Тэнхимүүд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Вэб статистик
Сайтад нийт 255371 зочин зочилсон байна.
Яг одоо онлайнд 6 зочин байна.
Хэрэгцээт вебүүд
Бидний тухай < Мэндчилгээ
Захирлын мэндчилгээ

 

Улаанбаатар дээд сургуулийн

хөгжил цэцэглэлтийн төлөөх найдлага

Director                 Эрхэм хүндэт удирдах зөвлөлийн дарга И Хын Сүн болон удирдах зөвлөлийн гишүүд,           хүндэт зочид төлөөлөгчид, мөн сургуулийн багш ажилчид, хайрт оюутан  суралцагчид та бүхэндээ талархал илэрхийлж байна. Намайг Улаанбаатар дээд сургуулийн захирлын хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн томилж буй явдалд талархаж байна.

Дээд сургуулийн захирал болно гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг юм. Миний бие одоо баярлаж, догдлохоос илүүтэйгээр сандарч байна. Учир нь, удирдах зөвлөлийн дарга болон та бүхний гавъяа, зүтгэлийн үр шимд тань сэв суулгах вий гэхээс болгоомжлохын зэрэгцээ, Юн Сүнжээ захирал болон та бүхний 10 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээр, босгон байгуулсан Улаанбаатар дээд сургуулийн уламжлалыг хадгалж чадах эсэхээс эмээж байна.

Бидний амьдарч буй 21-р зуун бол эцэс төгсгөлгүй өрсөлдөөний даяарчлалын эрин зуун юм. Шинэ эрин зуун нь үүнд тохирсон боловсон хүчнийг шаардаж байна. Грекийн агуу сэтгэгч  Аристотель "Phronesis" гэж  хэлсэн байдагчлан, өнөө үед зөвхөн онолын мэдлэгтэй төдийгүй цаг үеэ дагаж хувьсах чадвар бүхий боловсон хүчин хэрэгтэй болоод байна. Өөрөөр хэлбэл шинэ эрин үеийн даяарчлагдсан боловсон хүчин нь мэргэжлийн мэдлэгтэй байгаад зогсохгүй хүн төрөлхтний нийгмийг хайрлаж, түүнд үйлчлэх чадвартай байх хэрэгтэй.

Тиймээс манай сургууль нь мэргэжлийн өндөр түвшний мэдлэгтэй, бусдад үйлчлэх, туслах сэтгэлгээтэй жинхэнэ удирдагчдыг бэлтгэн гаргахыг зорилт болгосон сургалтыг явуулах болно. Үүний тулд чадварлаг багш, ажилтныг бүрдүүлэн, чадварлаг сурагчдыг илүү олноор шалгаруулах зэргээр сургалтын үйл ажиллагааг явуулахын тулд хичээн зүтгэж ажиллах шаардлагатай.

Та бүхний мэдэж байгаачлан сайн дээд сургуулийг захирал ганцаар бүтээн байгуулах боломжгүй бөгөөд Улаанбаатар дээд сургуулийг бүрдүүлэгч хамт олон та бүхний хүчин туслалцаа байх нь зайлшгүй хэрэгтэй.

Юуны түрүүнд сургуулийн багш ажилчид, оюутан сурагч та бүхний хичээл зүтгэл зайлшгүй шаардлагатай. Мөн удирдах зөвлөлийн гишүүд та бүхэн болон олон хүмүүсийн дэмжлэг, эдийн засгийн туслалцаа хэрэгтэй.

Цаашдын 4 жил бол манай сургуулийн ирээдүйг шийдвэрлэх маш чухал хугацаа байх болно. Тиймээс миний бие болон сургуулийг бүрдүүлэгч бүхий л хүмүүс өөр өөрсдийн байр сууринаас идэвхийлэн ажиллах болно. Ийнхүү Улаанбаатар дээд сургуульд өгөгдсөн дуудлагад хариулт барихын тулд хичээнгүйлэн зүтгэх болно.

Миний бие Монголд чин сэтгэлээсээ хайртай, мөн Монгол хүмүүст итгэдэг. Тиймээс Улаанбаатар дээд сургуулийн зүгээс Монголын ирээдүй болсон залуучуудад ихээхэн найдлага тавин сургалтаа явуулах болно.

Эцэст нь та бүхний гэр бүл, хийж буй үйлс тань амар тайван, аз жаргалтай байж, үргэлж баяр баяслаар бялхан дүүрч байхыг чин сэтгэлээс хүсэн ерөөж байна.

Баярлалаа

                                    Улаанбаатар дээд сургуулийн захирал   Чой Ги Ху

 

 БуцахДээш

Сүүлийн 5 мэдээ
“Монгол Солонгосын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны өнөө ба ирээдүй” нэрт Олон улсын эрдэм шинжилгээний хурал манай сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.
2010-07-02 15:26:07 ны өдөр
“БОРГИО-CUP 2010” тэмцээний УБДС-ийн багийн тоглолтын тайлбар
2010-06-11 11:30:41 ны өдөр
“Гэгээрлийн эрин” нээлттэй цуврал хичээл №03
2010-06-10 13:04:39 ны өдөр
2010 оны төгсөгчдийн нэрс
2010-05-07 13:03:55 ны өдөр
Багш нарын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал
2010-04-16 15:29:59 ны өдөр
Сүүлийн 5 Зарлал
Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
2010-06-28 16:01:39 ны өдөр
Төгсөх ангийн оюутны анхааралд
2010-04-23 13:37:28 ны өдөр
1-3-р ангийн оюутны анхааралд
2010-04-23 13:33:11 ны өдөр
“ГАДААД ХЭЛ ШИНЖЛЭЛ”-ийн чиглэлээр докторантурт суралцахыг урьж байна.
2010-02-02 09:57:45 ны өдөр
Оюутнуудын анхааралд
2010-02-02 09:55:32 ны өдөр














УЛААНБААТАР дээд сургууль © 2008-2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.