Сувилахуйн тэнхим

 

Хүн хаана байна Сувилахуй тэнд оршино.


 

 

 

Сувилахуйн тэнхимийг 2007 онд  мэргэжлийн шинэ салбар болгож анх удаа бакалавр зэрэгтэй сувилагч бэлтгэх зорилготой байгуулжээ. 2018 оны хичээлийн жилд үндсэн 7 багш, кординатортай 180 гаруй оюутан суралцаж байна.

Өнгөрөгч хугацаанд 549 сувилагчийг бэлтгэн, төгсөгчдийн 96% нь мэргэжлээрээ ажиллаж байна.

Төгсөгчдөөс Т. Цолмон Енсей Их Сургуулийг, Б. Оюунбилэг Сөүлийн Их Сургуулийг тус тус сувилахуйн магистраар төгсөж, төрөлх сургуульдаа багшилж байна. Мөн Б.Дэлгэрмаа Монгол дахь АНУ-ын элчинд  сувилагчаар, Б. Номин НҮБ-ын Хүн Амын сангийн мэргэжилтнээр тус тус амжилттай ажиллаж байна.   

Сувилахуйн тэнхим нь гадаадад боловсрол эзэмшсэн эрдэмтэн багш нартай юм. Сургалт судалгааны таатай орчинг бүрдүүлсэн, сувилахуйн стандартад бүрэн нийцсэн сувилахуйн ур чадварын,  эх хүүхдийн, эрүүл мэндийн үнэлгээний, микробиологи, морфологи, химийн лабораториудтай.

Сувилахуй мэргэжлийн хөтөлбөрийн танилцуулга

Сувилахуйн ухааны бакалаврын боловсрол эзэмшсэн сувилагч нь түгээмэл болон зонхилон тохиолдох өвчин, эмгэгүүдийн эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд сувилахуйн чиглэлээр анхан шатны тусламж үзүүлэх чадвартай, эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын эрүүл мэндийг дэмжин хамгаалах чиглэлээр сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх онол, практикийн  мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Зорилго

Сувилахуйн үйл ажиллагаа нь хайр ба хүнлэг энэрэнгүй сэтгэлээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дэмжих сахин хамгаалах, нөхөн сэргээх, амар тайван байлгахыг зорьдог. Сувилахуйн тэнхимийн зорилго нь мэргэжлийнхээ мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, зөв харилцаа хандлагатай, удирдан манлайлагч сувилагч мэргэжилтэйнг бэлтгэхэд оршино.

Зорилт

  1. Сувилгааны үйл ажиллагааны дагуу тусламж үйлчилгээг үзүүлэх
  2. Эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухааны мэдлэгийг бүрэн ашиглах
  3. Үйлчлүүлэгчийг сувилахдаа зөвхөн эмчилгээний зорилгоор харилцаа үүсгэх
  4. Эрүүл мэндийн багт хамтран ажиллах мэргэжлийн ур чадвартай байх
  5. Мэргэжлийн сувилахуйн тусламжийг ёс зүй, хууль эрх зүйн хүрээнд үзүүлэх
  6. Сувилахуйн тусламжийг үзүүлэхдээ сургах-сурах зарчмын дагуу ажиллах

Ажлын байр

  • Халдварт өвчин судалын үндэсний төв
  • Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв
  • Хавдар судлалын үндэсний төв
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв  
  • Гэмтэл согогийн үндэсний төв
  • Улсын нэгдсэн 1,2,3 –р төв эмнэлгүүд  
  • Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүд
  • Хувийн хэвшлийн эмнэлэгүүд
  • Grand Med Hospital
  • MCS Hospital гэх мэт хувийн хэвшлийн томоохон эмнэлэгүүдэд

Гадаадын их дээд сургуульд суралцах боломж

ОУУБИС-н сувилахуйн тэнхим нь гадаад харилцаагаа сайн хөгжүүлж, 2008 оноос эхлэн  40 гаруй оюутан солилцооны хөтөлбөрт хамруулж Солонгос улсын Ёнсей, Чонбуг, Халлим, Илжи, Ча, Бедиста  зэрэг тэдний харьяа их сургуулиуд, эмнэлэг рүү явуулж богино болон урт хугацааны дадлага хийлгэж байна.  

