Дизайны тэнхим

Тус тэнхим нь 2003 онд үүсэн байгуулагдаж, Хувцасны дизайн, График дизайн, Үйлдвэрлэлийн дизайн, Интерьер дизайны мэргэжлээр бакалаврын сургалт, судалгаа олон нийт, оюутанд  үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд элсэгчид нь хавсарсан мэргэжлээр суралцаж байна. Манай 300 гаруй төгсөгчдөөс 32 нь БНСУ-ын Чон Жугийн их сургуулийг төгссөн ба тэдний 85-аас дээш хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна.

Зорилго:

Нийгмийн хэрэгцээ шаардлагаас урган гарч байгаа орчин үеийн дизайны шинэ чиглэлийг үйлдвэрлэлийн дэвшилтэд технологтой уялдуулан хэрэглэгчдийн гоо зүй, урлагийн эрэлт хэрэгцээ таашаалд нийцсэн мэргэжлийн өндөр ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, өрсөлдөх чадвартай, төлөвшсөн хариуцлагатай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд оршино. Багшлах боловсон хүчний мэргэжил чадварыг дээшлүүлэхийн тулд Солонгос болон гадаад дотоодын их дээд сургуульд харилцан солилцоогоор урт, богино хугацааны сургалтад хамруулах зорилго тавин ажиллаж байна.

Зорилт:

Монгол үндэсний соёл, ёс заншил, хэв шинжийг олон үндэсний соёлтой хоршуулах зарчмыг эрхэмлэн, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж амьдрах чадвар бүхий мэргэжилтэн, дизайнерыг бэлтгэх. Хэтийн болон ойрын төлөвлөгөөнд Барилгын инженер, Архитектурын ангиудыг шинээр нээх зорилт тавьж, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцсэн хөрвөх чадвар бүхий боловсон хүчин, дизайнер бэлтгэн гаргах зорилттой ажиллана.

Эзэмшүүлэх мэргэжлүүд:

Эзэмшүүлэх мэргэжлүүд Мэргэжлийн зориулалт Төгсөгчид дараах ажлын байранд ажиллах боломжтой
График дизайн

Компьютер график дизайны хөгжил, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ,

чиг хандлагыг мэдэрдэг, график дизайны програмыг эзэмшсэн, хэвлэлийн дизайн,

хоёр ба гурван хэмжээст дүрслэл, хөдөлгөөнт графикийн онолын мэдлэг, чадвар, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн төлөвшүүлэхэд чиглэнэ.

Мэргэшсэн чиглэлээрээ үйлдвэрлэл, үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, компани, аж  ахуйн нэгж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, телевиз, студи продакшн, сурталчилгааны агентлаг, гэрэл зургийн студид график дизайнер, хэвлэлийн дизайнер, вектор зураач, зураглаач, графикч, 3D модель бүтээгч,аниматор, вэб дизайнераар ажиллахаас гадна бие даан график дизайнер - уран бүтээлчээр ажиллах боломжтой юм.

Интерьерийн дизайн

Үйлдвэрлэлийн объектийн гоосайхан, дотоод орчныг зураг төслийн шинэ санаа шийдлээр тодорхойлж, бүтээлч үйл ажиллагаагаар илэрхийлэгдэх Интерьер дизайныг хөгжүүлэх нийгмийн хэрэгцээгээр энэ мэргэжлийн зориулалт тодорхойлогдоно. Үндэсний үйлдвэрлэлийг шинжлэх ухаан, технологийн шинэ ололтод тулгуурлан хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөх түвшинд нийгмийн үйлдвэрлэл, хүний ажиллах амьдрах таатай орчин бүрдүүлэхэд Интерьер дизайны мэргэжлээр төгсөгчдийн оролцоо чухал үүрэгтэй.

Төгсөгч нь төрийн болон хувийн хэвшлийн бүх байгуулага үүний дотроос барилгын салбарт интерьер дизайнер, архитектурын техникч болон бусад ажил гүйцэтгэх чадварыг эзэших.
Үйлдвэрлэлийн дизайн

Үйлдвэрлэлийн дизайны мэргэжилдээ сонирхолтой техник сэтгэлгээтэй, онол дадлагын өргөн мэдлэгтэй, жижиг эдлэхүүн зохион бүтээх авъяастай, орчин үеийн компьютер график дизайны чиглэлээр мэргэжсэн, солонгос, англи хэлний зохих боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлмөрч, орчин үеийн зах зээлийн нийгэмд хөрвөх чадвартай зохион бүтээх-дизайнер бэлтгэнэ.

Төгсөгч нь бүх төрлийн жижиг эдэлхүүний загвар дизайныг зохион бүтээгч, төрийн болон хувийн хэвшилийн жижиг, дунд үйлдвэрт дизайнер, бие даан зохион бүтээх товчоо, үйлдвэр, үйлчилгээний байгууллагад үр ашигтай, хөдөлмөр хөнгөвчилсөн техник эдлэхүүн зохион бүтээгчээр болон төсөлт хөтөлбөрийг удирдан ажиллах боломжтой.

