Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

Төвийн зорилго

ОУУБИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийн төв нь оюутнуудыг сонгосон мэргэжлээрээ хэрхэн ажиллах, ажилд орохдоо өөрийгөө бэлтгэх, мэргэжлийн чиг баримжааг олгох талаар лекц, семинар зохион байгуулах, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгааг гаргах, оюутнуудыг цагийн ажил, төгсөгчдийг мэргэжлийн болон мэргэжлийн бус чиглэлээр ажлын байраар хангах, компани, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбон зуучилж өгнө.

Оюутны хөдөлмөр эрхлэлтийн төвийн үйл ажиллагаа

Тус төв нь суралцаж буй оюутнууд руу хандсан, төгсөгчид рүү хандсан гэсэн үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хичээлийн шинэ жилийн хүрээнд боловсруулсан төлөвлөгөө, хуваарийн дагуу ажиллана. Үүнд:

 

Оюутнуудад хандаж

 

-       Лекц, семинар, сургалт зохион байгуулах

-       Ажилд орох ярилцлагад бэлдэх, анкет бөглөх

-       Цагийн ажлын тухай мэдээлэл, цагийн ажлын байраар зуучлах, хангах

-       Компани, аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга, мэдээллээр хангах

 

Төгсөгчдөд хандаж

 

-       Төгсөгчдийг ажлын байрны тухай мэдээллээр хангах

-       Компани, аж ахуйн нэгж, байгууллагатай холбоо тогтоох, зуучлах

-       Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар судалгаа хийх

-       Эрэлт хэрэгцээтэй мэргэжил болон ажлын байрны өсөлт, бууралтын судалгаа хийх

 

Хамтран ажиллах тэнхим, байгууллагууд

-       Мэргэжлийн тэнхимүүд

-       УБИС-ийн Оюутны алба, Оюутны зөвлөл, Залуучуудын зөвлөл

-       УБИС-ийн Төгсөгчдийн холбоо

-       Монголын Оюутны Холбоо

-       Хөдөлмөрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар

-       БЗД-ийн Хөдөлмөрийн газар

-       Хөдөлмөрийн төв бирж

-       Залуучуудын хөдөлмөрийн бирж

-       Гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагууд

-       Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс

-       Нийт ангийн дарга нар