Сагсанбөмбөг

Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль нь Сагсанбөмбөгийн спортыг өөрийн сургууль дээрээ хөгжүүлэх, сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийг бүрдүүлэх зорилго тавьсан.

2008 оноос тус сургуулийн биеийн тамирын багш М.Баярхүү сагсан бөмбөгийн шигшээ багийг дасгалжуулж байна. Шигшээ баг нь улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцож дараах амжилтуудыг гаргаад байна.

1.      2008 онд Хувийн Их Дээд Сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд тусгай байр

2.      2008, 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэй баг 2-р байр

3.      2009 онд Хувийн их дээд сургуулиудын холбооны дэд аваргаар шалгарч мөнгөн медаль

4.      2010 онд Хувийн их дээд сургуулиудын холбооны аваргаар шалгарч алтан медаль

5.      2011 онд сагсан бөмбөгийн  Д буюу хөгжилийн лигт хагас жилийн турш тасралтгүй тоглож  ЛИГ-ийн дэд аварга

6.      2011 онд Хувийн их дээд сургуулиудын холбооны дэд аваргаар шалгарч  мөнгөн медаль

7.      2010 онд Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах сагсан бамбөгийн тэмцээнд хүрэл медал

8.      2011 онд оюутны спортын наадамд шилдэг 8-д.

9.      2011онд Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шилдэг 16-д

10.  2010 онд Нийслэлийн залуучуудын аваргад сагсан бөмбөгийн  эрэгтэй баг Нийслэлд  6-р байр

11.  2012 онд Баянзүрх дүүргийн бүх ард түмний спартикадын аваргад 1-р байр нийслэлд 4-р байр улсад шилдэг 16 –д.

12.  2011 онд  оюутны спортын наадамд шилдэг 8-д.

13.  2012 онд Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шилдэг 16-д.

14.  2013 онд оюутны спортын наадамд шилдэг 8-д.

15.  2013 онд Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шилдэг 16-д.

16.  2014 онд оюутны сагсан бөмбөгийн лигийн бүсийн аварга

17.  2014 онд оюутны сагсан бөмбөгийн лигийн дэд аварга зэрэг амжилтуудыг үзүүлээд байна.

Манай оюутнууд нь сургуулийн шигшээ багт хичээллэж уралдаан тэмцээнд оролцох, ялангуяа жилийн турш явагддаг “Оюутны лиг”-ийн тэмцээнд орохын тулд бүтэн жил бэлтгэл тасралтгүй  хийж байна. Оюутнуудыхаа энэхүү хичээл зүтгэлийг үнэлэн тус сургууль спортын тэтгэлэгийг олгож эхлээд байна.