ХАА-н судалгааны төв

Судалгааны төвийн зорилго /Зорилт/

Монгол улсын хөдөө аж ахуйн хөгжлийн чиг хандлага, боловсролын үзэл баримтлалд нийцүүлэн орчин үеийн фермерийн аж ахуйг уламжлал, шинэчлэлийг хослуулан үр ашигтай хөтлөн явуулах, шинжлэх ухаан, удирдлагын онол, арга зүйн өргөн мэдлэгтэй бакалавр, магистрын зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой.

Сургалтын хөтөлбөрийг БНСУ-ын Чонбуг их сургууль, Монгол улсын ХААИС, Монгол фермер дээд сургууль зэрэг мал аж ахуй, фермерийн аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг гадаадын болон өөрийн орны тэргүүлэх сургуулиудын хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн агуулгыг харьцуулан судалж боловсруулсан болно.

Судалгааны төвийн бүтэц бүрэлдэхүүн:

Тус төв нь Солонгосын Байгалийн Фермерийн Судалгаа Шинжилгээний Төв (Janong)-ийн дэмжлэгээр 2006 оноос Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт "Сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв" цогцолбор маягаар байгуулагдан ажиллаж байна.

·         Тус төв нь Хөдөө аж ахуйн тэнхимийн,

·         Мал аж ахуйн фермерийн технологич,

·         Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер,

·         Хот чимэглэлийн дизайны ангиудын

·         Ургамал судлал, Геодези, Тарилт, Таксаци, Дендрологи, Мал аж ахуйн технологийн сургалтын хээрийн дадлага болон үйлдвэрлэлийн дадлагыг явуулах түшиг бааз болохын хувьд:

·         Фермерийн аж ахуй,

·         Мод үржүүлгийн аж ахуй,

·         Тэжээлийн ургамал тарималжуулах талбай

·         Хүлэмжийн аж ахуй Оюутны болон багш нарын байрлах байртай,

·         Лекцийн тэнхим,соёлын заал,

·         Гал тогоо бүхий иж бүрэн цайны газар

·         Усанд орох душ, угаалтууртай

·         Гүний худагтай

·         Агуулахтай цогцолбор юм.

Үйл ажиллагааны чиглэл:

·         Мал аж ахуйн фермерийн аж ахуй,

·         Мод үржүүлгийн аж ахуй,

·         Эмийн ургамал тарималжуулах, нутагшуулах

·         Тэжээлийн гоц ашигт ургамал тарималжуулах

·         Хүлэмжийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

 

Судалгааны гол ололт:

Дээрхи чиглэлүүдээр анхны судалгааны ажил эхлэн хийгдэж тухайн газар нутагт ургаж болох гоёл чимэглэлийн, хүнсний, ашигт болон эмийн ургамлуудыг тарималжуулах судалгааны ажил амжилттай явагдаж байна.

Гоёл чимэглэлийн болон хүнс, эмийн ач холбогдолтой нийт 14 зүйлийн мод, сөөг, 10 зүйлийн тэжээлийн гоц ашигтай өвслөг ургамал, байгалийн чимэглэлийн 10 зүйлийн өвслөг ургамлыг тарималжуулах, нутагшуулах судалгааны дүнд тарималжих боломжийг илрүүлэх судалгаа хийгдэж эхлээд байна.