Гэр бүл судлалын тэнхим

Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл судлалын тэнхим нь 2003 онд байгуулагдсан Монгол улсад гэр бүл судлаач мэргэжлийн стандартыг анх удаа тогтоон хэрэгжүүлж бакалавр, магистрын түвшиний сургалт явуулдаг мэргэжлийн тэнхим билээ.

Тус тэнхим нь мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ Гэр бүл судлал-ын ШУ-ыг хөгжүүлэх,“гэр бүлийн боловсрол” олгох  судалгаа, сургалт, зөвлөгөөний чиглэлээр нийгэмд идэвхтэй, олон талын үйл ажиллагаа явуулж байна.

БНСУ-ын Ионсей их сургууль, Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургуулиудтай хамтран ажиллаж байнгын багш оюутан солилцож байна.

Нийт 10 удаагийн төгсөлтөөр 300 орчим мэргэжилтэн бэлтгэсэнээс 100%  ажлын байртай байна. Төгсөгчид төрийн болон төрийн бус байгууллагууд, их  дээд сургууль, сургалт, судалгааны  байгууллагуудад  мэргэжлийнхээ  чиглэлээр ажиллаж байгаагаас  30 орчим хувь нь БНСУ-д магистрантурт сурч байна.

Тус тэнхим 10 орчим томоохон төсөл хэрэгжүүлсэн сургалт, судалгааны бааз суурийг бий болгож чадсаны зэрэгцээ 2005 оноос гэр бүлийн зөвлөгөө өгөх төв байгуулан ажиллуулж сургалтын практик дадлагын үр нөлөөг нэмэгдүүлээд байна.

Гэр бүл судлалын тэнхим нь гэр бүлийн зөвлөгөө сургалт явуулах, төрийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэн чадавхижуулах, гэр бүлийн судалгааны ажлыг өргөжүүлэх, гэр бүлийн талаар баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн тогтолцоог бий болгоход өргөн хүрээтэйгээр оролцож томоохон үүрэг гүйцэтгэсэн улсад данстай тэнхим юм.

ТЭНХИМИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Зорилго:Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд гэр бүлийн олон талт асуудлаар судалгаа хийж, дүн шинжилгээ хийх, төрийн бодлого үйл ажиллагаанд зөвлөмж боловсруулж өгөх, гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулах, чиг хандлагыг тогтоох, үр дүнг тооцоолох чадвартай, дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.

Зорилт:

  • Гэр бүл судлалаар мэргэшсэн социологич бэлтгэх
  • Гэр бүл судалын  шинжлэх ухааныг хөгжүүлэх
  • Гэр бүл судлалаар судалгаа, шинжилгээ хийх,
  • Гэр бүлийн боловсрол олгох албан бус сургалтын хөтөлбөрүүд боловсруулах
  • Гэр бүл судлаачдын үйл ажиллагаа, үйлчилгээг гэр бүлд хүргэх, төрийн бодлого, үйлчилгээтэй холбох
  • Гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын мэргэжлийн түшиц байгууллага болох

 

ТЭНХИМИЙН СУРГАЛТЫН ОНЦЛОГ,  ДАВУУ ТАЛ

Бакалаврын ангид “СОЦИОЛОГИ /ГЭР БҮЛ/” мэргэжлээр, магистрын ангид “ГЭР БҮЛ СУДЛАЛ” мэргэжлээр сургаж байна. Тус тэнхим нь бакалаврын сургалтаа социологийн шинжлэх ухааны онол, арга зүй дээр үндэслэн социаль асуудлууд болон гэр бүл, хүн ам зүйн асуудлаар шинжлэх ухааны судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах мэргэжилтэнг бэлтгэхэд чиглүүлж байна.

