Бизнес удирдлагын тэнхим

Тэнхимийн эрхэм зорилго:

Олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх мэдлэг, чадвартай, төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэн гаргадаг, сургалт, судалгаа, инновацийн төв байна.

Тэнхимийн зорилт:

  • Менежментийн ШУ-ны чиглэлээр ОУ-ын түвшний судалгаа, инновацид суурилсан боловсрол олгох
  • Бизнес удирдлагын мэргэжлийн дагуу хөдөлмөрийн зах зээлд хөрвөн ажиллах мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх
  • Хувь хүний хувьд төлөвшсөн, ёс зүйтэй хүнийг бэлтгэх
  • ОУ-ийн зах зээлд өрсөлдөх чадвартай, зөв хандлагатай мэргэжилтэн бэлтгэх

Тэнхимийн танилцуулга:

БМТ-ийг 1996 онд байгуулагдаж, 21 дэх хичээлийн жилдээ сургалтын үйл ажиллагааг явуулж байна. 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын мэргэжлийн 7 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Эзэмшүүлэх мэргэжлүүд:

Санхүү банк

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт өгөх; байгууллагын санхүүгийн төсөв төлөвлөгөө боловсруулж, гүйцэтгэлд хяналт тавьдаг, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой, шинийг эрэлхийлдэг, манлайлагч мэргэжилтэнг бэлтгэнэ.

 

АЖЛЫН БАЙР

  • Санхүүгийн шинжээч
  • Санхүүгийн менежер
  • Банкны теллер, эдийн засагч
  • Эрсдэлийн менежер
  • Зээлийн эдийн засагч
  • Нягтлан бодогч
  • Үнэт цаасны брокер, диллер
  • Хөрөнгө оруулалтын зөвлөх, шинжээч
  • Даатгалын мэргэжилтэн

Маркетинг

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Хэрэглэгчийн болон байгууллагын зах зээлийг судлан, эрэлт хэрэгцээг тодорхойлж, маркетингийн төлөвлөгөө бодлогыг боловсруулан, хэрэгжүүлэх, хянах үйл явцыг гардан удирддаг, багаар ажиллах харилцааны өндөр ур чадвартай судлаач мэргэжилтэнг бэлтгэнэ.

АЖЛЫН БАЙР

  • Маркетингийн менежер
  • Борлуулалтын менежер
  • Реклам, зар сурталчилгааны менежер
  • Стратегийн менежер
  • Бизнесийн байгууллагын дунд төвшний мэргэжилтэн
  • PR менежер
  • Байгууллагын ерөнхий зохион байгуулагч
  • Төлөвлөлтийн албаны мэргэжилтэн

Нягтлан бодох бүртгэл

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Байгууллагын санхүү бүртгэлийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэн, хэрэгжүүлэгч, мэргэжлийн ёсзүйтэй нягтлан бодогчийг бэлтгэнэ.

АЖЛЫН БАЙР

  • Төрийн үйлчилгээний байгууллагад нягтлан бодогч
  • Бизнесийн байгууллагад нягтлан бодогч
  • Банк, санхүү, даатгалын байгууллагад мэргэжилтэн
  • Мэргэжлийн хяналтын газар байцаагч
  • Аудитын газар туслах аудитор, мэргэжилтэн
  • Санхүүгийн бусад байгууллагад мэргэжилтэн

Бизнес удирдлага

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Бизнес удирдлагын онолын мэдлэг, мэргэжлийн мэдээлэл ашиглан, судалгаа шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгдөг, эдийн засгийн сэтгэлгээтэй, бизнес төлөвлөгөө боловсруулах чадвартай; хамт олныг удирдан манлайлагч мэргэжилтэнг бэлтгэнэ.

АЖЛЫН БАЙР

  • Төслийн менежер
  • Дунд шатны менежер
  • Төслийн ажилтан
  • Төлөвлөлтийн менежер

Аялал жуулчлалын менежмент

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Аялал жуулчлалын зах зээлийн өнөөгийн төлөв байдлыг судлан, үнэлгээ дүгнэлт өгдөг; аяллын бүтээгдэхүүн үйлчилгээг зохион байгуулж, бусдад сурталчлан таниулах, багаар ажиллах ур чадвартай, мэргэжлийн ёсзүйтэй менежер бэлтгэнэ.

АЖЛЫН БАЙР

  • Аялал жуулчлалын менежер
  • Аялал зохион байгуулагч
  • Аялалын хөтөч
  • Жуулчны баазын менежер
  • Зочид буудлын зохион байгуулагч
  • Төрийн захиргааны болон төсвийн байгууллагад аялал жуулчлалын бодлого зохицуулалтын мэргэжилтэн


Тэнхимийн төгсөгчид 2017-2018 оны хичээлийн жилд Бизнес менежментийн тэнхимд 338 оюутан сурч байна. Бид 17 анги, 4 анги кабинет, 1 лаборaторид сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

Бизнес менежментийн тэнхим нь 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл 1200 гаруй мэргэжилтэнг “Санхүүгийн менежмент”, “Маркетингийн менежмент”, “Нягтлан бодох бүртгэл”, “Аялал жуулчлалын менежмент”, “Үйлдвэрлэлийн менежмент” гэсэн мэргэжлээр төгсөж хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргалаа. Манай тэнхимийн хамт олон төгсөгчдийн ажлын байрны талаарх судалгааг жил бүр тогтмол хийж, тэдэнтэй байнгын харилцаа холбоотой хамтран ажилладаг билээ.

