Оюутны мэдлэг чадварын үнэлгээ

Оюутны мэдлэг чадварыг үнэлэх тогтолцоог бүрдүүлэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, багшийн зөвлөн туслах, чиглүүлэх, хамтран ажиллах зарчмыг үндэслэл болгоно.

Оюутны мэдлэг, чадварыг дээр дурьдсан зарчимд үндэслэн бодитой, шудрага, ил тод үнэлнэ. Үүнд өдөр, орой, эчнээгээр суралцаж байгаа оюутнууд нэгэн адил хамрагдана.

Оюутны мэдлэгийг хоёр янзаар үнэлнэ. Энэ нь тухайн хичээл батлах шалгалттай, шалгалтгүй эсэхээс шалтгаална.

Оюутны мэдлэгийн түвшинг “100” онооны системээр дүгнэнэ.

Батлах шалгалттай хичээл :

  • Мэргэжлийн тэнхим оюутнуудаас улирлын эцэст батлах шалгалт авч, 30 оноогоор дүгнэнэ. Оюутнаас нэг улиралд 4 хүртэлх  хичээлээр шалгалт авах бөгөөд тухайн хичээлийн явцын оноог 70 оноогоор дүгнэнэ.
  • Оюутны явцын үнэлгээнд :
  • Бие даалтын ажил
  • Явцын болон хяналтын ажил
  • Хичээлийн ирц
  • Оюутны идэвх зэрэг үзүүлэлтүүдийг багтааж үнэлнэ.

Улирлын дүнг гаргахдаа явцын болон батлах шалгалтын нийлбэр оноогоор гаргана.

Батлах шалгалтгүй хичээл : Батлах шалгалтгүй бусад хичээлийн улирлын дүнг явцын үнэлгээгээр гаргаж, 100 оноогоор дүгнэнэ. Багш оюутны явцын үнэлгээг гаргахдаа тухайн оюутны дадлага, семинар, лаборторийн ажилд оролцсон байдал, бие дааж гүйцэтгэсэн бүх ажлын үзүүлэлт, оюутны мэдлэг чадварын түвшин, тэнхим, сургалтын алба, сургуулийн захиргаанаас зохион байгуулсан мэдлэг чадварын түвшин тогтоох хяналтын ажлуудын дүн зэргийг нэгтгэн дүгнэнэ.

Хичээл  заасан багш, улирлын шалгалт авсан комисс (багш) нь оюутан бүрийн явцын болон шалгалтын оноо, тэдгээрийн нийлбэр, харгалзах үсгэн үнэлгээг дүнгийн хуудсанд бичиж, дүнгийн бүртгэлийн цахим системд алдаагүй оруулж хадгална.

Багш W, Е  гэсэн үсгэн тэмдэглэгээг дүнгийн хуудас болон оюутны дүнгийн бүртгэлд бичиж болно.  Үүнд:

W  - “оюутан тухайн хичээлд бүрэн сууж суралцалгүй улирлын явцад орхисон” тэмдэглэгээг

  • оюутан тухайн хичээлийн гуравны нэгээс илүү хувьд нь ямар нэгэн шалтгаанаар суугаагүй
  • хичээлд суусан боловч хичээлийн лаборатори, дадлага, бие даалтын ажлыг бүрэн хийгээгүй, явцын шалгалтыг өгөөгүйн улмаас түүний хөдөлмөр, мэдлэг чадварыг багш дүгнэх боломжгүй үед хэрэглэж, дүнгийн хуудсанд бичнэ.
  • W тэмдэглэгээ тавиулсан хичээлийг оюутан заавал дахиж судлах бөгөөд түүнтэй шууд залгамж холбоотой хичээлийг судлах эрхгүй болно.

E – Оюутан улирлын шалгалт өгөөгүй бол дүнгийн хуудасны “30 онооны багана” -д энэ тэмдэглэгээг бичнэ.

  • Е тэмдэглэгээтэй хичээлийн хувьд оюутны явцын үнэлгээ 50–иас дээш оноотой бол шалгалтыг нэг жилийн дотор улирлын шалгалтын хугацаанд өгч болно. Үүний тулд улирлын шалгалтын өмнө шалгалт өгөх зөвшөөрлийн хуудсыг СА –наас авч, тухайн хичээлийн шалгалт авах хуваарьт цагт шалгалтад орно. 50–иас доош буюу 42-49  оноотой байвал 1 кредитийн  төлбөр төлж кредит шууд тооцох шалгалтын журмын дагуу шалгалт өгнө.
  • Жилийн дотор шалгалт өгөөгүй бол уг хичээлийг оюутан дахин сонгож судална.

 

Оюутан өмнө сонгож судлаад 60 ба түүнээс дээш оноотой дүгнүүлсэн хичээлээ дахин судлахыг хүсвэл, хичээл сонголт 1–ийг хийхийн өмнө Сургалтын албанд хандаж дүнгийн системд уг хичээлийг R (давтаж судална) –ээр тэмдэглүүлнэ.

  • R тэмдэглэгээ тавиулснаар тэр хичээлийг тухайн улиралд судлах хичээлийн  сонголтод оруулах эрхтэй болно.
  • Дахиж судлахаар сонгосон хичээлийн хуучин дүн хүчингүй болно. 
  • Оюутан R тэмдэглэгээ тавиулсан хичээлээ тухайн улиралд заавал судалж, мэдлэгээ дүгнүүлэх ба энэ шинэ дүн хүчинтэй болж системд бүртгэгдэнэ.
  • R тэмдэглэгээ тавиулаагүй хичээлийг “ямар нэг аргаар” дахиж судалсан байвал  түүнийг тооцохгүй.

