Ерөнхий захирлын мэндчилгээ

Шинэ оны гэгээлэг шинэ өдрийн мэндийг дэвшүүлье. Шинэ оноо угтан зохиосонн та бүхний төлөвлөгөө, найдвар сэтгэлчилэн бүтэхийг хүсэн ерөөе. 
Бид цаг хугацааны тухай ярихдаа өнгөрсөн, одоо, ирээдүй гэдэг 3 үгийг ашигладаг. Өнгөрсөн цаг нэгэнт улиран одсон учраас бид яаж ч чадахгүй. Одоо цаг хүрч ирэнгүүтээ яваад өгдөг болохоор бид өөрийнх болгон барьж чадахгүй. Тиймээс хүмүүс одоо цагийн ар нь халзан болохоор атгахын аргагүй гэлцэнэ. Тэгвэл ирээдүй ямар бол? Үнэндээ ирээдүй гэдэг цаг одоохондоо хүрч ирээгүй болохоор тодорхойгүй. Гагцхүү боломжит цаг хугацаа юм. 
 
Энэ гурван цаг хугацааны дотроос хамгийн чухал нь яг одоо. Яагаад гэвэл одоо гэдэг цаг хугацаа урсан өнгөрч, ирээдүй нь одоо цаг болно. Одоо гэдэг энэ цаг бидэнд өгсөн бэлэг юм. Тиймээс англиар өнгөрснийг Past, ирээдүйг Future гэх мөртлөө одоо цагийг Present гэдэг юм болов уу. Одоо цаг бол бидэнд өгсөн бэлэг (Present) юм. Ирээдүй маань хором мөч болгонд өгөгдөх энэ үргэлжилсэн бэлгийг (Present) хэрхэн хэрэглэхээс шалтгаална. 
Be wise with the present! Хорвоо дэлхийн агуу хүмүүс бүгд одоо цаг гэх бэлгийг ухаалгаар ашиглажээ
 
Хүндэтгэсэн 
Ерөнхий захирал Нам Ги Ён