Courses Images

Үйлдвэрлэлийн дизайн

Мэргэжлийн тодорхойлолт: Нийгэм, хүний хэрэгцээт эдэлхүүний зураг төслийн шинэ санаа шийдэл, бүтээлч үйл ажиллагаа, уламжлал шинэчлэлйг хослуулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний амьдрах таатай орчин бүрдүүлэхэд энэ мэргэжлийн зориулалт тодорхойлогдоно.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал: Суурьшмал хэв шинж давамгайлах болсон нийгэмийн хэрэгцээг хангах, аливаа эдэлхүүн, объектийн гадаад хэлбэр, дотоод бүтэц, өнгөний зохист харьцаа, зориулалт зэргийг тал бүрээс нь уялдаа холбоотой цогц байдлаар шийдвэрлэх, хувь хүний хандлага, хувийн зохион байгуулалт, уламжлалд суурьласан урлахуйг хөгжүүлэх, зохион бүтээх чадамжтай, техник технологийг нутагшуулах бэлтгэлийг хөтлөн явуулахад оршино.

Эзэмших мэдлэг, ур чадвар: Тухай мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заасан ерөнхий болон мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийг бүрэн судлахын зэрэгцээ урлахуйн ухаан, дизайны онол, практикт үндэслэж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн эдлэхүүний загвар, зураг төсөл боловсруулах, шинэлэг технологи эрэлхийлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сэтгэлгээний болон гүйцэтгэх ур чадвар эзэмшсэн байна.

Төгсөөд ажиллах ажлын байр:

  • Төгсөгч нь дараах чиглэлээр ажиллана.
  • Бүх төрлийн эдэлхүүний загвар зохион бүтээгч-дизайнер,
  • Зураг төслийн компанид зохион бүтээгч-дизайнер,
  • Боловсролын байгуулагад багш,
  • Холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад судлаач
  • Төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр, үйлчилгээний байгууллага, жижиг, дунд үйлдвэрт зохион бүтээгч-дизайнер,
  • Бие даан зохион бүтээх товчоо, төсөлт хөтөлбөрийг удирдах.