Тэнхимүүд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Вэб статистик
Сайтад нийт 274277 зочин зочилсон байна.
Яг одоо онлайнд 9 зочин байна.
Хэрэгцээт вебүүд
Untitled Document

ХОЁР УДАА МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН
УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ

БНСУ-ын хөрөнгө оруулалттай Улаанбаатар дээд сургууль 1993 онд байгуулагдсан 1999, 2005 онд хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн.
Тус сургууль нь 4 салбар, мэргэжлийн 10 тэнхимтэй. Манай сургуулийн 6000 гаруй суудал бүхий хичээлийн 6 байранд сургалт судлагааны ажилд зориулсан Солонгос судлал, Монгол судлал, Гэр бүл судлал, Бизнес судалгааны төвүүд гадаад хэлний болон компьютер сургалтын тус бүр 30-40 компьютер бүхий 14 кабинет, хими, физиологи, морфологи, микробиологи, электорникийн лаборатори, Зайны сургалтын болон Интернет төв ажиллаж байна. Мөн номын сангийн уншлагын танхим, соёлын төв, биеийн тамирын их бага заал, 200 оюутны дотуур байр, 400 оюутны суудалтай оюутны цайны газар ажилладаг бөгөөд багш, ажилтан,ажилчдад зориулсан амрах өрөөтэй.   
Улаанбаатар дээд сургуульд 26 гаруй мэргэжлээр 2600 гаруй оюутан, 120 магистрант суралцаж, тэдэнд 104 багш, эрдэмтэд хичээл зааж байна. Багш нарын 23 хувь нь эрдмийн зэрэг, цолтой. УБДС-д БНСУ, АНУ, Канад, Гонгконгоос 20 гаруй профессор багш нар ажиллаж байна.
Сургуулийн онцлог, давуу тал нь:
-Гадаадын хөрөнгө оруулалттай байгуулагдсан дээд боловсролын анхны байгууллага /хувийн дээд сургууль/.
-Суралцах хугацаанд болон сургуулиа төгсөөд гадаадын их, дээд сургуульд суралцахаар явсан оюутны тоо, хувь, үзүүлэлтээр бусад их, дээд сургуулиудаас хамгийн өндөр.
-Сургалтын орчин, материаллаг баазыг олон улсын орчин үеийн сургалтын жишгээр тохижуулсан.
-Оюутанд үзүүлэх мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээтэй.
-Архи, тамхигүй орчин, соёлч боловсон ёс суртахууныг эрхэмлэдэг.
-Монгол-Солонгос хоёр орны харилцааны гүүр болсон байгууллага.
-Төрийн сангийн зээл, тусламжаар нийт суралцагчдын 20-25%, үүнээс  гадна жилдээ 400 гаруй оюутан гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг. Тухайлбал удирдах зөвлөлийн нэрэмжит, захирлын нэрэмжит, Хунгуан, Намянжү төвийн, сургалтын, спорт урлагийн, цагийн ажлын гэх мэт 14 тэтгэлэгт хөтөлбөртэй.    
-Спортоор тэргүүлэгч сургууль /сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейбол, ширээний теннис, таеквендо…/
-Гадаад харилцааны хүрээнд БНХАУ, БНСУ-ын 30 гаруй их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж багш, оюутан солилцооны өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тухайлбал БНСУ-ын Сөүл эмэгтэйчүүдийн их сургууль, Сүншил их сургууль, И Ва эмэгтэйчүүдийн их сургууль, Жонжү их сургууль, Ионсей их сургууль, Чонбүг их сургууль, Кёнги их сургууль, Ханнам их сургууль, Нисэхийн их сургууль, Сөүл их сургууль, Инчоны их сургууль, Инха их сургууль, Санмён их сургууль, Ханлим их сургууль, Кёнхи сайбор зэрэг их сургуулиудад нийт 200 гаруй оюутан суралцдаг. Мөн жилдээ 30 гаруй оюутан  хэлний курст болон солилцоонд тогтмол хамрагдаж байна.   

 

Улаанбаатар дээд сургуульд 2010 онд оюутан элсүүлэх журам

Нэг. Ерөнхий зүйл

            1.1. Улаанбаатар дээд сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг БСШУЯ-наас батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” болон энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.

            1.2. Элсэлтийн ажлыг УБДС-ийн захирлын тушаалаар батлагдсан комисс зохион байгуулна.

            1.3.  Элсэлтийн комиссын гишүүдийн ажил, үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах журам, элсэгчдийн өргөдөл, хүсэлтийг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтан дор явуулна.

Хоёр. Элсэгчдэд тавих нийтлэг шаардлага
           
2.1. УБДС-д элсэх хүсэлтэй иргэд нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан Ерөнхий шалгалтыг дараах мэргэжлийн чиглэлээр өгсөн байна.

