2017 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай

2018-02-07 01:00:00

2017 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутны сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зарлаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй журмыг хавсралтаас үзнэ үү.
  

 

 

 

 

 

Ерөнхий шаардлага 

Монгол улсын иргэн байх (өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харьяат иргэн байх)
2017 оны 8 сарын 31-ний байдлаар баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу төгсгөх ангийн оюутан байх (Солонгост суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй)
40 нас хүрээгүй байх (1977.9.1-нээс хойш төрсөн иргэн)

Шалгаруулах хүний тоо :  6 хүн

Бүрдүүлэх материал болон тавигдах шаардлага: Хавсаргасан журмыг үзэж танилцана уу.

Лавлах

БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ цахим шуудангаар зөвлөгөө авах: kormg@mofa.go.kr 
БНСУ-ын олон улсын боловсролыг дэмжих хүрээлэн (http://www.niied.go.kr/ www.studyinkorea.go.kr), цахим шуудангаар зөвлөгөө авах: kgspniied@korea.kr 
ОУУБИС-ийн төгсөгч тус сургуулийн Гадаад харилцааны албанд өөрийн биеэр ирж уулзах боломжтой /ОУУБИС-ийн хичээлийн төв байр 205 тоот, 8:30-5:30 цагийн хооронд/
 

Хавсралт:

2. Өргөдөлийн маягт: KGSP-G Application Form
 
 
ОУУБИС Гадаад харилцааны алба