“Сайн дурын нийгмийн үйлчилгээ, манлайлал-II” сургалт амжилттай явагдлаа

2017-05-12 15:00:00

БНСУ-ын Удирдлагын яамны дэмжлэгтэйгээр Солонгосын Сайн Дурын Нийгэмлэг, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн “Сайн дурын нийгмийн үйлчилгэний төв” хамтран 2017 оны 5-р сарын 5-6 нд 130 гаруй оюутан, сайн дурын ажилтнууд оролцсон сургалтыг “Сайн дурын нийгмийн үйлчилгээ-Манлайлал” сэдвийн дор амжилттай зохион байгууллаа.

Анхны сургалтыг 2016 оны 5-р сард сайн дурын үйл ажиллаагааны талаар үндсэн мэдлэгийг олгоход чиглэгдэж байсан бол хоёрдахь сургалтаар сайн дурын нийгмийн үйлчилгээг өрнүүлэх,  мэргэшүүлэх агуулгатай байлаа.

Энэ удаагын сургалтандСолонгосын сайн дурын нийгэмлэг, Солонгосын иргэний боловсролын хүрээлэнгийн тэргүүлэх лектор-сургагч багш нар, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн сайн дурын нийгмийн үйлчилгээний төвийн зохицуулагч, багш Ц.Энхтүвшин нар лекц уншиж семинарыг удирдан явууллаа.

Сургалтанд Олон улсын Улаанбаатарын их сургуулийн салбар тэнхмүүдийн төлөөлсөн 100 гаруй оюутан,ОТИС,МУБИС,Солонгосын Гүүд неиборс байгууллагын монгол дахь газар,зарим дүүргийн нийгмийн ажилтнууд, сайн дурынхан оролцсон байна.

Сургалтанд оролцогчдыг зохион байгуулагч нарын зүгээс гарын авлагаар хангажээ. Сургалт үр дүнтэй,багш болон сургалтанд оролцогчид өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж санал бодлоо солилцсон. Ийнхүү хоёр дахь удаагийн “Сайн дурын нийгмийн үйлчилгээ,манлайлал” сургалт өргөн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Цаашид уг сургалтыг тогтмол явуулж нийгмийн хөгжилд хувь нэмэрээ оруулагч сайн дурынханыг чадавхжуулан бэлтгэхээр төлөвлөж байна.

Туслалцаа үзүүлсэн сургуулийн захиргааны хамт олон болон бүх хүмүүст талархсанаа илэрхийлэе.