Зөвлөгөө өгөх төв

Төвийн зорилго:

Оюутнуудад болон гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлуудад хариулт өгөх, тэдэнд асуудлаа даван туулж амжилттай суралцах, ажиллаж амьдрахад нь туслан дэмжих.

Төвийн үйл ажиллагааны чиглэл:

Төв нь үндсэн 3 чиглэлээр үйл ажилладаг.

1.    Сургалт.

2.    Судалгаа .

3.    Зөвлөгөө.

Зөвлөгөөг:

·         Оюутан гэр бүлийн харилцааны асуудал

·         Стрессээ даван туулах

·         Өөртөө итгэлгүй байдал

·         Зан чанарын асуудал

·         Муу зуршлын асуудал

·         Хэрхэн амжилттай суралцах

·          Хүүхдийн хүмүүжлийн асуудал, Эцэг эх-үр хүүхдийн харилцаа

·         Залуу хосуудад үерхэл нөхөрлөл

·          Гэр бүл төлөвлөлт зэрэг асуудлуудыг зөв шийдвэрлэхэд нь зөвлөгөө туслалцаа үзүүлэх.

Оюутанд зөвлөгөө өгөх төв нь дараах журмыг баримтлан ажилладаг.

Энэхүү журмыг Монгол улсын Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийн стандартад үндэслэсэн болно.

Оюутанд зөвлөгөө өгөх төвийн ажилтаны үүрэг:

Стандарт шаардлагад нийцсэн зохих мэргэжлийн боловсролтой гэр бүлийн өмнө тулгарч буй асуудлуудыг онолын түвшинд судлах, шийдвэрлэх арга замыг боловсруулах, шалгагдаж баталгаажсан оношлогооны аргуудыг хэрэглэж зөвлөх үйлчилгээ үзүүлэх ур чадвар бүхий боловсон хүчин байх.

·         Ажил үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлаж хандахгүй, үйлчилэгчийн эрхийг хүндэтгэнэ.

·         Үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чандлан хадгалж, тухайн үйлчлүүлэгчийг дахин зөвлөгөө авах болон хувь хүний аюулгүй байдлыг хангах баталгааг өгнө.

·         Үйлчилгээ үзүүлэх боломжгүй тохиолдолд тухайн асуудлыг шийдвэрлэх холбогдох байгууллагуудыг танилцуулж өгнө.

·         Хуулийг дээдэлж, шударга ёс, тэгш байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ.

Үйлчлүүлэгчийн үүрэг:

·         Оюутанд зөвлөгөө өгөх төвийн дотоод дүрэм журмыг зөрчихгүй байх

·         Өөрийн асуудлыг үнэн зөв, ойлгомжтой ярих

·         Зөвлөгч таны өмнөөс шийдвэр гаргаж болохгүй бөгөөд нөхцөл байдалтай бодитойгоор эвлэрч, асуудлыг шийдвэрлэх аргыг хамтран боловсруулж ажиллахад идэвх чармайлттай байх.

·         Хуулийг дээдэлж, шударга ёс, тэгш байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ.

 

Оюутан та манай төвд

 

 

Ажлын тайлан 

2014-2015 оны ажлын тайлан