 |
"Улаанбаатар" Дээд сургуулийн тухай
|
 |
 |
 |
 |
|
Эрхэм зорилго
|
|
Улаанбаатар Дээд сургууль нь олон улсын стандартад нийцсэн боловсрол олгон, Монголын нийгэм, эдийн засгийн хєгжилд хувь
нэмэр оруулан хvний эрхийг дээдэлж, итгэл, хайр найдвар дээр тvшиглэн vнэнч, шударга чадварлаг боловсон хvчнийг бэлтгэхэд оршино.
Тус сургууль нь 1993 онд БНСУ-ын 100% -ийн хєрєнгє оруулалттайгаар байгуулагдаж Монгол Улсын Худалдаа Yйлдвэрийн яам,
Шинжлэх ухаан боловсролын яамаар зєвшєєрєгдсєн Монгол улсын хуулийн дагуу сургалтынхаа vйл ажиллагаагаа явуулж байгаа.
Хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн.
|
|
ИТГЭЛ
|
- Зорьсон зорилгодоо итгэлтэй, vнэнч, найдвартай боловсон хvчин бэлтгэх
- Ертєнцийг vзэх зєв итгэл vнэмшилтэй болгох
- Хvмvvс хоорондын харьцаанд итгэлтэй болгох
- Vнэнч шудрага хvмvvжилтэй болгох
- Энэ сургуулийг тєгссєн хvн итгэлтэй гэдэг ойлголтыг бусдад єгєх
|
| НАЙДВАР |
- Ирээдvйдээ итгэл vнэмэшилтэй, бvтээлч, сэтгэлгээний хvмvvжлийг тєлєвшvvлэх
- Ажил мэргэжлийн ур чадвартай, єгсєн vvрэг даалгаврыг биелvvлэх, найдвартай боловсон хvчнийг бэлтгэх
- Мэргэжил, хvсэл тэмvvлэл, ажил тєрлийн талаар мєн улс нийгэмдээ чухал хэрэгцээтэй боловсон хvчин бэлтгэх
|
| ХАЙР |
- Єєртєє болон дэргэдэх анд нєхєддєє, эх орон, дэлхийн ард тvмэндээ хайрын сэтгэлээр vнэнч vйлчлэх,
энх тайвны тєлєє энэрэнгvй сэтгэлтэй нэгэн болгох
|
|
Сургуулийн онцлог
|
- Гадаадын хєрєнгє оруулалттай анхны хувийн дээд сургууль
- Тєгсєгчдийн 93% нь ажлын байртай болдог
- Суралцаж байх хугацаандаа гадаадад сурахаар явсан оюутны хувь vзvvлэлтээрээ бусад их дээд сургуулиадаас
хамгийн єндєр байдаг
- 2 дахь удаагаа Магадлан Итгэмжлэгдсэн Монгол Улсын
шилдэг дээд сургууль
- Сургалтын материаллаг бааз сайн (интернэт, зайны
сургалт, оюутны гуанз, спорт заал, оюутны дотуур байр)
- Архи тамхигvй орчин, соёлч боловсон, ёс суртахууныг эрхэмлэдэг
- Солонгос - Монгол хоёр орны харилцаанд гvvр болсон байгууллага
- Оюутны тэтгэлэгт хєтєлбєр (Тєрийн сангийн тэтгэлэг 15%, сургуулиас олгох тэтгэлэг 12%)
- Спортоор тэргvvлэгч сургууль (Улсын шигшээ баг, сагсан бємбєг, хєл бємбєг, ширээний теннис ...)
- Єргєн цар хvрээтэй гадаад харилцааны vйл ажиллагааг явуулдаг ба нийгмийн vйлчлэлээр шилдэг сургууль
|
|
Сургуулийн таних тэмдгийн тайлбар |
Хадны хэлбэр нь vнэн гэсэн
утгыг илтгэх ба дугуй дvрс нь хvний толгой буюу солонгосоор
Улаанбаатар гэдэг vгний эхний vсэг бєгєєд хєгжин тэлж
єргєжих гэсэн утгыг илэрхийлнэ. Дотор нь байгаа латин
UU нь Улаанбаатар Дээд сургууль гэсэн vгийг товчилсон
vндсэн vг юм. Дугуйн дvрсний доорхи зураг нь дэлгэсэн
ном бєгєєд боловсролыг эрхэмлэсэн бэлэг тэмдэг юм. 1993
он нь анх vvсэн байгуулагдсаныг илэрхийлсэн бєгєєд vндсэн
хэлбэр нь цэнхэр єнгєєр амар тайван аюулгvй байдлыг илэрхийлж,
алтан шар єнгєєр vсэг нь бичигдсэн болно. |
|
 |
 |
|
|
 |