Олон улс, орон судлалын тэнхим

Монгол судлал

2003 онд тус сургуулийн ерөнхий эрдмийн тэнхимээс Монгол-Солонгос хэл судлалын ангийг нээж, элсэлт авснаар Монгол судлалын тэнхим байгуулах суурийг тавьж, 2006 онд тус тэнхимийг шинээр байгуулж, эрхлэгчээр нь дэд захирал Д.Болд хавсран ажилласан байна. Түүнээс хойш 2007-2008 онд магистр Д.Оюунцэцэг, 2008-2011 онд доктор Sc.D, профессор Ж.Санжаа, 2011-2014 онд доктор Ph.D Г.Батзаяа тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байв. Нийт 8 удаагийн төгсөлтөөр 200-аад оюутныг монгол-солонгос хэлний багш, монгол-англи хэлний багш, монгол-солонгос хэл судлаач мэргэжилтнээр бэлтгэж төгсгөсөн.

Зорилго

Монгол, солонгос хэл шинжлэлийн онолын мэдлэгтэй, үзэл бодлоо монгол, солонгос утга зохиолын хэлний хэм хэмжээнд амаар болон бичгээр чөлөөтэй илэрхийлэх, монгол хэлнээс солонгос хэлрүү, солонгос хэлнээс монгол хэлрүү орчуулах, хэлмэрчлэх чадвартай, монгол, солонгос хэл бичвэр, түүхэн бичвэр, толь бичиг болон хэлний аливаа үзэгдэлд эрдэм шинжилгээний ажиглалт, судалгаа хийх болон заан сургах, бичиг хэрэг хөтлөх дадалтай, эх хэл, соёлоо эрхэмлэн хайрлаж, судлан шинжилж, хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн Монгол болон Солонгос хэл шинжлэлд өөрийн хувь нэмрийг оруулах хүсэл эрмэлзэл, чиг хандлагатай мэргэжилтэн бэлтгэх.

Зорилт

  • Сургалтад тавих үндсэн шаардлагыг багш, оюутны сургах, сурах хамтын үйл ажиллагааны бүхий л түвшинд хэрэгжүүлнэ.
  • Суралцагчын суралцах суурь чадамжийг хөгжүүлж, зан төлөв, харьцааны өндөр соёлтой, ажил хэрэгч мэргэжилтэн болгож, цаашид үргэлжлүүлэн суралцах, манлайлах чиг хандлагыг төлөвшүүлнэ.
  • Монгол, Солонгос хэл шинжлэлийн онолын мэдлэг, ярих, орчуулах, хэлмэрчлэх хэрэглээний чадвар, эрдэм шинжилгээний ажиглалт, судалгаа хийх чадамж, бусдад заан сургах, бичиг хэрэг хөтлөх зөв дадал, туршлагатай мэргэжилтэн болгож төгсгөнө.

Эзэмшүүлэх мэргэжлүүд

 

Эзэмшүүлэх мэргэжил Мэргэжлийн зориулалт
Хэл шинжлэл /монгол-солонгос/

Гадаад хэл, соёлыг эх хэл, соёлынхоо суурин дээр зөв арга, зүй тогтолтойгоор сурч, аль алиныг нь мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн мэргэжилтэн болно

Ямар ч сургалтын болон орчуулгын байгууллагад ажиллаж, гадаад /солонгос, англи хэлтэй/ хүнд монгол хэлийг, монгол хүнд солонгос хэлийг заах боломжтой. 

Багшлах бүрэлдэхүүн :


 

Танилцуулга

Мэргэжил

Заах хичээлүүд

Судалгааны чиглэл

ахлах багш

Д.Оюунцэцэг

магистр, докторант

doyunaamn@yahoo.com

Монгол хэл, уран зохиолын багш

 

  • Монгол хэл бичиг найруулга зүй
  • Монгол хэлний үгийн сан судлал
  • Монгол хэлний утга судлал
  • монгол хэлний найруулгазүй
  • Монгол ардын аман зохиол
  • Монгол хэл /гадаад оюутанд/

 

Монгол хэлний хэлц үгийн судлал

ахлах багш

Э.Одонтулга

магистр, докторант

odontulga@gmail.com

Монгол хэл, уран зохиолын багш

 

  • Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй
  • Түүхэн хэлзүй
  • Хэл шинжлэлийн удиртгал
  • Ерөнхий хэл шинжлэл
  • Монгол бичиг
  • Монголын уран зохиол
  • Монгол хэл /гадаад оюутанд/
 
Орчин цагийн монгол хэлний үйл үгийн тогтолцоо

 

Г.Гэрэлмаа

доктор (Ph.D)

gegee_387@yahoo.com

Монгол хэл, уран зохиолын багш

  • Орчин цагийн монгол хэлний авиазүй
  • Орчин цагийн монгол хэлний үгзүй
  • Орчин цагийн монгол хэл
  • Монгол хэл бичиг найруулга зүй
  • Дорно дахины уран зохиол
Хэл-соёл, сэтгэц хэлшинжлэл

 

 

Солонгос судлал

ОУУБИС анх 2003 онд “Солонгос судлалын бакалавр”-ын анги нээж, 2007 онд анхны төгсөлтөө хийснээс хойш нийт 10 удаагийн төгсөлтөөр 200 орчим судлаач, мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна. Тус тэнхим нь 2015-2016 оны хичээлийн жилийн байдлаар 3 монгол, 1 солонгос нийт 4 үндсэн багштайгаар сургалтаа явуулж байна.

