Гадаад хэлний тэнхим

Солонгос хэлний орчуулга

Манай тэнхим нь “Олон улсын Улаанбаатарын их сургууль”-ийн ууган тэнхим бөгөөд 1995 оноос өнөөг хүртэл 23 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Солонгос хэл нь дэлхийд нийт ярилцагчдын тоогоороо 13-т ордог томоохон хэлний нэг юм. Манай тэнхимийн багшлах бүрэлдэхүүн 8-аас дээш жил ажилласан дадлага туршлагатай солонгос 3, монгол 7, нийт 10 багш ажиллаж байна. Нийт 180 гаруй оюутантайгаар солонгос хэлний орчуулга мэргэжлээр дан болон хавсарга хөтөлбөрөөр сургалт явуулж байна.

 

Зорилго:

БНСУ-тай гадаад харилцаа нэмэгдэх тусам оюутан залуусын хүсэл сонирхол, байнга өсөн нэмэгдэх солонгос хэлний орчуулагч мэргэжлийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, солонгос хэлний чадварлаг орчуулагч, монголын нийгэм, эдийг засагт хувь нэмрээ оруулах мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Зорилт

  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээд шатны түвшний мэдлэг чадвар эзэмших.
  • Солонгосын хэл соёл, түүх, ёс заншил, сэтгэлгээ, орчуулгын талаарх тодорхой мэдлэгийг эзэмших.
  • Солонгосоос монгол, монголоос солонгос төрөл бүрийн эх бичвэр, материалыг амаар болон бичгээр орчуулах мэдлэг, чадварыг эзэмших.
  • Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн мэргэжилтэн авах нөхцөл шаардлага хангасан итгэмжит боловсон хүчин болох.
  • Мэргэжлийн мэдлэг боловсролоо ашиглан нийгэм, хамт олноо манлайлагч нийгмийн зүтгэлтэх.
  • Зөв бие хүн болон төлөвшиж, олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээтэй даяаршсан мэргэжилтэн болох.

Тэнхимийн давуу тал:

  • Кредит дүйцүүлж, шилжин ирж суралцах боломжтой
  • Кредит системээр 3.5 жил сураад төгсөх боломжтой
  • Хавсарга мэргэжлийн хөтөлбөртэй
  • Оюутны төрөл бүрийн тэтгэлэгтэй
  • Оюутны тохилог дотуур байртай
  • Солилцооны оюутнаар БНСУ-д суралцах боломжтой
  • Солонгос хэлний зуны вакум сургалттай
  • Солонгос хэл сурах сургалтын орчин сайтай (БНСУ-ын их дээд сургуультай хамтарсан)
  • БНСУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай
  • Гадаадын 80 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай
  • Солонгос судлалын төвтэй
  • Орчуулгын дугуйлан
  • Смарт сургалтын ангитай
  • Топик (TOPIK), бийрэн бичгийн дугуйлан
  • Аман ба бичгийн чадварлаг орчуулагч бэлтгэдэг
  • БНСУ-ын Кёнхи алсын зайны сургуульд суралцах боломжтой (Хос мэргэжлээр)

Эзэмшүүлэх мэргэжил

Эзэмшүүлэх мэргэжил Мэргэжлийн зориулалт
Солонгос хэлний орчуулга

БНСУ ба Монгол улсын харилцаа хамтын ажиллагаа өсөхийн хэрээр орчуулагч, багшаар мэргэжил эзэмшин төгсөх оюутнуудын ажиллах салбар нэмэгдэж байна. Дотоод, гадаадын их дээд, ерөнхий боловсролын сургуулийн багш, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбар, гадаад худалдаа бизнес, банк санхүү, барилга уул уурхай, эрүүл мэндийн салбар, аман ба бичгийн орчуулга, эрдэм шинжилгээний ажил, аялал жуулчлалын газар, олон нийтийн байгууллагад ажиллах болон дотоод гадаадын магистрт су ралцах чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг. Монголд БНСУ-ын хөрөнгө оруулалттай их, бага 450-д аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг тул ажилд орох хувь өндөр байдаг. 