Хувцасны дизайн

Монголдоо болон  олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц  хувцасны дизайнер сургаж бэлтгэх зориулалттай.

Суралцагчдад дэлхийн болон монгол хувцасны түүх, өв соёл болон дэлхийн ба монгол хувцасны загварын чиг хандлага, төрөл бүрийн материалын шинж чанарт үндсэлсэн хувцас зохион бүтээх, шинэ загвар боловсруулах,  түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх түвшинд эсгүүр, оёдлыг гүйцэтгэх арга барилын мэдлэг, чадвар, дадал дүйтэй хувцасны дизайнер бэлтгэхэд оршино.

Төгсөгч нь мэргэшсэн чиглэлээрээ соёл урлаг, оёдлын үйлдвэрлэлийн салбарт загвар зохион бүтээгч, оёдлын технологич, хувцас загварын товчоо, салонд дизайнер, хувцасны загвар зохион бүтээгч, стилист, тайз ба дэлгэц, шоуны бүтээлийн хувцасны зураач, эсгий эдлэл, эсгий хувцасны дизайнерааражиллах боломжтой.

Эрдэм шинжилгээний ажлын талаар:

Багш нарын 90% нь докторантурын түвшний сургалтад хамрагдан суралцаж байна. Мөн жил бүр тэнхим, салбар оюутнуудын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, сургуулийн эрдэм шинжилгээний товхимолд илтгэлээ хэвлүүлэх боломжийг ханган ажиллаж байна.

Тэнхимээс зохион байгуулан явуулдаг хөтөлбөрт ажлууд, дугуйлан:

Мэргэжлийн:

  • Сэтгэмж
  • Таталбар зураг

Олимпиад:

  • Дүрслэх геометр
  • "Алтан хулгана" наадам

Дугуйлан

  • Уран зураг
  • Хар зураг
  • Бийрийн бичлэг /Монгол бичиг/
  • Уран бичлэг /Кирил бичиг/
  • 3D MAX
  • AutoCAD

Материаллаг бааз, сургалтын орчин:

  1. Зургийн урлан, фондны өрөө
  2. Хувцас зохион бүтээлтийн урлан
  3. Архитектур, Интерьер дизайн хичээлийн танхим
  4. Макет загварчлалын фондны өрөө
  5. Хичээлийн лекцийн өрөө
  6. Эсгий урлалын урлан, фондны өрөө
  7. Лаборатори өрөө
  8. Интернет танхим ба цахим номын сан
  9. Мультмедиа өрөө
  10. Хурлын өрөө

Багшлах бүрэлдэхүүн:

  Багш Мэргэжил

Заадаг хичээлүүд

Судалгааны чиглэл

Төгссөн сургууль

Ахлах багш

Тэнхимийн эрхлэгч

Д.Отгонцэцэг

Магистр, докторант

D_Otgoo83@yahoo.com

Үйлдвэрлэлийн дизайн
  • Интерьер төсөл I, II, III
  • Интерьер, экстерьерийн төсөл
  • Иргэний барилгын интерьер төлөвлөлт
  • 3D дизайнII
Урлаг судлал МУШУТИС

Ахлах багш

Г.Лувсандандар

Магистр, докторант

dandar_5@yahoo.com

Дүрслэх урлаг, Зураг төсөл, Хөдөлмөрийн багш
  • Дүрслэх геометр
  • Хар зураг I
  • Уран зураг IV
Урлаг судлал МУБИС

Ахлах багш

Б.Балжин 

Магистр, докторант

baljaa_dsg@gmail.com

Дүрслэх урлаг, дизайны багш
  • График дизайны уран сайхны шийдэл
  • График дизайны үндэс
  • Компьютер 3D модель
  • Аудио, видио техникийн үндэс
Урлаг судлал МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургууль

Ахлах багш

С.МөнхБаатар

Магистр

s_mbr84@yahoo.com

Урлал техникийн багш
  • Уран зураг I,II, III
  • Пластик анатоми
  • Уран баримал 
Урлаг судлал МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургууль

Ахлах багш

Д.Сайхансувд

Магистр, докторант

saihansuvd@yahoo.com

Дүрслэх урлаг, дизайны багш
  • Хар зураг I, II, III,IV
  • Урлагийн түүх онол
  • Урлагийн гоо зүй
Урлаг судлал

МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургууль

Ч.Гантулга

Магистр

ganaamanaa@yahoo.com

График дизайн
  • График дизайны дүрс, өнгийн кодчилол
  • Мултимедиа дизайны төсөл
  • Мултимедиа I,II
Урлаг судлал БНСУ-ын Ива их сургууль 

Тэнхимийн зочин профессор

Ким Сү Ми

Магистр

soomeekim.aus@gmail.com

Утасны дизайн
  • Эсгий урлалын дизайн
  • Мэргэжлийн англи хэл
Хонины ноос боловсруулах арга БНСУ-ын Ива их сургууль