Социологи (гэр бүл) мэргэжлийн бакалаврын хөтөлбөр нь хөтөлбөрийн магадлан итгэмжлэх байгууллагын тогтоосон шаардлагад нийцсэн социологийн ерөнхий суурь болон хүмүүнлэгийн хийгээд нийгмийн салбарын үндсэн онол, сургаал дээр үндэслэн социаль асуудлууд, гэр бүлийн судалгааг хийж, бодлого боловсруулах дээд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн агуулга, зохион байгуулалт бүхий бичиг юм.

Социологи (гэр бүл) нь социологийн шинжлэх ухааны онол, сургаал дээр үндэслэн социаль асуудлууд болон гэр бүл, хүн ам зүйн асуудлаар шинжлэх ухааны арга зүйгээр судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөвлөгөө өгөх мэргэжилтэн юм.

Нийгмийн бүхий л салбарт хэрэгждэг төрийн бодлого үйл ажиллагаа, мөн бусад нийгмийн бүлэг, нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нь социологийн тодорхой судалгаан дээр үндэслэж явагддаг бөгөөд үр дүнг тооцох цаашдын, чиглэл, бодлого, үйл ажиллагааг төлөвлөн тооцоолох ажлыг  “СОЦИОЛОГИЧ” гүйцэтгэдэг бөгөөд нийгмийн эрэлт их, ажлын үнэлгээ өндөр  мэргэжил юм.

Эдийн засгийн өсөлт бууралт, үр ашиг, хүн амын бүлгүүдийн амьжиргааны түвшин, ядуурал, боловсролын чанар, хүртээмж, гэр бүлийн хөгжил, хүний хөгжлийн асуудал, нийгэм болон бүлгүүдийн харилцан үйлчлэл, ажил эрхлэлт, хүүхдийн асуудал, нийгмийн социаль өөрчлөлт зэрэг нийгмийн бүхий л асуудал нь социологийн тодорхой судалгааны үр дүнд тодорхойлогдож байдаг.

Монгол улсын гэр бүлийн боловсролд онцгойлон бодлого, системтэйгээр, шинжлэх ухааны судалгааны үндэстэй хандах нь гэр бүлийн хүрээнд төдийгүй нийгмийн, боловсролын байгууллагын асуудал болсоор байна.

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Гэр бүл судлалын тэнхимд энэхүү мэргэжлээр суралцсанаар “гэр бүлийн харилцаа”, “гэр бүлийн боловсрол”, “гэр бүлийн эдийн засаг”, “гэр бүлийн сэтгэл судлал”, “хүүхэд судлал”, “нас зүйн сэтгэл судлал”, “гэр бүлийн эрх зүй”, “гэр бүлийн менежмент” зэрэг хичээлүүдийг судалж хүн ам зүйн асуудал, хүүхэд, гэр бүлийн асуудлаар  илүү мэрэгжсэн социологич болохоороо давуу талтай.

Гэр бүл судлалын магистрын хөтөлбөр нь социологийн шинжлэх ухааны онол, арга зүй дээр үндэслэн гэр бүлийн хөгжил, харилцаа, ёс зүй, үүрэг хариуцлага, эрх зүй, гэр бүл төлөвлөлт, өрхийн төсөв, хүүхдийн хөгжил, хүмүүжил зэрэг гэр бүлийн амьдралын олон талт асуудлыг нийгмийн бүхий л харилцаануудтай холбон судалж  дүн шинжилгээ хийх мэргэшсэн судлаачийг бэлтгэхэд чиглэж байна.

Хөтөлбөрт элсэж сургалтын төлөвлөгөөний заавал болон сонгон судлах хичээлүүдээс  30 - аас доошгүй багц цагийн хичээл судалж, тус сургуулийн холбогдох журмын дагуу “магистрын зэрэг олгох” болзолыг хангах хүртэл сурна.