Солонгос хэлний багш
Солонгос хэлний орчуулга  ( орой )

 

ТЭНХИМЭЭС ЗОХИОН ЯВУУЛДАГ ХӨТӨЛБӨРТ АЖЛУУД, ДУГУЙЛАН

  • Ханъгыл их наадам
  • Солонгос хэлний ярианы тэмцээн
  • Алтан хонх тэмцээн
  • Ханзны тэмцээн
  • Орчуулгын тэмцээн
  • Quiz on Korea
  • Солонгосын соёлын өдөрлөг
  • Спорт өдөрлөг
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Аман ба бичгийн орчуулгын дадлага

Ажлын байр

Төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбар, гадаадын хөрөнгө оруулалттай компани болон олон улсын болон төслийн байгууллагад орчуулагч, аялал жуулчлалын хөтөч, гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллах боломжтой.

Багшлах бүрэлдэхүүн

 

 

Багш

Мэргэжил

Заадаг хичээлүүд

Судалгааны чиглэл

Тэнхимийн эрхлэгч

Кан Сонь Хуа 

Ph.D,

Ахлах багш

shkhang@ubu.mn

Хэл шинжлэл,

Гадаад хүнд солонгос хэлийг заах арга зүй 

  • Солонгос хэл ярих сонсох дадлага 
  • Зохион бичиг
  • Солонгос хэлний найруулга зүй

Зэрэгцүүлсэн  хэл шинжлэл 

Ахлах багш

Э.Баярмаа

Магистр, докторант

e.bayarmaa@ubu.mn

Солонгос хэлний багш,

орчуулагч

  • Монгол- Солонгос хэлний орчуулга 
  • Албан бичгийн орчуулга
  • Эдийн засгийн орчуулга
  • Унших бичих дадлага
  • Ханз  

Харьцуулсан хэл шинжлэл

Ахлах багш

Ц.Оюунгэрэл

Магистр, докторант

oyungerel@ubu.mn

Монгол,

Солонгос хэлний багш,

орчуулагч 

  • Унших бичих дадлага
  • Бизнес эдийн засгийн орчуулга
  • Орчуулгын онол
  • Хэл шинжлэлийн удиртгал
  • Аялал жуулчлалын орчуулга
  • Солонгос, монгол хэлний харьцуулсан хэл зүй
  • Анагаах ухааны орчуулга

Харьцуулсан хэл шинжлэл 

Ахлах багш

Б. Мөнхчимэг

Магистр, докторант

munkhchimeg@ubu.mn

Солонгос хэлний багш,

орчуулагч 

  • Унших бичих дадлага
  • Интерактив
  • Зохион бичиг
  • Солонгос хэл

Харьцуулсан хэл шинжлэл 

Багш

Ким Инь Жон

Магистр, докторант

k.e.jung@ubu.mn

Солонгос хэлний

багш 

  • Солонгос хэлний ярих сонсох дадлага
  • Солонгос хэлний найруулгазүй
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бэлтгэл

Солонгос, монгол хэлний нийлэмж үгийн харьцуулсан судалгаа

Багш

Б.Ганчимэг 

Магистр, докторант

ganchimeg@ubu.mn

Солонгос хэлний багш,

Хэл шинжлэл

  • Унших бичих дадлага
  • Солонгос хэлний авиа зүй
  • Солонгос хэлний үгзүй
  • Солонгос хэлний өгүүлбэр зүй
  • Хэлмэрчлэхүй

Харьцуулсан хэл шинжлэл

Багш

Г.Эрдэнэчимэг

Магистр, докторант

chimgee_77@hanmail.net

Солонгос хэл

  • Унших бичих дадлага
  • Ярих сонсох дадлага
  • Хэлмэрчлэхүй
  • Бизнес эдийн засгийн орчуулга

Гадаад хэл шинжлэл

Багш

Ан Жун Буг

Магистр, докторант

Jab-30@hanmail.net

Гадаад хэл шинжлэл

  • Солонгос хэл ярих сонсох дадлага 

Гадаад хэл шинжлэл

Англи хэлний орчуулга

Англи хэлний орчуулгийн тэнхим нь 2006 онд байгуулагдсан, 12 дэхь хичээлийн жилдээ  сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа ууган тэнхимүүдийн нэг юм. Тус тэнхим нь шинэчлэн баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тус тэнхим нь сургалтын үйл ажиллагаа явуулахаас гадна оюутнуудыг хөгжүүлэх, гадаад хэлнийхээ мэдлэгийг сайжруулах, мэргэжилдээ дур сонирхолтой болгох олон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсаар байна.  Багш, оюутны үүсгэл санаачилгаар “Англи хэлний олимпиад”, “Ил захидал бичих уралдаан”, “ Англиар уран илтгэх индэр”, “ Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулга”, “Англи дууны орчуулга ” зэрэг уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохиодог. Гадаад хэлнийхээ ярих чадварыг хөгжүүлэхэд зориулж ярианы, мэтгэлцээн, дүрмийн клубуудэд оюутнуудыг хамруулахаас гадна тухайн хэлээр яригч улс орнуудын түүх, ёс заншил, уламжлал зэргийг суралчилан таниулж байна.

