Сургалтын тэтгэлэг

ОУУБИС анх байгуулагдсан цагаасаа хойш оюутнуудынхаа нийгмийн халамж, сургалтын орчин, боловсролын чанар, хувь хүний хөгжил, төлөвшил зэрэг олон зүйлийг анхаарч ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь оюутнуудад олгох сургалтын тэтгэлэгт хөтөлбөр юм.

ОУУБИС нь амжилттай суралцаж буй оюутнуудынхаа сургалтын төлбөрийг 30-100 хувь хөнгөлөхөөс гадна сурах чин хүсэлтэй боловч амьдралын бололцоо тааруу оюутнуудаа дэмжин сургалтын тэтгэлгийг 30-100 хувь, спорт, урлагийн төрлөөр амжилт гарган сургуулийнхаа нэрийг гарган хот, улс, олон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцсон оюутнуудаа 50-100 хувь хүртэлх сургалтын тэтгэлэгт тогтмол хамруулж байна.

Түүнчлэн удирдах зөвлөлийн дарга болон ерөнхий захирлын нэрэмжит, Дун Инь, Чон Хи Чоль, Пёнбуг зэрэг байгууллага хувь хүний нэрэмжит, нийгмийн үйлчлэл ба цагийн ажлын тэтгэлэгт жилд дунджаар нийт оюутны 17%-д тэнцэхүйц оюутнууд хамрагдаж байгаа нь ОУУБИС-ийн удирдлагуудын сэтгэл, хичээл зүтгэл шингэсэн цаг үеэ олсон ажил болж байна.

Тэтгэлэгийн төрөл, хувь, тавигдах шаардлага

       

Д/д

Тэтгэлэгийн төрөл

Хувь

Тавигдах шаардлага

1

Удирдах зөвлөлийн даргын нэрэмжит

50%-100%

Голч дүн салбарын хэмжээнд 3.6-с дээш хамгийн өндөр 2,3,4-р курсийн оюутан байх

2

Ерөнхий захирлын нэрэмжит

30%-100%

Голч дүн тэнхимийн хэмжээнд 3.6-с дээш хамгийн өндөр 2,3,4-р курсийн оюутан байх

3

Голч дүнгийн тэтгэлэг

10-30%

Голч дүн 3.6-с дээш 2,3,4-р курсийн оюутан байх

4

Урилгаар элссэн суралцагсад

10-100%

Элсэлтийн жагсаалтад хамгийн өндөр оноотой шинээр элсэн орж буй  оюутан байх

5

Нийгмийн үйлчилгээний тэтгэлэг

30-100%

Улиралд 60-с дээ оноо цуглуулсан 2,3,4-р курсийн оюутан байх

6

Урлаг, спортын тэтгэлэг

30-100%

Улс, хот, олон улсын тэмцээн эхний гурван байр эзэлсэн оюутан байх

7

Олимпиадад байр эзэлсэн оюутан

10-30%

Улс, хот, олон улсын тэмцээнд эхний гурван байр эзэлсэн оюутан байх

8

Оюутны зөвлөлийн гишүүдэд олгох

30-100%

Оюутны зөвлөлийн гишүүн байх

9

Багш, ажилчдын хүүхдүүдийн тэтгэлэг

30%

Багш, ажилчдын өөрийн хүүхэд байх

10

Нийгмийн халамжийн тэтгэлэг

 

Тухайн оюутанд тохиолдсон шалтгаанаас хамаарч олгох

Д/д

Байгууллага, хувь хүний нэр

Хувь

Тавигдах шаардлага

1

Дун Инь

10-100%

Хувь хүн, байгууллагын тавьсан шаардлагын дагуу

2

Чон Хи Чоль

10-100%

Хувь хүн, байгууллагын тавьсан шаардлагын дагуу

3

Пёнбуг

10-100%

Хувь хүн, байгууллагын тавьсан шаардлагын дагуу

4

Бёнсан

10-100%

Хувь хүн, байгууллагын тавьсан шаардлагын дагуу

5

Суман

Сар бүр тогтмол

Цагийн ажил хийж буй оюутан байх

6

Вэсул

30-100%

Хувь хүн, байгууллагын тавьсан шаардлагын дагуу

7

Эсгий урлалын төв

50-100%

Хувь хүн, байгууллагын тавьсан шаардлагын дагуу

8

Z-24

50-100%

Хувь хүн, байгууллагын тавьсан шаардлагын дагуу

9

Барнаб

30-100%

Хувь хүн, байгууллагын тавьсан шаардлагын дагуу