Нийгмийн ажлынтэнхим

Тус тэнхим нь гэр бүлийн мэргэжилтэн бэлтгэж байсан 10-аад жилийн туршлагад тулгуурлан өөрийн орны нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзан Нийгмийн ажил мэргэжлийн хүрээнд:

Хүүхдийн нийгмийн ажилтан

Нийгмийн халамжийн ажилтанаар мэргэшүүлэн 2013 оноос эхлэн бэлтгэж байна.

 

Нийгмийн ажил хөтөлбөр:

Нийгмийн ажил хөтөлбөрийн зорилго нь нийгмийн ажлын шинжлэх ухааны талаар өргөн мэдлэгтэй, орчин үеийн нийгмийн ажлын үйлчилгээ, арга технологийг талаарх мэдлэгээ практикт хэрэглэх чадвартай, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтэд өөрийн мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж байдаг, үйлчлүүлэгчтэй /хувь хүн, гэр бүл, бүлэг, байгууллага, орон нийт/ ажиллах арга барилыг эзэмшсэн, нийгмийн асуудлаар судалгаа хийх чадвартай, харилцааны өндөр соёлтой, нийгмийн ажлын ёс зүйг эрхэмлэдэг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Тэнхмийн гадаад харилцаа:

  • БНСУ-ын Сөүлийн Эмэгтэйчүүдийн их сургууль
  • Чонбугын их сургууль
  • ОХУ-ын Дорнод Сибирийн Удирдлага, технологийн их сургуулиудын хүүхэд болон нийгмийн халамж үйлчилгээний тэнхимүүдтэй шууд харилцаа холбоотой хамтран ажилладаг. 

Ажлын байр:

  • Хөдөлмөр, Нийгмийн халамжийн ерөнхий газар, түүний харъяа газрууд
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, түүний харъяа газрууд
  • Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газар, түүний харъяа газрууд
  • Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар
  • Аймаг, дүүрэг, сум, хорооны нийгмийн хөгжлийн болон нийгмийн халамжийн ажилтан
  • Бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтан
  • Нийгмийн хамгаалал, халамжийн салбарт ажиллаж буй олон улсын байгууллагууд

 

Өөрчлөлтийн үр дүн:

  • Доктор багш нарын бүрэлдэхүүн бий болно.
  • БНСУ-ын Нийгмийн халамжийн мэргэжилтэн бэлтгэж буй түвшинд ойртсон үндсэн сурах бичгүүдтэй болно.
  • Улсын хэмжээнд Нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр нэгэн түшиц тэнхим болж ажиллана.

ТЭНХИМ – СУРГАЛТ – НОМ БҮТЭЭЛ

Сургалтыг БНСУ-ын зэрэг хөгжингүй орны их сургуулиудын төвшинд ойртуулах зорилгоор Сөүлийн Эмэгтэйчүүдийн их сургуулийн багш И Сү Жин, Пёонтэк их сургуулийн багш профессор Ким Бом Сү нартай хамтран

  • Нийгмийн халамжийн ажлын үндэс
  • Сайн дурын нийгмийн үйлчилгээний ажлын үндэс
  • Гэр бүлийн хөгжлийн асуудал зэрэг ном сурах бичгийг хамтран 3 дахь жилдээ сургалтанд ашиглаж байна.

Профессор Т.Намжил:

  • Монгол гэр бүл /суурь бүтээл/
  • Монгол гэр бүлийн нэвтэрхий тайлбар толь /анх удаа/
  • Цуврал гарын авлагыг тус тус гаргалаа.

Эдгээр бүтээл нь бакалавар, магистрын сургалтанд, МУИС, МУБИС зэрэг сургуулиуд, Лондон, Бээжин болон АНУ-ын Төрийн Департаментийн номын санд хэрэглэх боллоо.

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАНД ХЭВШҮҮЛЭХ ЗАН ТӨЛӨВШЛИЙН 10 ҮЗҮҮЛЭЛТ:

  • ЭРЭЛХИЙЛЭГЧ
  • СЭТГЭГЧ
  • ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭГЧ
  • ӨРГӨН МЭДЛЭГТЭЙ
  • ЁС ЖУРАМТАЙ
  • ХАЛАМЖТАЙ
  • БУСДЫН ҮЗЭЛ БОДОЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАГЧ
  • ӨВ ТЭГШ
  • ДҮГНЭН БОДОГЧ
  • ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, ЗОРИГТОЙ БАЙХ

СУРГУУЛЬ ТӨГССӨН МЭРГЭЖИЛТЭНИЙ ЭЗЭМШСЭН БАЙХ ҮНДСЭН ЧАДВАРУУД:

  1. Хүнтэй харилцах харилцааны чадвар
  2. Сэтгэх бодох чадвар
  3. Асуудлыг шийдэх чадвар
  4. Өөрийгөө удирдах, хөгжүүлэх чадвар
  5. Ахмад хүнтэй харьцах чадвар
  6. Сайн дурын тусламж үзүүлэх чадвар
  7. Мэдээлэл хүлээж авах чадвар
  8. Зохион байгуулах чадвар
  9. Техникийн чадвар

Багшлах бүрэлдэхүүн:

    МЭРГЭЖИЛ ЗААДАГ ХИЧЭЭЛҮҮД СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ

Тэнхимийн эрхлэгч

Т.Намжил

ШУ-ны Доктор (Sc.D), профессор

namjil20@yahoo.com

Түүхийн багш

  • Монгол гэр бүлийн    хүмүүжлийн уламжлал
  • Гэр бүлийн харилцаа

Гэр бүл судлал, Монгол ёс заншил, соёл 

Д.Мягмарсүрэн 

Магистр  

tdmyagmarsuren@yahoo.com

Нийгэм судлалын багш

  • Нийгмийн ажлын онол    арга зүй
  • Нийгмийн ажлын практик
  • Гэр бүлтэй ажиллах    нийгмийн ажил I
  • Гэр бүлтэй ажиллах  нийгмийн ажил II

Нийгмийн ажил, хүүхэд судлал 

Б.Сүх-Очир

Докторант

sukhochir2005@yahoo.com

Нийгмийн ажилтан, Сэтгэл зүйн багш

  • Нийгмийн хамгаалалын  онол, эрх зүй
  • Хүүхдийн нийгмийн ажил
  • Нийгмийн ажлын ёс зүй

Нийгмийн ажил, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал

Г.Цэцэгмаа

Магистр

tsegii81@yahoo.com

Гэр бүл судлал-Өрхийн аж ахуй

  • Хүүхдийн халамжийн    онол, арга зүй
  • Нийгмийн үйлчилгээний    арга зүй
  • Хүүхэд судлах, хүүхэдтэй    ажиллах арга зүй
  • Ёс зүй

Хүүхдийн зөвлөгөө, хүүхэд судлал

Ц.Энхтүвшин

Магистр

Гэр бүл судлалын төв судлаач багш

eba82@hanmail.net

Гэр бүл судлал-өрхийн аж ахуй

  • Нийгмийн ажлын түүх
  • Нийгмийн халамжийн үйлчилгээний төрөл
  • Сайн дурын нийгмийн үйлчилгээ
Нийгмийн халамж судлал, гэр бүлийн бодлого