2010 онд оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл


Салбар  чиглэл

 

Мэргэжил

Суралцах  хугацаа

 

Боловсролын  зэрэг

 

Элсэлтийн  ерөнхий  шалгалтын  чиглэл

Сургалтын  хэлбэр

Хүмүүнлэгийн ухааны 
салбар

Солонгос  хэлний  орчуулагч
D220208

4 жил

бакалавр

 

 

 

Монгол хэл,
гадаад  хэл

 

 

 

Өдөр

Солонгос  хэлний  орчуулагч
D220208

2.5 жил

бакалавр

Солонгос  судлал
D221207

4 жил

бакалавр

Англи  хэлний  багш
D143200

4 жил

бакалавр

Англи  хэлний  орчуулагч
D220701

4 жил

бакалавр

Монгол хэл, солонгос хэлний багш
D141200

4 жил

бакалавр

Монгол , Солонгос  хэл  судлал
D220508

4 жил

бакалавр

Гэр бүл судлал
D810800

4 жил

бакалавр

Нийгмийн  ухаан, гадаад  хэл

Эдийн  засгийн 
салбар

Бизнес  удирдлага
D340100

4 жил

бакалавр

 

 

 

 

Математик,
гадаад  хэл

 

 

 

 

 

 

Өдөр

Бизнесийн  эдийн  засаг,  менежмент
D340101

4 жил

бакалавр

Олон  улсын  эдийн  засаг
D310301

4 жил

бакалавр

Үйлдвэрлэлийн  менежмент
D340900

4 жил

бакалавр

Нягтлан бодох бүртгэл
D341400

4 жил

бакалавр

Нягтлан бодох бүртгэл
D341400

2
жил

бакалавр

Аялал  жуулчлалын  менежмент
D341900

4 жил

бакалавр

Инженерийн 
салбар

Компьютерийн  программ  хангамж
D480700

4 жил

бакалавр

 

 

Математик, 
гадаад  хэл

 

 

Өдөр

Компьютерийн  график  дизайн
D480600

4 жил

бакалавр

Үйлдвэрлэлийн  дизайн
D543700

4 жил

бакалавр

Мэдээллийн  систем
D524000

4 жил

бакалавр

Интерьер  дизайн
D543703

4 жил

бакалавр

 

Компьютерийн техник хангамж
D480403

4 жил

бакалавр

Хөдөө   аж ахуйн  салбар

Фермерийн  технологи
D620600

4 жил

бакалавр

 

 

Математик,
гадаад  хэл

 

 

Өдөр

Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт
D621200

4 жил

бакалавр

Хөдөө аж ахуйн биотехнологи
D620500

4 жил

бакалавр

Анагаах  ухааны  салбар

Сувилахуй,  сувилахуйн арга зүйч
D720900

4 жил

бакалавр

 

   Хими, гадаад  хэл

 

Өдөр

Анагаах (төлөвлөгөө)
D720200

6 жил

бакалавр

Сувилахуй,  сувилахуйн арга зүйч
D720900

2 жил

бакалавр

2.2. Элсэгч нь бүрэн дунд түүнээс дээш боловсролтой байна.
2.3. Урьд нь аль нэг их, дээд сургууль төгсөж боловсрол эзэмшсэн хүнийг бакалаврын түвшингийн сургалтад ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр элсүүлнэ.
2.4. Гадаадын иргэдийн элсэх асуудлыг тусад нь шийдвэрлэх ба төлбөрийн хэмжээг тусгай нөхцөлөөр тогтооно.
2.5. Тухайн онд улсын олимпиадад эхний 3 байранд шалгарсан бол суурь шалгалтын харгалзах мэргэжлээр, мөн улсын хэмжээний уралдаан, тэмцээнд эхний байр эзээлсэн спортын зэрэгтэй төгсөгч сонирхсон мэргэжлээрээ технологи, график дизайн чиглэлээр улсын уралдаанд шагналт байр эзэлсэн сурагч тэр мэргэжлээрээ элсэхийг хүсвэл Ерөнхий шалгалтын батламжийг үндэслэн онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.
2.6  Анагаахын мэргэжлээр элсэгчид нь ерөнхий шалгалтын суурь хичээлээр 550-аас дээш оноо авсан байх шаардлагатай.

