Гадаад оюутан элсүүлэх

ОУУБИС-д суралцах хүсэлтэй гадаадын иргэн нь Монгол улсад мөрдөгдөж буй боловсролын агуулгын түвшин, стандартад нийцэх  өмнөх шатны боловсрол эзэмшсэн байна.

Элсэлт

  1. Гадаадын иргэнийг оюутнаар элсүүлж суралцуулах асуудлыг гадаад харилцааны алба, сургалтын алба, оюутны алба, магистрантур докторантурын хэлтэс хариуцаж ажиллана.

  2. Суралцах хүсэлтэй  гадаадын иргэдийн материалыг жил бүрийн 7-8 дугаар сард багтаан БСШУЯ-д хүргүүлнэ.

  3. Элсэхийг хүсэгч нь ОУУБИС-д гадаад оюутан элсүүлэх өргөдөл, маягтыг бөглөж элсэлтийн комисст ирүүлнэ.

  4. Өргөдөл маягттай хамт доорх материалыг бүрдүүлнэ.

  5. Хувийн өргөдөл /монгол хэл дээр/

  6. Гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар

  7. Бүрэн дунд боловсролын үнэмлэх

/эх хувь эсвэл монгол хэл дээр  хөрвүүлсэн нотариатаар баталгаажуулсан хуулбар/

  1. Бүх шатны боловсролын баримт бичиг /эх хувь эсвэл монгол хэл дээр хөрвүүлсэн нотариатаар баталгаажуулсан хуулбар/

  2. Хэрэв байгууллагын нэр дээр суралцах бол тухайн иргэнийг Монгол улсад суралцуулахаар илгээж байгаа байгууллагын тодорхойлолт

  3. Албан ёсны эрүүл мэндийн бичиг

  4. Сүүлийн 6 сард авахуулсан 3х4 хэмжээний 6 хувь зураг

  5. Элсэлтийн хураамж

  6. Бакалаврт суралцахыг хүссэн гадаад оюутнаас  монгол хэлний шалгалт авах бөгөөд шалгалтыг сургалтын алба зохион байгуулна.

  7. Суралцагч нь монгол хэлний ярианы болон бичгийн шалгалтанд дундаас доош түвшний үнэлгээ авбал тус сургуулийн монгол хэлний сургалтын төвд 6 сараас 1 жилийн хугацаатай монгол хэлний төлбөртэй сургалтанд хамрагдана.

  8. Суралцах эрх авсан суралцагчидтай ОУУБИС-д суралцах, суралцуулах тухай  гэрээ байгуулж, ерөнхий захирлын тушаалаар баталгаажуулна.

  9. Суралцагчийг Монгол улсын иргэний эрүүл мэндийн тухай хууль, дүрэм журамд заасны дагуу ЭМД-д хамруулна. ЭМД-ын шимтгэлийг суралцагч өөрөө хариуцана.

  10. Суралцагчийг ЭМД-д хамруулах үүргийг оюутны алба хүлээнэ.

  11. Суралцагчийн сургалтын төлбөрийг тухайн жилийн төлбөрийн хэмжээг баталсан тухай ерөнхий захирлын тушаалыг баримтлана.

Виз, оршин суух зөвшөөрөл

  1. Гадаад харилцааны алба суралцагчийн бүрдүүлсэн албан ёсны материал дээр үндэслэн суралцах эрхийн “S” ангиллаар Монголд орж ирэх зөвшөөрөл олгох хүсэлтийг БСШУЯ, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар /ИХШХЕГ/-т гаргана.

  2. Суралцагч харъяа элчин сайд, консулын газраас “S” ангиллын виз авч Монгол улсад ирэх ба ирснээс хойш 2 хоногийн дотор тус сургуулийн Гадаад харилцааны албанд, 7 хоногийн дотор Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт бүртгүүлнэ.

  3. Монгол улсад орж ирснээс хойш 21 хоногийн дотор тус сургуулийн ерөнхий захирлын зөвшөөрлийн дагуу БСШУЯ, ИХШХЕГ-аас Монгол улсад  2 хүртлэх жилээр оршин суух зөвшөөрөл авна.