Тэнхимийн зорилго:

Өөрийгөө хөгжүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай, солонгос хэл соёл, солонгос орны талаарх өргөн мэдлэгтэй, боловсон хүчин бэлтгэн гаргахад тус тэнхимийн зорилго оршино.

Зорилт:

  • Солонгос хэл соёлын өндөр мэдлэгтэй болох
  • Судалгааны онол аргазүйн мэдлэг эзэмшиж, дадлагаар баталгаажуулан, судалгааны арга барилтай болох
  • Олсон мэдлэг, туршлагадаа үндэслэн өөрийгөө хөгжүүлж, нийгэм, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах, мэдлэг ба баялгийг бүтээх, хамтран ажиллах чадвар эзэмших
  • Мэргэжлийн орчуулга хийж сурах

Давуу тал:

Тус сургуулийн сурлага, урлаг спорт, нийгмийн үйлчилгээний тэтгэлэгт хамрагдах боломжтой. 2, 3-р ангийн оюутнаас сурлага болон солонгос хэлний мэдлэгээрээ тэргүүлэгч оюутан БНСУ-д солилцооны оюутнаар 6 сараас 1 жилийн хугацаатай суралцдаг. Солонгос улсад магистр, докторын сургалтанд дэвшин суралцаж хамрагдах түвшний мэдлэг чадвар олгохыг зорьдог.   

Эзэмшүүлэх мэргэжлүүд

Эзэмшүүлэх мэргэжил Мэргэжлийн зориулалт
Олон улс орон судлал-Солонгос судлаач

Солонгосын хөрөнгө оруулалттай байгууллага, солонгос хэл соёлын сургууль, судалгааны төвүүдэд судлаач ажилтнаар ажиллах, түүнчлэн мэргэжлийн орчуулагч хэлмэрч хийх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. 

Багшлах бүрэлдэхүүн :

 

Танилцуулга

Мэргэжил

Заах хичээлүүд

Судалгааны чиглэл

М.Амартайван

Магистр

amaraa_ubc@yahoo.com

Солонгос хэлний багш, орчуулагч
  • Орчуулгын онол, Хууль зүйн орчуулга, Солонгосын улс төр, Солонгосын эдийн засаг, Солонгосын эртний, орчин үеийн уран зохиол
Соёлын харьцуулсан судалгаа

Б.Пүрэвсан

Докторант

bdsank@yahoo.com

Солонгос хэлний багш, орчуулагч

  • Интерактив, Солонгос-Монгол орчуулга,
  • Монгол-Солонгос орчуулга, Унших бичих дадлага, Ярих сонсох дадлага

Монгол Солонгос хэлний дуурайх, дүрслэх үгсийн харьцуулсан судалгаа

Ё Бёнмү

Доктор

bmyeo@hanmail.net

Түүх судлаач

  • Солонгосын түүх

Солонгосын түүх судлал

Д.Болормаа

Доктор (Ph.D)

booloobl@yahoo.com

Солонгос хэлшинжлэлийн багш, судлаач
  • Солонгосын соёлын зан заншил
  • Солонгос монгол соёл судлал
  • Солонгос аялал жуулчлалын тухай ойлголт
  • Солонгосын орчин үеийн соёл
Солонгос хэлшинжлэл, Солонгосын хойг судлал

 

Тэнхимээс зохион байгуулан явуулдаг хөтөлбөрт ажлууд, дугуйлан:

  • Тус сургуулийн Солонгос хэлний тэнхим, Солонгос судлалын төв, Сэжун хагдан сургалтын төвүүдтэй хамтарч жил бүр Солонгос бичиг үсгийн баяр болох “Ханъгыл наадам”-ыг зохион байгуулдаг. Энэхүү баярын үеэр солонгос хэлний яриа, солонгосоор зохион бичих, солонгосоор дуулах зэрэг уралдаан тэмцээн зохиогддог.  
  • БНСУ-ын сургууль байгууллагуудтай хамтарч Монголд солонгос хэл соёлын зуны сургалт явуулдаг.
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал зохиодог.
  • Улсын хэмжээнд зохиогддог Солонгосын түүх, Ханзны олимпиадад оюутнуудыг оролцуулдаг.
  • Үндэстний ялагчийг тодруулж БНСУ-д үндсэн шалгаруулалтад оролцуулдаг Солонгос орныг хэн сайн мэдэх вэ? буюу QUIZ ON KOREA тэмцээний урьдчилсан шалгаруулалтыг хамтран зохион байгуулдаг.
  • Солонгос хэлний орчуулгын дугуйлан, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бэлдэх дугуйлан хичээллүүлдэг. 

Материаллаг бааз, сургалтын орчин:

Багш оюутнуудад солонгос ном сурах бичиг, толь бичиг, эрдэм шинжилгээний бүтээл, сиди зэргээр үйлчлэх Солонгос судлалын төв, мөн солонгос хэлний Сэжун хагдан сургалтын төвүүдтэй хамтран ажилладаг.