Гурав. Оюутан элсүүлэх шалгаруулалт

3.1. УБДС-ийн элсэлтийн комисс нь Ерөнхий шалгалт өгч, дээд сургуульд элсэх болзол хангасан хүмүүсийн өргөдөл, материалыг хүлээн авна.
3.2. Өргөдөл, материал өгч бүртгүүлсэн элсэгчийн нийт оноог гаргахдаа ерөнхий боловсролын сургуулийн боловсролын үнэмлэхийн дундаж дүн ба ерөнхий шалгалтын оноо  хоёрын нийлбэрээр гаргана. Нийлбэр онооны хамгийн өндөрөөс бууруулж, дарааллын дагуу нэгдсэн жагсаалт хийж, тухайн жилд сургуулийн захиргаанаас тогтоосон хяналтын тоонд багтсан хүмүүст элсэх эрх олгоно.
3.3. Элсэх эрх авсан хүн тухайн оны 7 дугаар сарын гуравдугаар долоо хоногт багтаан эхний хичээлийн жилийн төлбөрийг төлж БСШУЯ-ны болон сургуулийн эрхийн бичиг авсан тохиолдолд түүнтэй “Суралцуулах, суралцах тухай гэрээ”-г байгуулна.

Элсэгчдийг бүртгэх
УБДС-д элсэгч нь тус сургуулийн Элсэлтийн комисст биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

  • Иргэний үнэмлэхийн хуулбар.
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт
  • Хувийн хэрэг
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Элсэхийг хүссэн өргөдөл
  • Хөнгөлөлттэй элсэхийг баталгаажуулсан баримт бичиг
  • 3х4 хэмжээний цээж зураг 2%
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт бичиг (5000 төгрөг)

УБДС-ийн 2010-2011 хичээлийн жилийн 1-р курсын Оюутны сургалтын төлбөр

  Анги Төлбөр
1 Солонгос хэлний орчуулагч 945,000.0
2 Солонгос судлал 915,000.0
3 Солонгос хэлний орчуулагч / орой 945,000.0
4 Англи хэлний орчуулагч 915,000.0
5 Англи хэлний багш 915,000.0
6 Монгол англи хэлний багш 915,000.0
7 Монгол солонгос хэлний багш 915,000.0
8 Монгол солонгос хэл судлал 800,000.0
9 Гэр бүл судлал 800,000.0
10 Бизнес удирдлага 915,000.0
11 Үйлдвэрлэлийн менежмент 915,000.0
12 Олон улсын эдийн засаг 915,000.0
13 Аялал жуулчлалын менежмент 915,000.0
14 Бизнес эдийн засаг менежмент 915,000.0
15 Компьютер програм хангамж 930,000.0
16 Компьютер техник хангамж 930,000.0
17 Мэдээллийн систем 930,000.0
18 Компьютер дизайн 915,000.0
19 Интерьер дизайн 915,000.0
20 Үйлдвэрлэлийн дизайн 915,000.0
21 Мал аж ахуйн фермер 700,000.0
22 ХАА-н биотехнологи 700,000.0
23 Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт 700,000.0
24 Сувилахуйн арга зүйч 900,000.0
25 Сувилахуйн арга зүйч / орой 900,000.0
26 Нягтлан бодох бүртгэл 915,000.0

 

Бүртгэх хугацаа: 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын
9-ний хооронд  өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Хаяг:  Баянзүрх дүүрэг  6-р хороо 13-р хороолол      Намянжүгийн гудамж-Улаанбаатар-210644, Ш/х-658
Холбоо барих  утас: 462026, 462027, 91165852, 99234177, 91143828
Факс: 462040        Вэб сайт: www.ulaanbaatar.edu.mn

 БуцахДээш

Сүүлийн 5 мэдээ
“Монгол Солонгосын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны өнөө ба ирээдүй” нэрт Олон улсын эрдэм шинжилгээний хурал манай сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.
2010-07-02 15:26:07 ны өдөр
“БОРГИО-CUP 2010” тэмцээний УБДС-ийн багийн тоглолтын тайлбар
2010-06-11 11:30:41 ны өдөр
“Гэгээрлийн эрин” нээлттэй цуврал хичээл №03
2010-06-10 13:04:39 ны өдөр
2010 оны төгсөгчдийн нэрс
2010-05-07 13:03:55 ны өдөр
Багш нарын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал
2010-04-16 15:29:59 ны өдөр
Сүүлийн 5 Зарлал
Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
2010-06-28 16:01:39 ны өдөр
Төгсөх ангийн оюутны анхааралд
2010-04-23 13:37:28 ны өдөр
1-3-р ангийн оюутны анхааралд
2010-04-23 13:33:11 ны өдөр
“ГАДААД ХЭЛ ШИНЖЛЭЛ”-ийн чиглэлээр докторантурт суралцахыг урьж байна.
2010-02-02 09:57:45 ны өдөр
Оюутнуудын анхааралд
2010-02-02 09:55:32 ны өдөр














УЛААНБААТАР дээд сургууль © 2008-2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.