Тэнхимүүд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Вэб статистик
Сайтад нийт 274276 зочин зочилсон байна.
Яг одоо онлайнд 7 зочин байна.
Хэрэгцээт вебүүд
Мэдээ, мэдээлэл
“Гэгээрлийн эрин” нээлттэй цуврал хичээл №03

Энэ 2010 он бол, Монгол-Солонгосын харилцаанд онцгой жил болж байна. Монгол БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаагаас гадна, оюутан солилцсоны 1015 жилийн ой, монгол бичгийн багш солонгост очиж багшилсны 715 жилийн ой зэрэг манай соёл боловсролын салбарт содон үйл явдлууд болж байна.

Мөн дундад зууны Монголоос Солонгост 17000 дэвтэр бүхий 4371 боть ном бэлэглэж байсны 676 жилийн ой ирэх 7 сард тохиох гэж байна.  Энэ бол бүхэл бүтэн номын сан гэсэн үг бөгөөд, дэлхийн соёлын түүхэнд алтан үсгээр бичигдэх зүйл гэж эрдэмтэд үзэж байгаа юм.Түүгээр барахгүй, Чингис хааны Их Монгол улсын анхны гадаад харилцааны бичиг солонгос сурвалжаас олдсон ба энэ нь 782 жилийн өмнөх бичиг юм.

Монголын соёлын гайхамшгийг харуулсан эдгээр ойнуудыг тохиолдуулан, Улаанбаатар дээд сургууль багш, оюутан, оюунтан, олон нийтэд зориулан "Гэгээрлийн эрин" нэрт нээлттэй хичээл заалгаж байгаа билээ.

Энэ удаа, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шангалт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв "Ноён ирээдүй хаалгыг тань тогшиж байна" гэсэн сонирхолтой сэдвээр лекц уншиж, монголчуудын өв соёл, даяарчлалын эрин үед хэрхэн Монголоороо үлдэх тухай олны сонирхол татсан асуудлыг хөндөж ярилцлаа.

Ингээд энэ хичээлийн жилийн "Гэгээрлийн эрин" цуврал хичээлийн 3 дахь дугаар амжилттай болж өндөрлөлөө. Шинэ хичээлийн жилд бид та бүхэндээ дахин оюуны их далайд тань нэмэр болхуйц  сонирхолтой хичээлийг заалгах болно.

 

 

Намтар: Л.Түдэв 1935 оны 3 сарын 9 - нд Говь - Алтай аймгийн Наран суманд төржээ. Улаанбаатар хотноо 1956 онд багшийн дээд сургууль, Москва хотноо 1967 онд ЗХУКН - ын ТХ - ны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт cуралцаж төгссөн.
1950 оноос эхлэн уран бүтээлээ хийж эхэлсэн ба 1960 оноос "Yнэн" сонины нарийн бичгийн дарга, 1962 оноос "Утга зохиол" сонины эрхлэгч, 1973-1976 онуудад МЗЭ ийн орлогч дарга, 1984 -1996 онд"Yнэн" сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байcан.
Л.Түдэвийн олон нийтийн болон утга зохиолын үйл ажиллагааг 1989 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 1997 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж үнэлсэн болно. Тэрээр "Уулын үер" 1960 "Нүүдэл" роман 1964 "Алтан гадас чигийг заана" 1968. "Хорвоотой танилцсан түүх" 1970. "Бүгд Найрамдах улсын анхдугаар он" 1981 "Оройгүй сүм" роман 1985, "Хувьсгал танаа өчье" 1988 "Төл" 2000 зэрэг олон роман бүтээсэн бөгөөд өөрийн бүтээлийг эмхтгэн 2002 онд 25 ботиор хэвлүүлсэн байна.


 БуцахДээш

Сүүлийн 5 мэдээ
“Монгол Солонгосын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны өнөө ба ирээдүй” нэрт Олон улсын эрдэм шинжилгээний хурал манай сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.
2010-07-02 15:26:07 ны өдөр
“БОРГИО-CUP 2010” тэмцээний УБДС-ийн багийн тоглолтын тайлбар
2010-06-11 11:30:41 ны өдөр
“Гэгээрлийн эрин” нээлттэй цуврал хичээл №03
2010-06-10 13:04:39 ны өдөр
2010 оны төгсөгчдийн нэрс
2010-05-07 13:03:55 ны өдөр
Багш нарын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал
2010-04-16 15:29:59 ны өдөр
Сүүлийн 5 Зарлал
Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
2010-06-28 16:01:39 ны өдөр
Төгсөх ангийн оюутны анхааралд
2010-04-23 13:37:28 ны өдөр
1-3-р ангийн оюутны анхааралд
2010-04-23 13:33:11 ны өдөр
“ГАДААД ХЭЛ ШИНЖЛЭЛ”-ийн чиглэлээр докторантурт суралцахыг урьж байна.
2010-02-02 09:57:45 ны өдөр
Оюутнуудын анхааралд
2010-02-02 09:55:32 ны өдөр














УЛААНБААТАР дээд сургууль © 2008-2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.