Courses Images

Хувцас дизайн

Мэргэжлийн тодорхойлолт: Хувцасны дизайнер, загвар зохион бүтээгч нь орчин үеийн загварын чиг хандлагыг судлаж, хүмүүсийн эрэлт хэрэгцээг тодорхойлон, тохиромжтой хувцасны хийц, загварыг өөрийн уран сэтгэмжээр шинээр зохион бүтээхийг хэлнэ.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал: Хувцас загварын хурдацтай хөгжил дотоодын үйлдвэрлэл, салонуудын хөрөнгө оруулалт, шинээр нэмэгдэн байгуулагдаж байгаа байдал зэрэг нь шинэ зах зээлийг бий болгосноор чадварлаг боловсон хүчин хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй их болж байна. Байгальд ээлтэй дизайн хөгжиж буй энэ үед дотоодын нөөц бололцоон дээр тулгуурлан хөгжих боломжтой “Эсгий урлал”-ийг мэргэжлийн өндөр түвшинд сургаж эсгий урлалын дизайнераар ажилах боломжтой хувцасны дизайнер бэлтгэн гаргаж байгаагаараа давуу талтай.

Эзэмших мэдлэг, ур чадвар: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хувцас загварын чиг хандлагад нийцсэн хувцасны шинэ загвар боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зохион бүтээлт, эсгүүр, оёдлыг технологийн дагуу гүйцэтгэх мэдлэг, ур чадвар эзэмшсэн хувцасны дизайнер бэлтгэнэ.

Төгсөөд ажиллах ажлын байр: Төгсөгч нь хувцас загварын товчоо, салон, оёдлын үйлдвэрлэлийн салбарт дизайнер, загвар зохион бүтээгч, оёдлын технологич, соёл урлагийн салбарт стилист, тайз ба дэлгэц, шоуны бүтээлийн хувцасны зураач, мөн эсгий эдлэл, эсгий хувцасны дизайнераар ажиллах боломжтой.