хичээл сонголт баталгаажуулалт

Хичээлийн зорилго, агуулгын хүрээ, түвшин, ашиглах сурах бичиг, хэрэглэгдэхүүн, бие даах ажлын агуулга, хэмжээ, оюутны мэдлэг чадварын үнэлэлтийг багтаасан хичээлийн стандарт, хөтөлбөрийг ОУУБИС-иас батлан мөрдөнө.

ОУУБИС-иар бэлтгэх бүх мэргэжлийн ерөнхий суурь хичээлүүдийн агуулга нь Монгол улсын дээд боловсролын стандартын урьдчилсан загварт нийцсэн байна.

Хичээлийг хэд хэдэн багш хамтран зааж болно.

ОУУБИС-ийн зарим хичээлийн агуулгын багтаамж ихтэйгээс хоёр ба түүнээс дээш улирал дараалан эсвэл дараалсан бус улиралд судлах хичээл байвал түүнийг агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрт нь нэр, код, кредит цаг онооно. Тухайн хичээлийн шат бүрт оюутны эзэмшсэн мэдлэг чадварыг үнэлж дүгнэнэ.

Багш бүр зааж байгаа хичээлийнхээ лекцийн тэмдэглэл, семинарын асуулт, бодлого, гэрийн даалгавар, бие даалтын материал зэрэг хэрэглэгдэхүүнийг ОУУБИС-ийн онлайн сургалтын цахим хуудсанд байршуулан хүртээмжийг нь нэмэгдүүлнэ.

Хичээлийн ерөнхий хуваарийг улирал эхлэхээс долоо хоногийн өмнө сургалтын алба, мэргэжлийн тэнхимүүд гаргаж дууссан байна. Улирал эхлэхийн өмнөх долоо хоногт оюутан дараагийн улирлын хичээлийг судлах сонголт хийнэ.

Хичээл сонголт хоёр үе шаттай явагдана

Оюутан суралцах нийт хугацааны төлөвлөгөөнийхөө дагуу дараагийн улиралд судлахаар төлөвлөсөн хичээлүүдийн захиалгыг сургуульд өгөх ажиллагааг “Хичээл сонголт 1” гэнэ. Сургуулийн сургалтын үйл ажиллагааны нэгдсэн хуваарьт заасан хугацаанд багтааж сонголтыг хийнэ.

Оюутан хичээл сонголт 1–ээр хийсэн сонголтоо баталгаажуулж, судлах хичээлүүдийнхээ багшийг сонгох ажиллагааг “Хичээл сонголт 2” гэнэ. Хичээл сонголт 1–ээр хийсэн өөрийн захиалга болон хичээлийн ерөнхий хуваарийг ашиглан  Хичээл сонголт 2–ыг  улирлын эхний долоо хоногт багтааж оюутан бүр өөрөө биечлэн хийнэ.

Хичээл сонголт 2–ыг хийх хугацаа дууссанаас хойш оюутны оруулсан сонголтод аливаа өөрчлөлт хийхгүй.  Тухайн сонголт нь оюутан бүрийн хувьд тэр улирлын сонголт болж батлагдах бөгөөд тэр хичээлүүдээ оюутан судалж, мэдлэгээ дүгнүүлэх үүрэгтэй.

Хичээл сонголт 2-ыг хийхэд сургалтын төлбөрийг бүрэн төлсөн байна.                 

 

Тэнхим оюутнуудын тухайн улирлын хичээл сонгохтой холбогдсон аливаа асуудлыг шийдэж, тухайн улиралд мөрдөх хичээлийн хуваарийн тохиргоо хийх, өөрчлөлт оруулах асуудлыг сургалтын албатай зөвшилцөж эцэслэнэ. Улирлын явцад хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулахыг хориглоно.

Зуны сургалтын хичээлийг сургалтын үйл ажиллагааны нэгдсэн хуваарьт заасан хугацааны дагуу нийт 4 долоо хоногт багтаан хичээллүүлнэ.                                                                                                   

Өмнө нь судлаагүй, сонгож судлаад хангалтгүй үнэлгээ (F) авсан буюу дахин сонгож судлахаар “R” тэмдэглэгээ тавиулсан хичээлийг  зуны сургалтаар сурахыг зөвшөөрнө.                                                  

Оюутан зуны сургалтаар 6 хүртэлх кредитийн хичээлийг судалж болно.