  4. Монгол улсад шинээр оршин суух зөвшөөрөл авахад суралцагчийн бүрдүүлэх материал

  5. БСШУЯ-нд хандсан суралцагчийн Монгол улсад оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл

  6. Сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, нотариатаар баталгаажуулсан

  7. Суралцагчаас элсэлтийн шалгалт авсан тухай баримт

  8. Эрүүл мэндийн бичиг /Сүүлийн 3 сарын дотор ХДХВ, ДОХ, сүрьеэ, В,С вирусын шинжилгээ хийлгэсэн тухай тамга, гарын үсэгтэй хуудас/

  9. “S” ангиллын виз бүхий паспортын хуулбар

  10. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас оршин суух зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал

  11. БСШУЯ-аас олгох суралцах зөвшөөрөл

  12. Сургуулийн оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг

  13. Хүчин төгөлдөр паспорт

  14. Оршин суугаа захиргааны тодорхойлолт

  15. Хурууны хээгээ баталгаажуулсан байх

  16. Цээж зураг

  17. Оршин суугчийн анкет

  18. Виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Сургалт

  1. БСШУЯ, ИХШХЕГ-ын зөвшөөрлийг үндэслэн суралцагчтай суралцах, суралцуулах тухай гэрээ хийж, холбогдох салбар, тэнхимд хариуцуулж өгнө.

  2. Гэрээг сургалтын алба хийж, оюутантай холбоотой бүх мэдээллээр хангана.

  3. Суралцагчдад харьяалах салбар, тэнхим нь ОУУБИС-ийн дүрэм, журам, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу чанартай үйлчилгээ үзүүлэх асуудлыг хариуцна.

  4. Сургалтын үйлчилгээтэй холбоотой суралцагчийн гаргасан өргөдөл, гомдлыг холбогдох алба хэлтэс  хүлээн авч шийдвэрлэнэ.

  5. Суралцагч нэг хичээлийн жилд 2 удаа буюу өвөл, зуны амралтаар эх орондоо явах эрхтэй.

  6. Амралтаар нутаг явахдаа суралцагч нь чөлөө олгохыг хүссэн өргөдөл, чөлөө олгохыг зөвшөөрсөн холбогдох албан тушаалтны гарын үсэг, тухайн улирлын дүнгийн жагсаалтын хамт Гадаад харилцааны албанд ирүүлэх ба 7-14 хоногт багтаан ИХШХЕГ-т хандаж орох, гарах визний албан бичиг хийж хүргүүлнэ.

  7. “S” ангиллын виз бүхий суралцагч нь 90 хүртэлх хоногийн хугацаатай гарах орох визийг хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлбэл нэг жилийн “S” ангиллын визний урилгыг дахин явуулахгүй, ОУУБИС-д сургах гэрээг цуцлах үндэслэл болно.

  8. Суралцагч оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ОУУБИС-ийн Гадаад харилцааны албанд мэдэгдэж зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах материалаа бүрдүүлж өгнө.

  9. Хэрэв суралцагч хүндэтгэх шалтгаанаар визний хугацааг хэтрүүлэхээр болсон тохиолдолд холбогдох нотлох баримтыг өргөдлийн хамт хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө  сургуульд захидал, албан бичиг, факсаар урьдчилан мэдэгдэнэ.

  10. Суралцагч энэ журмын 4.5-д заасан үндэслэлээс бусад гэнэтийн болон ар гэрийн гачигдал, судалгаа хийх зорилгоор сургалтын дундуур нутаг явах тохиолдолд сургалтын албанд өргөдөл гаргаж зөвшөөрөл авна.

  11. Суралцагч нь ОУУБИС-ийн сургалттай холбоотой дүрэм журмыг дагаж мөрдөнө.

  12. Сургалтаас бусад үед өөрийн хүсэл сонирхлоор хөдөө орон нутаг болон бусад газарт зорчсонтой холбоотой үүссэн аливаа асуудлыг  суралцагч өөрөө хүлээнэ.

 

   суралцагчийг чөлөөлөх, шилжүүлэх,  гэрээ цуцлах

  1. Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх, бусад сургуульд шилжин суралцах бол захирлын тушаалаар шийдвэрлэж, БСШУЯ, ИХШХЕГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг цуцлуулж түүнтэй холбогдон гарах зардлыг суралцагчаар гаргуулна.

  2. Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдвөл суралцаагүй хугацааны сургалтын төлбөрийг оюутны шилжилт хөдөлгөөний журмаар шийдвэрлэнэ.

  3. Суралцагч энэхүү журмын 4.5-4.10 заалтуудыг зөрчсөн бол сургуулиас бүрмөсөн чөлөөлж, БСШУЯ, ИХШХЕГ -аас олгосон оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгоно.

  4. Суралцагч энэ журмын 5.3 заалтаар сургуулиас бүрмөсөн чөлөөлөгдвөл түүний судлаагүй үлдсэн хичээлийн төлбөрийг буцааж олгохгүй.

  5. Энэхүү журмын 5.3 заалтыг зөрчсөн суралцагч нарт эхний удаа сануулж, 2 ба түүнээс дээш удаа зөрчвөл сургуулиас бүрмөсөн чөлөөлнө.