Инээд цалгисан эх өргөөнд баяр баясгалан бэлэглэв

2017-05-30 07:18:00

Эх үрсийн баярыг тохиолдуулан ээлжит сайхан сэтгэлийн аянаа энэ удаад 2017-05-27 ноос 28-ны өдрүүдэд Баянгол дүүргийн "Хүүхдийн төв сувилал"-ийн хоёр ханыг тохижуулж өглөө. Хүүхдүүдийн инээд цалгисан, аз жаргалтай өргөөнд үлгэрийн баатруудыг, монгол ахуйтай амилуулан зурлаа.  

          Энэ ажлыг хийхэд чин сэтгэлээсээ тусласан Д.Отгончимэг багшийн хичээлийг сонгон үзсэн бүх хүүхдүүдийн сэтгэлийг шингээж, гэр бүл судлалын 3-р курсийн Жаргалтай хамт зургуудыг зурж,  мэргэжлээ нэг өдөр өөрчлөв.