монгол хэл судлалын төв

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Монгол судлалын төв (МСТ) нь 2003 онд профессор Т. Намжилын санаачлагаар байгуулагджээ. Энэ үеэс тус сургуулийн Солонгос судлалын төвтэй хамтран ажиллаж, Монгол болон Солонгос судлалын эрдэм шинжилгээний хамтарсан бүтээл, сэтгүүл хэвлэн гаргах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр ажиллаж иржээ. 2008-2010 онд тус төв нь бие даасан нэгж болж даргаар хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор Ж.Санжаа ажиллах болсон байна.

• 2010 оноос МСТ-ийн даргаар хүмүүнлэгийн ухааны доктор, профессор Ц.Шагдарсүрэн ажиллаж байна.

• Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Монгол судлалын төв нь тус сургуулийн хэмжээнд монголын судлалыг хөгжүүлэх, эрдэмтэдийн бүтээлийг хэвлэн нийтлэх, гадаад дотоодын холбогдох байгууллагатай холбоо тогтоож хамтран ажиллах, судалгааны хэрэглэгдэхүүн цуглуулах, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмжих, судалгааны ажлын үр дүнг олон нийтэд сурталчлах зэрэг гол зорилготой.

• Энэ хугацаанд МСТ нь ОУУБИС - ийн эрдэм шинжилгээний бие даасан тогтмол хэвлэл-олон улсад бүртгэлтэй (ISSN 2223-1668), жил тутмын "Mongolica Ulaanbaatarensia" сэтгүүлийг буй болгоход зохих үүрэг гүйцэтгэсэн болно. Одоогийн байдлаар эхний гурван боть нийтиййн хүртээл болоод байна.

• МСТ нь гадаад харилцаандаа анхаарч өнгөрсөн хугацаанд Буриадын Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар (2011 оны 5-р сар), Оросын шинжлэх ухааны академийн Монгол, Төвд судлалын хүрээлэн (2011 оны 8-р сар)-тэй хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсанаас гадна БНХАУ-ын Зүүн хойдын үндэстэний Их сургуультай хамтран ажиллах эхлэлийг тавиад байна.

• Тус сургуулиас өнгөрсөн гурван жилийн хугацаанд зохион байгуулсан хээрийн шинжилгээний ангийн бэлтгэл болон үйл ажиллагаанд МСТ-ийн эрдэмтэд идэвхитэй оролцож тухай бүрт нь үр дүнгийн тайлангаа нийтлэн гаргаж байсан болно.

• 2012 оны 5-р сард тус их сургуулиас Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан зохион байгуулсан Чингисийн Монголын хууль цаазын уламжлал ба ‘Төвд хүрэхүйн журам' сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын бүхий л үйл ажиллагаанд МСТ идэхийлэн оролцсон билээ. Монгол судлалын Төвд гүйцэтгэж буй гол ажлаас

• Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Монгол судлалын Төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд өөр өөрийнхөө чиглэл салбараар ажиллахын хажуугаар хээрийн шинжилгээний ангийн олдворт үндэслэсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ нийтлэн гаргасаар байна.

• 1966 онд хэвлэгдсэн Я. Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар толь" - ийн нэмж зассан хоёрдугаар хэвлэлийг тус төвөөс удахгүй олон нийтийн хүртээл болгох болно.