Зуны сургалт

  1. ОУУБИС–д хэрэгжүүлж байгаа сургалтын кредит тогтолцоо нь сургалтын үйл ажиллагааг олон улсын их, дээд сургуулийн жишигт нийцүүлэх, оюутанд үзүүлэх үйлчилгээг тэдэнд ойртуулах, улмаар сургалтын чанарыг дээшлүүлэх өргөн боломжийг оюутанд нээж өгдөг.
  2. Улиралд судлах хичээлээ сонгох, өөрийн сонирхсон аливаа хичээлийг нэмэлт төлбөргүйгээр сонгон судлах боломжийг оюутанд олгохын зэрэгцээ зарим хичээлийг дахин сонгож судлах шаардлагатай оюутан суралцах хугацаагаа зохицуулах зорилгоор хичээлгүй байгаа зуны амралтын хугацааг ашиглан тодорхой хичээлийг сонгож судлах хүсэлтээ сургуульд тавьж болно.
  3. Оюутны зуны амралтын хугацаанд зохион байгуулж хичээллүүлэх сургалтыг “зуны сургалт” гэх бөгөөд зуны сургалттай холбоотой бүх асуудлыг энэхүү журмаар зохицуулна.

Зуны сургалтын зохион байгуулалт

2.1.    Сургалтын нэгдсэн хуваарийн дагуу хичээлийн шинэ жилийн намрын улирлын “Хичээл сонголт 1”-ийг оюутан хавар хийх үедээ ямар хичээлийг зуны сургалтаар сонгон дахин судлах хүсэлтэй байгаа тухай саналаа сонголтын хуудсанд бичиж Сургалтын албанд ирүүлнэ.

2.2.    Өмнө нь судлаагүй, сонгож судлаад хангалтгүй үнэлгээ (F) авсан буюу дахин сонгож судлахаар “R” тэмдэглэгээ тавиулсан хичээлийг зуны сургалтаар сурахыг зөвшөөрнө.

2.3.    Оюутан зуны сургалтаар 6 хүртэлх кредитийн хичээлийг судалж болно.

2.4.    Зуны сургалтаар сурах хүсэлт гаргасан оюутны саналыг үндэслэн тодорхой хичээлийг сонгосон оюутнуудын тоо анги дүүргэх хэмжээнд хүрсэн байвал уг хичээлийг зуны сургалтаар заах бөгөөд суралцах оюутнуудыг ерөнхий захирлын тушаалаар баталгаажуулна.

2.5.    Зуны сургалтаар заах хичээлийг хариуцан явуулах тэнхимийн саналаар багшийг сонгон, зуны сургалтын хичээлийн хуваарийг Сургалтын албанаас гаргаж мөрдүүлнэ.  

2.6.    Зуны сургалтын хичээлийг сургалтын үйл ажиллагааны нэгдсэн хуваарьт заасан хугацааны дагуу нийт 4 долоо хоногт багтааж хичээллүүлнэ.

2.7.    Зуны сургалтаар хичээл заасан цаг (кредит) нь багшийн үндсэн ноогдолд ороогүй бол цагийн хөлсийг тусгай үнэлгээгээр бодож багшид олгоно.

Зуны сургалтаар заасан хичээлээр оюутны мэдлэгийг үнэлэх

3.1.    Зуны сургалтад суралцсан оюутны тухайн хичээлээр олж авсан мэдлэгийн түвшинг сургалтын төгсгөлд 30 онооны  шалгалт авч үнэлэх бөгөөд 3.33–аар үржиж 100 оноонд шилжүүлэн эцсийн  дүнг гаргана.  

3.2.    Оюутан нь хичээлийн 80–аас дээш хувьд сууж идэвхтэй суралцсан бол уг хичээлийн шалгалт өгөх эрхийг олгоно. 

3.3.    Багш заасан хичээлийн шалгалтын хуудсыг Сургалтын албанд өгч оюутнуудын дүнг тооцуулна.

Зуны сургалтын төлбөр

         4.1 Зуны сургалтаар хичээл судалснаар оюутан сургуулиас нэмэлт үйлчилгээ авч байгаа юм. Иймээс судлах хичээлүүдийн кредитээс хамаарсан төлбөрийг төлнө. Энэ нь хичээлийн нийт кредитийн (тухайн мэргэжлийн ангийн оюутны жилийн дундаж төлбөрөөр бодсон) үнэлгээний 40 хувьтай тэнцүү байх ба түүнийг дараах томьёогоор тооцож тогтооно.

 

 

Үүнд , , ,  – тухайн оюутны сурдаг мэргэжлийн сүүлчийн дөрвөн ангийн сургалтын жилийн төлбөр, k – оюутны сонгосон хичээлүүдийн нийт кредит.

 

Зуны сургалтаар сурахын ач холбогдол

  Хугацаа хожно. Жишээлбэл А гэдэг оюутанд сургуулиа төгсөхөд 24 кредитийн хичээлийг судлах үлдсэн байна гэе. Энэ тохиолдолд нэг улиралд дээд тал нь 18 кредитийн хичээл сонгож болох учраас заавал хоёр улирал сурах шаардлагатай. Үүнийг урьдчилан тооцсон оюутан 6 кредитийн хичээлийг зуны сургалтаар судалж чадвал нэг улирлын дотор сургуулиа төгсөх боломжтой болно.

  1. Сонгож судалсан хичээлийн кредитийн төлбөрийг 25 хувиар хөнгөлөх учраас төлбөрийн хувьд ашигтай.
  2.  “Өмнөх холбоо” хичээлийн мэдлэг, чадварыг гүйцэд эзэмшихгүйгээр дараагийн залгамж хичээлийг сонгох эрхгүй учир өмнөх холбоо хичээлийг зундаа амжиж судлах боломжтой.