Манай төгсөгчдөөс:

  • Батбаатар /BX/  дуучин
  • Мөнх-Эрдэнэ “Outlaw” хамтлагийн ахлагч
  • Цээсүрэн “Цахиур” групийн маркетингийн албаны дарга
  • Д.Гантулга “Next electronics” компаний ерөнхий менежер
  • Б.Тэмүүлэн “Maslow” ХХК-ний захирал
  • Шижирболд “Жи эс Пэйрл” ХХК-ний гүйцэтгэх захирал
  • Сэргэлэнбаатар Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний газрын дарга,
  • И.Баярсайхан “Доктор авто сүлжээ” ХХК-ний гүйцэтгэх захирлаар тус тус амжилттай ажиллаж байна.

Тэнхимийн хэмжээнд сүүлийн 5 жилийн төгсөгчдийн 86 % нь ажил эрхлэлж, 12% нь үргэлжлүүлэн суралцаж, мэргэжил мэдлэгээ ахиулж байгаа нь Бизнес менежментийн төгсөгчдийн ажлын байр хангалттай байгааг илтгэж байна.

Багшлах бүрэлдэхүүн:


Багш

Багшийн нэр

Заадаг хичээл

Хариуцаж буй мэргэжлийн хөтөлбөр

Тэнхимийн эрхлэгч

Б.Оюунсүрэн

Доктор (Ph.D.) 

Oogiinoo84@yahoo.com    

  • Санхүүгийн бүртгэл 
  • Ахисан шатны нягтлан бодох бүртгэл 
  • Дунд шатны нягтлан бодох бүртгэл 
  • аудит 
  • төсөвт байгууллагын НББ                                                              

“Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөр

Ахлах багш

О.Бурмаа

Доктор (Ph.D.)

iuu.burmaa@gmail.com

  • Хэрэглэгчийн зан төлөв
  • Борлуулалтын менежмент 
  • Олон улсын маркетинг 
  • Байгууллагын маркетинг

“Маркетинг” хөтөлбөр

Төгсөлтийн дараах сургалтын алба 

Магистр, докторын хэлтсийн дарга

Х.Сэлэнгэ

Доктор (Ph.D.)

Khr_selenge@yahoo.com

  • Удирдлагын бүртгэл 
  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем 
  • Эрсдэл даатгал 
  • Олон улсын стандарт

“Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөр

ОУУБИС-н Мэдээлэл, технологи зар сурталчилгааны албаны дарга

Квон Ёнь Сон

Доктор (Ph.D.)

  • Менежментийн мэдээллийн систем

“Менежмент” хөтөлбөр

ОУУБИС-н Захиргааны албаны дарга

Л.Ариунбат

Дэд профессор

ariunod1107@yahoo.com

  • нягтлан бодох бүртгэлийн үндэс

“Санхүү, банк” хөтөлбөр

Ахлах багш

Ө.Энхтуяагэрэл

Магистр

Tuya_oodoo@yahoo.com

  • Маркетингийн удирдлага 
  • Маркетингийн судалгаа 
  • Үйлчилгээний маркетинг 
  • Маркетингийн үндэс

“Маркетинг” хөтөлбөр

Ахлах багш

Л.Гүнжаргал

Магистр

Gunj_msg@yahoo.com

  • Менежментийн үндэс 
  • Санхүүгийн үндэс 
  • Хөрөнгө оруулалтын менежмент татварын онол 
  • Тогтолцоо 
  • Банкны менежмент 
  • Хөрөнгийн үнэлгээ

“Санхүү, банк” хөтөлбөр

Ахлах багш

Б.Мөнгөнтуул

Магистр

ubmunguntuul@gmail.com

  • Аялал жуулчлалын менежмент 
  • Олон улсын аялал жуулчлал 
  • Бизнесийн харилцааны ёсзүй 
  • Төслийн менежмент

“Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөр

Ахлах багш

Б.Бүжидмаа

Магистр

ububujee@gmail.com

  • Корпорацийн санхүү 
  • Санхүүгийн менежмент 
  • Бизнес төлөвлөлт 
  • Санхүүгийн англи хэл 
  • Банкны НББ

“Бизнес удирдлага, санхүү банк” хөтөлбөр                                        

Ахлах багш

А.Мөнх-Эрдэнэ

Магистр

a.munkherdene1@gmail.com

  • Аялал жуулчлалын маркетинг 
  • Аялал жуулчлалын бүс нутаг төлөвлөлт 
  • Тогтвортой аялал жуулчлал

“Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөр


Багш нарын 40% нь докторын зэрэгтэй бөгөөд сургалт, судалгааны ажлаараа манлайлагч тэнхимийн нэг юм.