Бидний сургалтын онцлог нь: Боловсролын эрхэм зорилго болох ардчилсан нийгэмд хүн өөрийгээ бүрэн илрүүлэн нээж, амьдарч  ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, технологи болон соёлын үнэт зүйлсийг эзэмших, сонгох таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн чанартай үйлчилгээг бий болгох бөгөөд хувь хүний онцлог дээр тулгуурласан оюутан бүрийн  чөлөөтэй сэтгэн бодох, бүтээлч чанар, авьяас билгийг нээн илрүүлэн хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна. Бид өнөөдөр дэлхийн жишигт хүрсэн гадаад хэлний боловсролыг эзэмшихийн тулд   оюутнуудыг бага цагт илүү их мэдлэг,  мэдээллийг олж авах, өндөр бүтээмжтэй, мөн хурдтай байдлаар суралцах шаардлага бүхий хөтөлбөрийг санал болгож байна. Манай сургалтын   хөтөлбөр нь  Англи хэлний аман болоод бичгийн  чадварыг жигд хөгжүүлсэн,  дэлхийн болоод монгол улсын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэж чадахуйц оюуны бүтээмжтэй төгсөгчдийг бий болгох явдал юм.

Ажлын байр: Англи хэлний орчуулгийн тэнхимийг төгссөн төгсөгчид эх орондоо ажиллах төдийгүй, гадаадын их дээд сургуульд магистр, докторын зэргээр үргэлжлүүлэн суралцаж байна. Судалгаагаар төгсөгчдийн 85-90 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан бөгөөд доорхи ажлын байранд ажиллах боломжтой юм. Үүнд:

  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт бүхий  байгууллагад орчуулагч
  • Олон улсын төсөлд зохицуулагч
  • Гадаад харилцааны мэргэжилтэн
  • Аялал жуулчлалын компанид хөтөч, орчуулагч, менежер
  • Их Дээд сургуульд гадаад харилцааны мэргэжилтэн
  • Төрийн болоод хувийн байгууллагат менежер
  • Орчуулгын товчоонд бичгийн орчуулагч
  • Төслийн болон эрдэм шинжилгээний ажилтан
  • Хэл шинжлэлийн  мэргэжилтэн, судлаач

Багшлах бүрэлдэхүүн:

Тэнхимийн доктор, магистрын зэрэгтэй багш нар англи хэлний мэргэжлийн ангиудад мэргэжлийн англи хэл, магистр, докторын ангиудад англи хэлний ахисан түвшний хичээл заадаг. Багш нар жил бүрийн зохион явуулдаг. Англи хэлний багш нарын гадаад, дотоодын сургалт семинарт хамрагдаж, мэдлэг туршлагаа дээшлүүлсээр ирлээ.

 

 

Багш

Хамрагдсан сургалт

Заадаг хичээлүүд

Тэнхимийн эрхлэгч

Ш.Сэрчмаа

/Хэл Шинжлэлийн Ухааны Доктор/ 

serchmaashiirevdorj@ymail.com

АНУ-д Олон Улсын Калифорнын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан

- Хэлмэрчлэхүй

- Сонсох Ярих Чадвар

- Эссэ бичих аргачлал

- Илтгэх  Чадвар

Багш

Н. Ууганцэцэг

/ Хэл Шинжлэлийн Докторант/ 

uugiid2009@yahoo.com

Их Британи Умард Ирландын Вант Улсын Лондон хот дахь “Oxford International Education Group” байгууллагын “ Teaching English as a Foreign Language” сургалтандхамрагдсан

- Монгол – Англи орчуулга-I, II,III

- Англи хэлний хэл зүй

- Аялал жуулчлалын орчуулга

- Унших Бичих чадвар

Багш

Т.Мөнхчимэг

/Хэл Шинжлэлийн Докторант /

moogii_to@yahoo.com

MIU Дээд сургууль болон Нийслэлийн Боловсролын Газраас хамтран зохион байгуулсан Teaching English as a Foreign Language сургалтанд хамрагдсан

- Англи- Монгол орчуулга

- Бизнес- Санхүүгийн Англи хэл

- Унших Бичих чадвар

- Хэлзүй