Гэр бүл судлал мэргэжлийн магистрын  хөтөлбөр нь хөтөлбөрийн магадлан итгэмжлэх байгууллагын тогтоосон шаардлагад нийцсэн социологийн ерөнхий суурь болон сэтгэл судлал, хүний хөгжил, гэр бүлийн судалгааны үндсэн онол, сургаал дээр үндэслэн гэр бүлийн судалгааг хийж магистрын зэрэг хамгаалахад  чиглэсэн онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлэх агуулга, зохион байгуулалт бүхий баримт бичиг юм.

Гэр бүл судлалаар магистрт суралцсанаар гэр бүл судлалаар судалгаа, шинжилгээний байгууллагад ажиллах мөн гэр бүлийн зөвлөгөө өгөх төв, хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, хэлтэс, төвүүд, хүүхдийн байгууллага, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн байгууллагуудад  мэргэшлийнхээ дагуу ажиллахаар бэлтгэгднэ.

Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд гэр бүлийн олон талт асуудлаар судалгаа хийж, дүн шинжилгээ хийх, төрийн бодлого үйл ажиллагаанд зөвлөмж боловсруулж өгөх, гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулах, чиг хандлагыг тогтоох, үр дүнг тооцоолохг гэр бүлийн боловсрол олгох  ажлыг хийнэ.

 

МАГИСТРЫН СУРГАЛТААР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР

а) Гэр бүлийн хүрээнд гарч буй асуудлыг нийгмийн бусад асуудлуудтай холбож өргөн хүрээнд судлан, дүн шинжилгээ хийх,

б) Гэр бүлийн хөгжлийн асуудлаар бодлогын түвшинд санал дэвшүүлэх, боловсруулахад оролцох,

в) Гэр бүлийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд үнэлгээсудалгаа хийх,

г) Гэр бүлийн асуудалд нөхцөл байдлын үнэлгээ хийх, оношлох,

д) Гэр бүлтэй холбоотой судалгааны санг бүрдүүлэх

е) Гэрбүлийн зөвөлгөөөгөхаргазүйнсеминар, уулзалтуудзохионбайгуулах

ё) Гэр бүлийг дэмжих, чадавхижуулах, хөгжүүлэх, гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөр, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө, мэдээллийг явуулах,

ж) Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх,

з) Гэр бүлд ээлтэй нийгмийн таатай орчинг бүрдүүлэхэд нөлөөллийн ажлыг явуулах,

и) Гэр бүлийн зөвлөгөө өгөх,

й) Гэр бүлд суурилсан бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх, оновчтой арга замын талаар судалгаа хийх

ГЭР БҮЛ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН СУРГАЛТЫН МАТЕРИАЛЛАГ БААЗ

Гэр бүл судлалын тэнхим нь сургалт явуулах орчин бүрэн хангагдсан. ОУУБИС нь давхар бүрт, сектэр бүрт утасгүй сүлжээний төхөөрөмжүүдийг байршуулсан байдаг учраас өндөр хурдны утасгүй сүлжээгээр бүрэн хангагдсан. Мөн сургуулийн оюутнуудын хэрэгцээнд зориулагдсан “Интернэт төв”-ийг ажиллуулдаг. Энэ төв өндөр хурдны орчин үеийн тоног төхөөрөмж, компьютерээр бүрэн хангагдсан байдагЖил бүр мэргэжлийн сурах бичгийн хэрэгцээ болон хэрэглээг тодорхойлох судалгааг хийж номын баяжилтыг хийдэг.

Сургалтыг нийгэм, ажил олгогчдын  хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, сүүлийн үеийн техник технологийн ололт амжилтыг ашиглах, цаг үеийн мэдээ мэдээлэл, шинжлэх ухаан судалгааны ололт амжилтаас хоцрохгүй байх суралтын орчин бүрдүүлсэн эсэхийг үнэлэх, чанарын баталгаажуулалтыг нэгдсэн журмаар хөтөлбөрийг хариуцагч сургалтын нэгжүүд хариуцдаг.