  1. 2017 оны хичээлийн жилээс хойш 20 төгсөгчийг БНСУ-ын  Чусон Их Сургуулийн сувилахуйн магистрантурт элсүүлэн сургав.

  2. БНСУ-ын эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны зөвшөөрлөөр ОУУБИС сувилахуйн төгсөгчид Солонгос улсын "Сувилагчийн лицензийн шалгалт"-ыг өгч мэргэжлээрээ тус улсад ажиллах боломжтой анхны сургууль болсон юм.

Дадлага хийх газрын нэр:
  1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  3. Улсын гуравдугаар төв эмнэлэг
  4. Халдварт өвчин судалын үндэсний төв
  5. Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв
  6. Хавдар судлалын үндэсний төв
  7. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв  
  8. Гэмтэл согогийн үндэсний төв
  9. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг
  10. Бриллант  хоспис
  11. Гурван санчир өрхийн эмнэлэг
  12. Улаанбаатар сувилал
  13. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг
Багшлах бүрэлдэхүүн
  мэргэжил Заадаг хичээлүүд

Судалгааны чиглэл

Ажилласан жил

Салбарын эрхлэгч

У Га Шил  

Сувилахуйн Ухааны Доктор, профессор

kasil607@naver.com

Сувилагч 
  • Судалгааны арга зүй   
  • Сувилахуйн удиртгал 
Эрүүл мэнд хүүхдийн сувилахуйн чиглэлээр 40 жил 

Тэнхимийн эрхлэгч

Б.Буянхишиг 

Доктор 

ba.buyaykhishig@gmail.com

Багш
  •  хими, Экологи
Боловсрол Боловсролын байгуулагад 13 жил

Ахлах багш

Д.Дашдаваа

АУ-ны магистр

dashdava_da@yahoo.com

Хүний их эмч
  • Сувилахуйн онол, 
  • Сувилахуйн ур чадвар,
  • Хөнгөвчлөх эмчилгээ 
  Сувилахуйн  ур чадварын чиглэлээр 25 жил  

Ахлах  багш

Ц.Оюундарь  

Боловсролын Ухааны Доктор

tsoyundari@yahoo.com

Сувилагч 
  • Эмгэг судлал,    Сувилахуйн удитгарал ба манлайлал  ,
  • Судалгааны арга зүй, Архаг өвчин 
Багшийн хөгжил  Сувилахуйн чиглэлээр 10 жил багш 

Багш

Т.Саруултуяа 

Магистр

saruul10102000@yahoo.com

Сувилагч

Солонгос хэлний орчуулагч

  • Эхийн сувилахуй  1,2,
  • Сэтгэн бодож шийдвэр гаргах арга зүй 
Эхийн сувилахуйн Эхийн сувилахуйн чиглэлээр 11 жил

Багш

Л.Дондоосүрэн

Магистр

dondoo10@yahoo.com

Сувилагч
  • Хамт олны сувилахуй
  • Нөхөн сэргээх
Сувилахуйн менежмент, удирдлага

Сувилагчаар 15 жил

багшаар 7 жил

Багш

Б.Оюунбилэг

Магистр

Bilgae2013mgl@gmail.com

Сувилагч

Англи хэлний орчуулагч

  • Насанд хүрэгсдийн сувилахуй
  • Эрүүл мэндийн үнэлгээ
Өвдөлтийн менежмент Сувилахуйн чиглэлээр 7 жил 
 

Багш

А.Амаржаргал

Магистр

amuka.amarjargal@gmail.com

 

 

Сувилахуйн арга зүйч

 

  • Сувилахуйн үндэс
  • халдварт өвчний сувилахуй

 

Халдварт өвчний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, түүний сувилахуйн тусламж үйлчилгээний чанар   ХӨСҮТ-д 5 жил, одоо ОУУБИС-ын сувилахуйн тэнхимд багш