"Миний мэдэх хамгийн сайн сувилагч" эссэ бичлэгийн улсын уралдааны дүн

2017-05-15 09:00:00

Сувилахуйн салбараас улсын хэмжээнд зарласан Миний мэдэх хамгийн сайн сувилагч эссэ бичлэгийн уралдаанд Улаанбаатар хот, Өвөрхангай, Говьсүмбэр, Эрдэнэт, Дархан, Баянхонгор зэрэг аймагуудаас нийт 80 гаруй эссэ ирснээс 3 удаагийн шүүлтээр эхний 3 байрыг шалгаруулж ОУУБИС-ийн Ерөнхий захирал У Дог Гю, сувилахуйн салбарын эрхлэгч доктор, профессор У Га Шил, сувилахуйн тэнхимийн эрхлэгч доктор Б. Буянхишиг  нар шагнал гардуулав.

1-р байранд Өвөрхангай аймаг 2-р сургууль 12-р ангийн сурагч Б. Цэцэгсайхан

ОУУБИС-ийн Сувилахуйн салбарт 2017-2018 оны хичээлийн жилд 100% тэтгэлгээр суралцах эрхийн бичиг.

2-р байранд Говьсүмбэр аймаг 1-р сургууль 12-р ангийн сурагч Б. Нямдэлгэр

ОУУБИС-ийн Сувилахуйн салбарт 2017-2018 оны хичээлийн жилд 70% тэтгэлгээр суралцах эрхийн бичиг

3-р байранд Нийслэлийн 44-р сургуулийн 12-р ангийн сурагч Б. Баярмаа

ОУУБИС-ийн Сувилахуйн салбарт 2017-2018 оны хичээлийн жилд 50% тэтгэлгээр суралцах эрхийн бичиг тус тус гардуулав.

 

 

1-БАЙР

 

2-р байр

 

3-р байр

 

 

МИНИЙ МЭДЭХ ХАМГИЙН САЙН СУВИЛАГЧ” ЭССЭ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААНЫ ЯЛАГЧ НАР