Бакалаврын элсэлт

Тухайн мэргэжилд харгалзах суурь хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. Элсэгч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байна. Өмнө нь аль нэг их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөгч бакалаврын түвшний ангид 2,5 жилээр сурна.

Өдрийн ангид 4 жилээр сурах тохиолдолд заавал элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. Гадаадын иргэдийн элсэх асуудлыг тусад нь шийдвэрлэх ба төлбөрийг тусгайлан тогтооно.

Босго оноо, ерөнхий шалгалт

Салбар тэнхим Мэргэжлийн хөтөлбөрүүд Өгөх ерөнхий шалгалт

Холбоо, мэдээллийн технологийн тэнхим

Програм хангамж

1. Математик - 480 оноо

2. Монгол хэл эсвэл гадаад хэл - 400 оноо

Мэдээллийн систем

Электрон системийн автоматжуулалт




Дизайны тэнхим

График дизайн

1. Математик - 480 оноо

2. Монгол хэл эсвэл гадаад хэл - 400 оноо, ур чадвар (хар зураг)

Интерьер дизайн

Үйлдвэрлэлийн дизайн

Хувцасны дизайн





Бизнес удирдлагын тэнхим

Аялал жуулчлалын менежмент

1. Математик - 480 оноо

2. Нийгэм эсвэл гадаад хэл - 400 оноо

Маркетинг

1. Математик - 480 оноо

2. Нийгэм эсвэл гадаад хэл - 400 оноо

Менежмент  (үйлдвэрлэл)

Нягтлан бодох бүртгэл

Санхүү

Бизнес удирдлага

Эдийн засгийн тэнхим

Эдийн засаг

1. Математик - 480 оноо

2. Нийгэм эсвэл гадаад хэл - 400 оноо



Хөдөө аж ахуй, ойн тэнхим

Зоо- инженер, технологи

1. Математик - 480 оноо

2. Нийгэм эсвэл гадаад хэл - 400 оноо

Хот чимэглэлийн дизайн

Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер

Эрх зүйн тэнхим

Эрх зүй

1. Нийгэм - 480 оноо

2. Монгол хэл эсвэл гадаад хэл - 400 оноо

Сувилахуйн тэнхим

Сувилахуй

1. Хими - 480 оноо 

2. Монгол хэл эсвэл гадаад хэл - 400 оноо

Гэр бүл судлалын тэнхим

Социологи (гэр бүл судлаач)

1. Нийгэм - 480 оноо

2. Монгол хэл эсвэл гадаад хэл - 400 оноо

Нийгмийн ажлын тэнхим

Нийгмийн ажил

1. Нийгэм - 480 оноо

2. Монгол хэл эсвэл гадаад хэл - 400 оноо

Гадаад хэлний орчуулагчийн тэнхим

Англи хэлний орчуулга

1. Монгол хэл - 480 оноо

2. Гадаад хэл эсвэл нийгэм - 400 оноо

Солонгос хэлний орчуулга

Олон улс, орон судлалын тэнхим

Олон улс орон судлал /солонгос/

1. Монгол хэл - 480 оноо

2. Гадаад хэл эсвэл нийгэм - 400 оноо

Хэл шинжлэл


Боловсрол судлалын тэнхим

Англи хэлний багш

1. Монгол хэл - 480 оноо

2. Гадаад хэл эсвэл нийгэм - 400 оноо

Солонгос хэлний багш

Оюутан сонгон шалгаруулах

  • Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, их дээд сургуульд элсэх болзлыг хангасан иргэдийн өргөдөл, материалыг элсэлтийн комисс хүлээн авч бүртгэнэ.
  • Бүртгүүлэгчдийг суурь шалгалтын оноогоор байр эзлүүлэн жагсаана.
  • Ерөнхий оноо нь тэнцсэн тохиолдолд эхлээд суурь шалгалтын оноог, дараа нь боловсролын үнэмлэхний дүнгийн дундаж оноог харьцуулан жагсаана.
  • Тухайн мэргэжилд бүртгүүлэгчдийн онооны дарааллаар хяналтын тоонд багтаан тодорхой мэргэжлээр элсэн сурах “Их, дээд сургууль, коллежид суралцах эрхийн бичиг” – томилолт олгоно.
  • Улсын олимпиадад 1-6 –р байр, орон нутгийн олимпиадад 1-8-р байр эзэлсэн, эсвэл улсын олимпиад болдоггүй чиглэлээр улсын уралдаанд шагналт байр эзэлсэн сурагчид элсэн суралцахыг хүсвэл  бүртгүүлэгчдийн онооны дарааллыг үл харгалзан  элсүүлнэ.

Шинээр элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлт

2017-2018 оны хичээлийн жилд улсын олимпиадад 1-3 -р байранд шалгарсан мэргэжлээрээ элсэж сурахыг хүсвэл сургалтын төлбөрийг 100% хөнгөлнө.

Улсын олимпиадад дараах байр эзэлсэн сурагчдын хагас жилийн төлбөрөөс хөнгөлнө.

Үүнд:  1-3 байр 100%

               4-5 байр 90%

               6-8-р байр 80%

ЕБС-аас аймаг, хот, дүүргийн олимпиадад дараах байр эзэлсэн сурагчдын хагас жилийн сургалтын төлбөрөөс хөнгөлнө.

Үүнд: 1-3 байр 80%

               4-5 байр 70%

               6-8 байр 60%

Элсэлтийн суурь шалгалтын хөнгөлөлт

Үүнд: 650 - 669 оноо 30%

               670 - 699 оноо 40%

               700 - 710 оноо 50%

               720 - 739 оноо 60%

               740 - 749 оноо 80%

               750  ба түүнээс дээш оноотой өгсөн тохиолдолд сургалтын төлбөрийг 100% хөнгөлнө.

Сургалтын төлбөрийн зээл

Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж

Зарим онцгой тохиолдолд сургуулийн Ерөнхий захирлын шийдвэрээр төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.

Жич: Дээрх суралцагчид эхний улирлын шалгалтандаа 3,7-аас дээш голч дүн авсан бол шалгагдсан оюутны тэтгэлэгийг 2-р улиралд үргэлжлүүлэн олгоно. 3-р  улирлаас  эхлэн сургуулийн тэтгэлэг олгох журмаар зохицуулна.

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  • Ерөнхий шалгалтын батламж
  • 3х4 хэмжээний чээж зураг 1%
  • Хувийн хэрэг