Эрх зүйн тэнхим

Танилцуулга, онцлог, давуу тал: Эрх зүйч мэргэжлийн тэнхимтэй, эрдэмтэн багш 7, Б.Айбек, Д.Мөнхжаргал зэрэг хууль зүйн ухааны эрдэмтэд, залуу магистр  багш нар ажиллаж байна. Тус салбар 22 дахь жилдээ хууль зүйн   сургалт явуулж  дээд  боловсролтой 1700 гаруй “эрх зүйч” мэргэжилтэн бэлтгэж, тэдний 75% нь Улсын дээд болон бүх шатны шүүх, прокурор, өмгөөлөл, цагдаа, ШШБЕГ, ”Нийслэлийн захирагчийн алба”, ”Цахилгаан холбоо”, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар”, “Юнител” ХХК гэх мэт томоохон байгууллагад ажиллаж байна. Тус салбар нь сургалтын чанар,үр нөлөөг дээшлүүлэх, онолын мэдлэг,хэрэглээний практик сургалтад онцгой анхаарч 2017-2018 оны хичээлийн жилд “Вакум” сургалт үргэлжлүүлэн явуулж 3,4 дүгээр курсийн оюутнуудаас сонгон авч хичээллүүлж байна. Энэ нь бусад хууль зүйн сургуульд байхгүй давуу тал, оюуны хөрөнгө оруулалт юм.

Хэтийн зорилго: Хууль зүйн төдийгүй холбогдох бусад шинжлэх ухааны талаархи эрдэм судлал, хууль зүйн сургалтын салбарт үндэсний тэргүүлэх байгууллага болж, нийгэмд манлайлах, хөрвөх чадвартай хууль, шударга ёсны төлөө үнэнч ажиллах, мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй, улсдаа болон дэлхийд өрсөлдөх нэр хүнд бүхий чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Төгсөгчдийн ажлын байрны хангалт:

Манай сургуульд элсэн “эрх зүйч” мэргэжил эзэмшсэнээр

  • Шүүгч
  • Шүүхийн нарийн бичгийн дарга
  • Шүүгчийн туслах
  • Хэрэг бүртгэгч
  • Мөрдөн байцаагч
  • Цагдаагийн ажилтан
  • Прокурор
  • Прокурорын туслах
  • Өмгөөлөгч
  • Өмгөөлөгчийн туслах
  • Нотариатч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч
  • Онцгой байдлын албаны ажилтан
  • Тагнуулын байгууллагын ажилтан
  • Хууль зүйн сургуульд багш
  • Нийгмийн ажилтан
  • Хүний нөөцийн мэргэжилтэн
  • Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн
  • Хуулийн зөвлөх
  • Гаалийн байцаагч
  • Хил хамгаалах байгууллагын ажилтан
  • Халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн
  • Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэргэжилтэн гэх мэт нийгмийн ухааны бүх салбарт мэргэжлээрээ ажиллах боломжтой
  •  

Төрийн болон төрийн бус байгууллагад амжилттай ажиллаж байгаа төгсөгчид:

  • Хөвсгөл, Дундговь аймгийн шүүхийн тамгын газрын дарга – Д.Ганбат, Д.Лхагвасүрэн
  • Архангай аймгийн шүүх – Э.Цэцэгсайхан
  • Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар – Н.Одончимэг
  • Сонгино – хайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар – Б.Тулга
  • Нийслэлийн прокурорын орлогч дарга – Х.Энхжаргал
  • Хууль сахиулахын их сургуулийн багш – Н.Мөнхзул
  • ОУУБ-ын их сургуулийн багш – Ц.Номиндарь
  • Монголын сурагчдын холбооны тэргүүн – Т.Сэлэнгэ
  • “Таван толгой” ХХКомпаний дэд захирал – Г.Ганхуяг
  • МАХН – н ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга – Н.Цагаанхүү
  • Хөвсгөл аймгийн шүүгчид
  • Нийслэлийн дүүргүүдийн шүүхэд шүүгч, шүүгчийн туслахаар олон арван төгсөгчид маань ажиллаж байна.

Багшлах бүрэлдэхүүн:

Багш Мэргэжил Заадаг хичээлүүд Судалгааны чиглэл

 

Салбарын эрхлэгч:

Б.Айбек

Ph.D

 

 

Эрх зүйч
  • Эрүүгийн эрх зүй Эрүүгийн анги ба тусгай анги
  • Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх эрхзүй
  • Гэмт хэргийн зүйлчлэл
  • Нотолгооны онол
  • Прокурорын хяналт
Эрүүгийн эрх зүй ба оюуны өмчийн эрх зүй

Багш:

Ц.Доржням

Ph.D, дэд профессор

Эрх зүйч
  • Харьцуулсан эрх зүй,
  • Харьцуулсан нийтийн эрх зүй,
  • Харьцуулсан эрүүгийн эрх зүй,
  • Эрүүгийн эрх зүй,
  • Эрүүгийн процессын эрх зүй,
  • Судалгааны арга зүй,
  • Ромын эрх зүй,
  • Нотолгооны онол,
  • Хүний эрх,
  • Иргэний нийгэм ба төр
 

Багш:

П.Анхмаа

Магистр

Цагдаагийн байгууллагын ажилтан, хуульч, өмгөөлөгч
  • Үндсэн хуулийн эрх зүй,
  • Иргэний процессын эрх зүй,
  • Өмгөөлөл,
  • Үндсэн хуулийн процессын эрх зүй,
  • Криминалистик,
  • Нотариат
Үндсэн хуулийн эрх зүй

Багш:

Ц.Номиндарь

Магистр

Эрх зүйч
  • Эрх зүйн онол,
  • Төрийн онол,
  • Захиргааны эрх зүй,
  • Нийгэм хамгаалалын эрх зүй
Төр, захиргааны эрх зүй

Дад багш:

Э.Уянга

Магистр

Эрх зүйч
  • Эрх зүйн онол,
  • Төрийн онол,
  • Захиргааны эрх зүй,
  • Нийгэм хамгаалалын эрх зүй
Төр, захиргааны эрх зүй

Дад багш:

Х.Баатарбилэг

Магистр

Цагдаагийн байгууллагын ажилтан, хуульч, өмгөөлөгч
  • Үндсэн хуулийн эрх зүй,
  • Иргэний процессын эрх зүй,
  • Өмгөөлөл,
  • Үндсэн хуулийн процессын эрх зүй,
  • Криминалистик, Нотариат
Үндсэн хуулийн эрх зүй