийн мэндчилэх заншилтай хүн (UB-man),

3. Улаанбаатар дээд сургуулийн сайн зуршилтай хүн (UB-man),

4. Улаанбаатар дээд сургуулийн соёлч боловсон зан, өндөр мэргэжил эзэмшсэн хүн (Жентельмөн UB-man),

5. Улаанбаатар дээд сургуулийн цэвэрч нямбай, үнэнч шударга заншилтай хүн (UB-man).

§ Эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэх

Зорилт: Улаанбаатар дээд сургууль нь нийгэм, хүмүүнлэгийн салбараар судалгаа, шинжилгээний ажлыг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тэргүүлэх чиглэлээр хөгжүүлэх шинэ мэдлэг бий болгох, түүнд тулгуурлан боловсролын ахисан түвшинй сургалтын чанарыг сайжруулахыг эрхэмлэнэ. Үүний тулд:

Хэрэгжүүлэх арга зам:

- Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг түлхүү хөгжүүлж энэ хүрээнд дотоод, гадаадын байгууллагатай хамтран ажиллах,

- Гадаадын санхүүгийн дэмжлэгтэй хамтарсан судалгааны хөтөлбөрийг нэмэгдүүлэх,

- Багш нарыг гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллагад


эрдэм шинжилгээний ажил хийх тогтолцоо бий болгож хөгжүүлэх.

- Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх /олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, гадаадын их, дээд сургуульд судалгааны ажил хийх, хамтарсан төсөлд багш нарыг оролцуулах, бүтээлээ гадаадад хэвлүүлэх,

-Эрдэм шинжилгээний ажлын материаллаг баазыг нэмэгдүүлж, санхүүгийн нөөц бий болгох, Эрдэм шинжилгээний ажилтныг бий болгон, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулах систем бий болгох,

Үйлдвэр, аж ахуйн байгууллагуудтай хамтран судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх:

- Монгол-Солонгосын бизнес судалгааны төв

- Солонгос судлалын эрдэм шинжилгээний төв

- Монгол судлалын эрдэм шинжилгээний төв

- Software эрдэм шинжилгээний төв зэрэг эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, үр дүнтэй ажиллуулах.

w Магистрантур, докторантурын сургалтыг чанаржуулах

Зорилт: Магистрантур, докторантурын сургалтын цар хүрээг өргөжүүлэх

Хэрэгжүүлэх арга зам:

- Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн магистрын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

- Эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд суралцагчдын оролцоог нэмэгдүүлэж, тэдэнд судалгааны ажлын арга барилыг төгс эзэмшүүлэх.

- Магистрантур, докторантурын сургалт, докторантурын дараах судалгааны ажлыг дэмжих тэтгэлэг, хөтөлбөрийг өргөжүүлэх,

- Магистрантур, докторантурын сургалтад суралцагчдын тоог нэмэгдүүлэн тэднийг ажлын өрөө, сургалт, судалгааны багаж, тоног төхөөрөмж хангаж бие даан ажиллах бололцоо олгох,

- Гадаад, дотоодын их сургуультай хамтарсан судалгааны үйл ажиллагааг өргөтгөх,

- Өдрөөр суралцах боломжгүй хүмүүст зориулж орой, эчнээгээр суралцах бололцоог анхааран үзэх.

§ Хүний нөөцийг хөгжүүлэх

Зорилт: Улаанбаатар дээд сургуулийг хөгжүүлэх стретегийн зорилтын нэг гол чиглэл нь тус сургуульд ажиллаж буй эрдэмтэн, багш, ажиллагчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх, тэдний заах аргын болон судалгааны ажлын арга барилыг өндөр түвшинд хүргэх замаар сургалтын үйл ажиллагаанд голлох нөлөөлөл үзүүлж чадахуйц багшлах боловсон хүчинтэй болох явдал юм.

Хэрэгжүүлэх арга зам:

- Шилдэг багш эрдэмтдийг тогтвортой ажиллуулах, тэднийг татахад чиглэсэн ажиллах нөхцөл, цалин хөлс, урамшууллын тогтолцоо бүрдүүлэх замаар нийт эрдэмтэн багш нарын 35-40 хувийг (Ph.D) доктор, дэд


профессор, профессор цолтой эрдэмтдээр бүрдүүлэх замаар багшлах бүрэлдэхүүнийг чанаржуулах.

- Багшлах боловсон хүчний залгамж холбоог бий болгох замаар залуу багшлах боловсон хүчнийг сонгож бэлтгэх, тэдний сурганы болон мэргэжлийн чиглэлээр мэргэшил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх.

- Багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх материаллаг нөхцөл боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээгээр монголын болон олон улсын төсөлт эрдэм шинжилгээний ажилд оролцуулахад дэмжлэг үзүүлэх.

- Эрдэмтэн багш нарын хамтын бүтээлээр мэргэжлийн үндсэн сурах бичиг бичиж хэвлүүлэх ажлыг дэмжих замаар монгол сурах бичгийн хүрэлцээ хангамжийг дээшлүүлэх.

§ Эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, сурах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хамт олны нийгмийн үйлчилгээг сайжруулах.

“Монгол Солонгосын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны өнөө ба ирээдүй” нэрт Олон улсын эрдэм шинжилгээний хурал манай сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.
2010-07-02 15:26:07 ны өдөр
“БОРГИО-CUP 2010” тэмцээний УБДС-ийн багийн тоглолтын тайлбар
2010-06-11 11:30:41 ны өдөр
“Гэгээрлийн эрин” нээлттэй цуврал хичээл №03
2010-06-10 13:04:39 ны өдөр
2010 оны төгсөгчдийн нэрс
2010-05-07 13:03:55 ны өдөр
Багш нарын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал
2010-04-16 15:29:59 ны өдөр
Сүүлийн 5 Зарлал
Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
2010-06-28 16:01:39 ны өдөр
Төгсөх ангийн оюутны анхааралд
2010-04-23 13:37:28 ны өдөр
1-3-р ангийн оюутны анхааралд
2010-04-23 13:33:11 ны өдөр
“ГАДААД ХЭЛ ШИНЖЛЭЛ”-ийн чиглэлээр докторантурт суралцахыг урьж байна.
2010-02-02 09:57:45 ны өдөр
Оюутнуудын анхааралд
2010-02-02 09:55:32 ны өдөр














УЛААНБААТАР дээд сургууль © 2008-2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.