 

Үнэлгээний голч дүн

1.    Дүнгийн үнэлгээний оноо бүрт үсгэн үнэлгээ болон чанарын жин коэффициентийг  (цаашид “жин” гэж товчилж бичнэ) харгалзуулна (Хүснэгт 1 –ийг үз). Чанарын дээд жин нь 4.5 байх аливаа сургуульд зориулан оюутны дүнгийн тухай баримт бичгийг үйлдэхэд Хүснэгт 2 –ыг баримтална.

2.    Оюутны сурлагын чанарыг үнэлэхийн тулд “үнэлгээний голч дүн” гэсэн хоёрдахь үнэлгээг бодож ашиглана. Үнэлгээний голч дүн нь оюутны сонгож судалсан хичээлүүдийн үнэлгээний чанарын дундаж үзүүлэлт болох бөгөөд хичээл бүрээр оюутны авсан онооны чанарын үнэлгээг тухайн хичээлийн кредитээр үржүүлж хооронд нь нэмээд, судалсан хичээлүүдийн нийт кредитэд хувааж тодорхойлно (томъёо (1) -ийг үз).



                                            

энд (*) нь үржих тэмдэг ба  - оюутны судалсан хичээлийн тоо,  ба  нь  оюутны судалсан   дүгээр хичээлийн  кредит ба уг хичээлд оюутны авсан онооны жин болно.

3. Улирал бүрийн эцэст тухайн улиралд оюутны сонгож судалсан хичээлүүдийн хувьд бодсон үнэлгээний голч дүн нь оюутан тэр улиралд хэр чанартай сурсныг харуулна. Харин оюутны сурч байгаа нийт хугацаанд сонгож судалсан хичээлүүдээр  бодсон үнэлгээний голч дүн нь түүний сурлагын ерөнхий чанарыг харуулна.

 Хувь

Үсгэн үнэлгээ

Голч дүн

Хувь

Үсгэн үнэлгээ

Голч дүн

Хувь

Үсгэн үнэлгээ

Голч дүн

Хувь

Үсгэн үнэлгээ

Голч дүн

100

A+

4.00

89

B+

3.45

79

C+

2.9

69

D+

1.9

99

3.95

88

3.40

78

2.80

68

1.80

98

3.90

87

3.35

77

2.7

67

1.7

97

A

3.85

86

B

3.30

76

C-

2.60

66

D

1.60

96

3.80

85

3.25

75

2.5

65

1.5

95

3.75

84

3.20

74

2.40

64

1.40

94

A-

3.70

83

B-

3.15

73

C-

2.3

63

D-

1.3

93

3.65

82

3.10

72

2.20

62

1.20

92

3.60

81

3.05

71

2.1

61

1.1

91

3.55

80

3.00

70

2.00

60

1.00

90

3.50

 

 

 

 

 

 

59

F

0

                                                                                                                                                                                       

Оюутан бүр улирлын төгсгөлд өөрийн үнэлгээний голч дүнг бодож “Бакалаврын зэрэг бүхий дипломыг 2,0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан төгсөгчид олгоно” гэсэн үндсэн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, цаашид суралцах төлөвлөгөөгөө шалгаж, шаардлагатай бол шинэчилж төлөвлөнө.

Шалгалт авах хэлбэр, даалгавар, асуултын тоо, түүний агуулга бүтэц хар хариултад бэлтгэх хугацаа, зэргийг судлах арга зүйн үүднээс нягт нямбай бодож боловсруулсан байна. Шалгалтын үйл ажиллагаанд мэргэжлийн салбар, тэнхим, сургалтын алба хяналт тавина.

Кредит шууд тооцох шалгалт - Тодорхой хичээлийн хувьд өмнө нь эзэмшсэн мэдлэг, чадвар, дадлага нь түүний шалгалтыг өгөхөд хангалттай гэж оюутан өөрөө тооцож байвал уг хичээлийг судлахгүй кредитийг нь шууд авах зорилгоор өгөх шалгалтыг  кредит шууд тооцох шалгалт (КТШ) гэж нэрлэнэ.

Сургалтын төлөвлөгөөн дэх мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлээс бусад, өмнө нь судалж байгаагүй бөгөөд  хичээлийн шинэ улиралд судлахаар төлөвлөж байгаа ерөнхий суурь хичээлээр кредит шууд тооцох шалгалт өгөхийг зөвшөөрнө.

Кредит шууд тооцох шалгалтаар оюутны мэдлэгийг 30 хүртэлх оноогоор дүгнэх бөгөөд оюутны авсан оноог  3,33 тоогоор үржүүлж 100 -тын оноонд шилжүүлнэ.

Шалгалтыг С ба түүнээс дээш үнэлгээтэй өгсөн тохиолдолд тухайн хичээлийг уг оюутан судалсанд тооцно. Харин шалгалтын үнэлгээ нь С–ээс доош байвал уг хичээлийг Хичээл сонголт 2 –т  оруулж тухайн улиралд заавал судална.

Оюутан нь нэг улиралд 6 хүртэлх кредитийн хичээлээр кредит шууд тооцох шалгалт өгөхийг зөвшөөрнө.   

Дүн гаргах үйл ажиллагаа хотын нийтийн тээврийн унаа зогсохоос өмнө дуусгасан байвал зохино.