Таеквондо

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн анхны таеквондогийн клуб болох "Мустанг" клуб нь манай сургуулийг анх үүсэхэд хамт үүссэн. Түүнээс хойш 2006 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд олон тамирчид нь багтаж байсан.

Уг "Мустанг" клубыг залгамжлан "UB taekwondo" клуб 2010 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогоор хоёр багштай: - Шин Дун Хан (таеквондогийн хар бүс 5 дан) - Б.Солонго (таеквондогийн хар бүс 3 дан)

Дорно дахины тулааны урлаг болох таеквондо нь Солонгос улсын үндэсний спорт бөгөөд бие эд эрхтнийг өв тэгш хөгжүүлэхээс гадна оюун санаа ёс суртахууны хүмүүжил олгодог юм. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж тулааны спортоор хичээллэхийг хүсвэл Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн оюутан залуус та бүхний өмнө манай “Улаанбаатар” таеквондогийн клубын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.