Оюутнуудын санал хүсэлтийг “Санал хүсэлтийн хайрцаг”-аар дамжуулан Ерөнхий захирал хүлээн авахаар боллоо.

2018-11-01 10:00:00

2018.11.1-с эхлэн Оюутнуудын санал хүсэлтийг “Санал хүсэлтийн хайрцаг”-аар дамжуулж Ерөнхий захирал Нам Ги Ён өөрийн биеэр хүлээн авч танилцахаар болсон байна. Цаашид зөвхөн төв байранд төдийгүй хичээлийн В байранд хайрцагбайрлуулж оюутнуудын санал хүсэлтийг  сургуулийн удирдлагахүлээн авахаар болсон тул тогтмол санал хүсэлтээ ирүүлж байхыгоюутнууддаа уриалж байна. Энэ нь оюутанд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг сайжруулах, улмаар сургуулийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох нь дамжиггүй юм.