Тэнхим оюутнуудын ном ашиглалтын судалгааг номын сангийн програмын мэдээллийн архивт үндэслэн хийж чанарын ахиц гаргахад анхаарч ажилладаг. Тухайлбал оюутны албатай хамтран ном унших сарын аяныг зохион байгуулан оюутныг урамшуулах, мэргэжлийн заавал унших номын жагсаалтыг гарган шалгах гэх мэт ажлуудыг зохион байгуулж ирлээ.

 

 

 

 

2009 оноос номын сангийн автоматжуулалтын Lib4U HET Version номын сангийн электрон програм хангамжийн системийг нэвтрүүлэв. Энэ Lib4U програмыг өөрийн үндсэн програм хангамж болгон хэрэглэж, электрон каталогт номын сангийн фондод байгаа монгол, орос, англи, солонгос, япон хэл дээрх 15523 нэр төрлийн 38904 ширхэг номыг бүртгээд байна. Мөн уг хайлтын системээр хайж буй ном номын сангийн консирциумын сүлжээнд холбогдсон бусад их дээд сургуулийн номын санд байгаа эсэхийг ч үзэх боломжтой болоод байна.

Өндөр хурдны интернетийн сүлжээг ашиглаж суралцагчдыг цахим ном унших

боломж олгоход анхаарч  цахим номын худалдан авалт хийх зарим ховор номыг цахим хэлбэрт оруулах ажлуудыг хийж байна. Одоогоор 1000 гаруй цахим номын фондтой болоод байгаа бөгөөд суралцагч гар утаснаасаа ч эдгээр номыг унших боломжтой юм.

 

Интернэт төвд байрлаж буй цахим номын сан нь мэдээлэл сургалтын танхим, интернэт кафе, семинарын өрөөтэй. Үүгээр дамжуулан Солонгосын их хурал, засгийн газар, үндэсний номын сангийн  сайтаас электрон хэлбэрээр дипломын ажлууд, түүх соёл боловсрол, Солонгос улсын ба засгийн газар их хурлын талаарх мэдээ мэдээллийг чөлөөтэй унших бүрэн боломж уншигчдад нээлттэй байдаг давуу талтай юм.

Багш, суралцагчдыг орчин үеийн дэлхий нийтийн шинжлэх ухаан мэдээлэл

судалгааны эх сурвалжийг ашиглах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч 2012 онд МНСК-ын гишүүн болсноор олон улсын мэдээллийн сүлжээнд нэгдэж Шинжлэх ухаан, Технологи болон анагаахын салбарын дэлхийн нэр хүндтэй хэвлэн нийтлэгч болон мэдээллийн цогц үйлчилгээ үзүүлэгчдийн мэдээллийн сангуудыг ашиглах боломжтой болсон. Дараах сайтуудын тусламжтайгаар олон улсын сүлжээнд нэгдэж багш, судлаач, оюутнууд судалгаа шинжилгээндээ ашиглаж байна. 

 

 

 

Гэр бүл судлалын тэнхим 2005 онд гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийг байгуулан ажиллуулж эхэлсэн бөгөөд энэхүү төвийг вакум сургалтын орчин болгон туршилтын сургалтанд хэрэглэж байна. Энэхүү төв нь сургуулийн оюутнуудад тулгамдаж буй асуудлыг судлах, тэдэнд зөвлөгөө тусламж үзүүлэх үйл ажиллагааг явуулдаг. Мөн оюутнууд практик дадлага хийдэг юм.

Оюутанд өгөх зөвлөгөөг:

  • Оюутан гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудал
  • Үерхэл нөхөрлөл
  • Гэр бүл төлөвлөлт
  • Ханиа хэрхэн сонгох
  • Хэрхэн амжилттай суралцах
  • Стрессээс гарах арга зам
  • Сэтгэл гутралаас гарах арга зам
  • Өөртөө итгэх итгэл
  • Зан чанарын асуудал
  • Оюуны эрүүл мэнд, зуршлын асуудал гэх мэт чиглэлээр үйлчилдэг.

