Дадлагын бааз

Сургалт үйлдвэрлэлийн дадлага явуулах 50 хүний суудалтай хичээлийн байр, эмэгтэй, эрэгтэй оюутны байр, халуун ус, оюутны соёлын төв, хүлэмж бүхий сургалтын цогцолбор баазтай. Уг цогцолбор төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг учир тэр орчны малчдын мал дээр сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийдэг.