Их сурхуй хүрээлэн

Олон улсын Улаанбаатарын их сургууль нь 2002 оноос эхлэн Бизнес удирдлага, Солонгос хэлний чиглэлээр магистрын сургалт зохион байгуулсан бөгөөд 2010 онд “Их Сурхуй Хүрээлэн” болон өргөжиж өнөөдрийн байдлаар 9 мэргэжлээр магистрын, 2 мэргэжлээр докторын сургалт явуулж байна. Өнгөрсөн хугацаанд манай сургуулиас 12 удаагийн төгсөлтөөр 600 гаруй магистр, 2 доктор төрөн гарсан байна.

ОУУБИС-ийн Их сурхуй хүрээлэн нь сургуулийн стратеги төлөвлөгөөнд тулгуурлан магистр, докторын сургалтын бодлогыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулж, магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг сайжруулах замаар судалгаанд суурилсан сургалт явуулах зорилтыг тавин ажиллаж байна. 2016 оны байдлаар магистр, докторын түвшинд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Албаны чиг үүрэг

 Их сурхуй хүрээлэн нь магистр, докторын сургалтын ажлыг зохион байгуулж дараах чиг үүрэгтэй ажиллана.
  1. Сургуулийн магистр, докторын сургалтын бодлого төлөвлөгөөг эрх зүйн нөхцөлтэй уялдуулан шинэчлэн боловсруулж батлуулан мөрдөх,
  2. Магистр, докторын сургалт явуулах дотоод дүрэм журмыг боловсруулж эрдмийн зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлэх,
  3. Шинээр зохион байгуулах сургалтын хөтөлбөр, стандартыг мэргэжлийн тэнхимтэй хамтран боловсруулж мөрдөх:
  4. Орон нутагт магистрын  сургалтыг зохион байгуулах тодорхой бодлого, төлөвлөгөөтэй ажиллах.
  5. Докторантурт суралцагчдын судалгааны ажлыг профессорын багуудтай хамтран хөтөлбөр, графикийн дагуу хэлэлцүүлж үнэлгээ өгөх, туслах.
  6. Туршилт дадлагын лаборатори, кабинет болон эрдэм шинжилгээний танхимаа тогтмол ажиллуулах, үйл ажиллагааг нь цахимжуулах.
  7. Суралцагчдад суралцах стандарт орчныг бүрдүүлэхэд анхаарч тусалж ажиллах.
  8. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулах.
  9. Сургалт мэдээллийн сэтгүүл гаргах, төсөл хэрэгжүүлэх,
  10. Магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл хэвлүүлэх.

Бүрэлдэхүүн

У Га Шил 

R.N.,Ph.D
профессор
Их сурхуй
хүрээлэнгийн захирал

Kasil@naver.com

Х.Сэлэнгэ

Ph.D
Магистрантур, Докторантурын хэлтсийн дарга

Khr_selenge@yahoo.com

М.Булгаа

Магистр
Мэргэжилтэн

M_Bulgaa78@yahoo.com

 

Магистрын хөтөлбөрүүд

Англи хэл

2 жил   40кр өдөр

Солонгос хэл

2 жил   40кр өдөр

Монгол хэл

2 жил   40кр өдөр

Бизнесийн удирдлага

2 жил   40кр өдөр

Гэр бүл судлал

2 жил   36-40кр өдөр

Програм хангамж

2 жил   36-40кр өдөр

Эрх зүй

2 жил   36-40кр өдөр

Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй

2 жил   36-40кр өдөр

Докторын хөтөлбөрүүд

Англи хэл

3 жил   60кр өдөр

Солонгос хэл

3 жил   60кр өдөр

Монгол хэл

3 жил   60кр өдөр

Бизнесийн удирдлага

3 жил   60кр өдөр