Хичээлийн байранд тэнхим нь В-202,204 тоотод байрлах орчин үеийн техник хэрэгсэлээр хангагдсан сургалтын кабинетүүдийг дангаараа ашигладаг. Хөтөлбөрийн онцлогоос хамааран кейс дээр ажиллах, тодорхой нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх туршилтын ажлуудыг дадлага хийдэг болон хамтран ажилладаг байгууллагуудын бодит орчинд хийдэг онцлогтой

Хөтөлбөр хэрэгжүүлэхад шаардагдах лаборатори сургалтын орчин бүрдүүлэхэд аж ахуйн алба, хангамж үйлчилгээний хэлтэс, номын сан, инженер технологийн хэлтэс гэсэн нэгжүүд хариуцан ажилладаг.

 
 

Багшлах бүрэлдэхүүн:

Багш
Боловсрол
Заадаг хичээлүүд
Судалгааны чиглэл

Тэнхимийн эрхлэгч

Номын сангийн дарга
 
Б. Оюун-Эрдэнэ

Доктор, дэд профессор

Oyunerdene_06@yahoo.com

  • 1996-2000 МУБИС-ийн нийгэм судлалын багш мэргэжлээр
  • 2000-2002 онд МУБИС-ийн магистрантур
  • 2004-2007 онд МУБИС-ийн докторантур тустустөгссөн.
  • 2009 онд Унгарын Төв Европын Их Сургуульд,
  • 2010 ондТуркулсад,
  • 2008, 2011, 2012 онуудад  БНСУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн.

 

  • Гэр бүлийн социологи
  • Гэр бүл судлалын онол арга зүй
  • Шашны социологи
  • Гэр бүлийн боловсрол
  • Шашны социологи
  • Гэр бүлийн социологи

 

Ахлах багш

Ө. Байгаль

Доктор (Ph.D)

baigali_u@yahoo.com

  • 2001 онд БДС-ийг Сэтгэл судлаач- багшийн мэргэжлээр  
  • 2002-2004 онд МУБИС-ийн Сэтгэл судлалын магистрантур
  • 2011-2016 онд МУБИС-ийн Боловсрол судлал докторантур тус тус төгссөн.

 

  • Сэтгэл судлал
  • Сурган хүмүүжүүлэх зүй
  • Гэр бүлийн сэтгэл судлал
  • Зан чанарын сэтгэл судлал
  • Гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө

Гэр бүлийн сэтгэл судлал, харилцаа

Багш

Б.Нандинцэцэг

Докторант

ng_n7@yahoo.com

  • 2005-2009 онд УБДС-ийг Гэр бүл судлал-Өрхийн аж ахуй мэргэжлээр
  • 2009-2011 онд ОУУБИС-ийн Гэр бүл судлалын магистрантур төгссөн.
  • 2015 оноос хүртэл МУИС-ийн Сэтгэл судлалын докторантурт суралцаж байна.

 

  • Гэр бүлийн халамж хамгаалал
  • Гэр бүлийн менежмент
  • Гэр бүл-жендер судлал
  • Нөхөн сэргээх үйлчилгээ
  • Хүйсийн боловсрол

Гэр бүл судлал

Багш

С.Батхолбоо

Докторант

holboocarmelo@yahoo.com

  • 1998-2002 онд МУИС-ийн Социологи, нийгмийн ухааны багш мэргэжлээр
  • 2002-2004 онд МУИС-ийн Социологийн магистрантур
  • 2005-2007 онд Хүмүүнлэгийн сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2012 оноос МУИС-ийн Социологийн докторантурт суралцаж байна.
  • Социологийн сэтгэлгээний түүх
  • Социологийн орчин үеийн онол
  • Социологийн судалгааны арга зүй
  • Салбар социологууд
  • Социологи