Шилжин суралцах

 Бусад их, дээд сургуулиас шилжүүлэн суралцуулах

Дараах болзлыг хангасан оюутныг тус сургуульд шилжин суралцах хүсэлтийг хичээлийн улирлын эхэнд “Хичээл сонголт 2” дуусахаас өмнө хүлээн авч хэлэлцэнэ:

  • Тухайн сургуульдаа нэгээс доошгүй улиралд амжилттай суралцаж байгаа.
  • Суралцаж байгаа мэргэжлээрээ ОУУБИС –д үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй (ялгаатай мэргэжлээр сурахын тулд элсэлтийн журмын дагуу шинээр элсэн сурна).
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж бичиг, БШУЯ – ны их, дээд сургууль, коллежид суралцах эрхийн бичигтэй.

Шилжин суралцах хүсэлтэй оюутан нь:

  1. Дараах баримт бичгийг бүрдүүлэн, сургуулийн захиргаанд өргөдөл бичиж, СА –нд хандана:
  • ерөнхий шалгалтын батламж;
  • анх элссэн үеийн  их, дээд сургууль, коллежид суралцах эрхийн бичиг;
  • суралцаж байсан сургуулийн (холбогдох албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан) албан тодорхойлолт;
  • судалсан хичээлүүдийн сурлагын дүнгийн баталгаажуулсан тодорхойлолт.

 

  1. Шилжүүлэн суралцуулах болзлыг хангасан гэж тооцож, тооцооны хуудас олгосон тохиолдолд:
  • ОУУБИС –ийн тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний дагуу дүйцүүлэн тооцох хичээлүүдийг харгалзах мэргэжлийн тэнхимээр тогтоолгоно.
  • Сургалтын төлбөрийг төлнө.
  • Сургалтын албанд бүртгүүлэн оюутны код авч, сургалтын гэрээ байгуулна.
  • Тухайн улиралд судлах хичээлээ сонгон суралцана.

 

Дүйцүүлэн тооцох хичээлүүдийн нийт кредит нь “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл” –ийн нөхцөл, шаардлагад заасан ( зарим онцгой тохиолдолд сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын зөвшөөрлөөр 60-аас дээш кредит дүйцүүлэн тооцож болно) дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.

 

Шилжүүлэн суралцуулах зөвшөөрөл олгосон оюутныг Сургалтын алба хүлээн авч

  • оюутнаар бүртгэж код олгоно;
  • “Суралцах, суралцуулах гэрээг” (цаашид сургалтын гэрээ гэнэ) байгуулна;
  • мэргэжлийн тэнхим, зөвлөх багшид танилцуулна;
  • мэргэжлийн тэнхимээр дамжуулан улиралд судлах хичээлийн сонголтыг хийлгэнэ;
  • тус сургуулийн оюутан болсон тухай захирлын тушаал гаргана.

Сургууль дотор мэргэжил сольж шилжих

         Дараах болзлыг хангасан оюутны мэргэжил сольж шилжүүлэх асуудлыг хэлэлцэнэ:

  • элссэн мэргэжлээрээ нэгээс доошгүй улирал  амжилттай суралцаж байгаа;
  • элсэлтийн суурь шалгалт нь шилжин суралцах мэргэжилд тохирох (ялгаатай суурь шалгалттай мэргэжлээр сурахын тулд элсэлтийн журмын дагуу шинээр элсэн сурна).
  • Мэргэжил сольж сурах хүсэлтийг улирлын эхэнд Хичээл сонголт 2 дуусахаас өмнө СА хүлээн авна.
  • Дээрх болзлыг хангасан гэж тооцож, тооцооны хуудас олгосон тохиолдолд:
    • Мэргэжлийн хоёр тэнхимээс зөвшөөрөл авна. Сурч байгаа болон сурахыг хүсч байгаа мэргэжлийн ангиудын оюутны тооноос хамааран салбар, тэнхимүүд шийднэ.
    • Өмнө судалсан хичээлүүд болон шинээр суралцах мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний дагуу дүйцүүлэн тооцох хичээлүүдийг мэргэжлийн тэнхимээр тогтоолгоно.
    • Сургалтын албанаас зөвшөөрөл авна.
    • Суралцах мэргэжлийн сургалтын төлбөрийн зөрүүг төлнө.
    • Сургалтын албанд бүртгүүлэн оюутны код авч, сургалтын гэрээг шинэчлэн байгуулна.
    • Тухайн улиралд судлах хичээлээ сонгож шинэ мэргэжлээр суралцана.
    • Мэргэжил солин суралцсан тухай захирлын тушаалыг СА хариуцан гаргаж баталгаажуулна.