Солонгос судлалын төв

Энэхүү төв нь 2003 онд үндэс сууриа тавьсан бөгөөд Солонгос судлал болон Солонгос хэлний боловсролыг хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Тус төв нь Солонгос, Монгол судлалтай холбоотой судалгаа, Солонгос хэлний боловсролтой холбоотой үйл ажиллагаа явуулж, сэтгүүл гаргах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах зэрээр ажилладаг. Солонгос хэлний 3858, эх хэлний 136, гадаад хэлний 241 нийт 4235 номын фондтойгоор эрдэмтэн багш, судлаачид, мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудад үйлчилгээ явуулж байна.